x

Н.Оюундарь: Бүх насаар нь хорих хангалттай хүнд ял

-Бүх насаар нь хорих хангалттай хүнд ял-

УИX-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” нээлттэй хэлэлцүүлэг болсон. Холбогдох байгууллагуудаас хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээллүүдийг өгсөн. Тэдний зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж хангалттай батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар хэлж байна. Хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд 2018 онд таван тэрбум, 2019 онд найман тэрбум төгрөгийг улсын төсөвт баталсан. 2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 487 буюу 48.7 хувь нь хүүхэд байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд зургаан хувиар өсөж байгааг харахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна.

Хүчингийн хэргийн дийлэнх хувь нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь үнэхээр сэтгэл сэрдхийлгэм аюултай мэдээлэл болж байна. Тиймээс хамгийн гол нь хуулийг чангатгах шаардлагатай. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүнд тогтолцоогоо өөрчлөх, хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, далд хэлбэрийг илрүүлэх, хохирогчийг тусгаарлах, хохирогчдод үзүүлэх үйлчилгээ, нөхөн олговор олгох, тусгай сан байгуулах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдээ. Энэ нь хэр шударга үйл явдал юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан ажлаа өгөхөөсөө өмнө насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсан 250 хохирогчдын суурь судалгааны тайлангаар шүүхээр шийтгэгдсэн, татгалзсан, хэрэгсэхгүй болгосон хэрэг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу хэргийн зүйл анги, ялын хэмжээг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн нөхцөл байдлын талаар гаргасан. Мөн Гэр, бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Хөгжлийн академи” ТББ-тай хамтран шүүхээр шийдвэрлэгдсэн хүүхдийн эсрэг 80 хэрэгт судалгаа хийсэн. Судалгаанаас үзэхэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн ихэнх хувийг хохирогчийн эцэг, эх гэр бүлийнхнээс гаргаж байна.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гарсан даруйдаа бус зургаа хүртэлх жилийн дараа илрэх нь 50 орчим хувийг эзэлж байна. Энэ нь хохирогч хүүхдийн хамаарал бүхий этгээд хүчирхийлсэн, далд хэлбэртэй байгаатай холбоотой юм. Мөн хохирогч хүүхдүүдийн 90 гаруй хувьд нь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлээгүй. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн ойлголт, мэдлэг хангалтгүй байгаа юм.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт стратегийн өмгөөлөл явуулах замаар олон нийтийн ойлголт хандлагыг давхар өөрчлөх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийг хэргийн талаар мэдээлэл өгөхөд хүч нэмэх нь тус хэргийн гаралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэхээр байна. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нь тун чухал.

Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийг шалгах, шийдвэрлэх стандарт батлах хэрэгтэй байна. Тодруулбал, мөрдөгчдийг мэргэшүүлэх, хэргийг дуустал нь нэг мөрдөгчөөр шалгуулах, тухайн хэргийн насанд хүрээгүй хохирогч, холбогдогчийг хэрхэн байцаах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахдаа хохирогч хүүхдийн сэтгэл зүйн эмзэг байдлыг аль болох сэдрээхгүй байх, хяналт тавьж буй прокурорыг солихгүй байх хэрэгтэй.

Мөн насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг бүрийг нарийн шалгаж, шүүхээр шуурхай шийдвэрлэх, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, гэмт этгээдтэй тааралдахгүй байх нөхцөл бүрдүүлэх гэх мэт асуудлыг зохицуулсан байх ёстой юм. 2015 оны Эрүүгийн хууль болон Эрүүгийн тусгай ангийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хорих хугацааг нэмэгдүүлэх, бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэмтлийг тогтоох, сэтгэл санааны хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг батлах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт, механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байна.

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгджээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дундаж нас нь 13 байна гэсэн байж болшгүй дүн судалгаагаар гарсан байна...

-Судалгаанаас үзэхэд бэлгийн харьцаанд анх орсон насны доод хязгаар есөн нас байна. Хохирогчдоос хоёр хүүхэд есөн настайдаа, есөн хүүхэд 12-14 настайдаа бэлгийн харьцаанд оржээ. Харин 15-17 настай хохирогчдоос урьд нь жирэмсэн болж байсан тохиолдол ч байна. Ерөнхийдөө хохирогч болох эрсдэлт нөхцөл бий болсон гол нөхцөлүүд байдаг.

Нэгдүгээрт, хүүхдэд тавих эцэг эх, асран халамжлагчдын хараа хяналт сул, анхаарал халамж муугаас үүджээ. Хоёрдугаарт, эцэг эх, асран хамгаалагч томчуудыг харж тэднийг дуурайж, тэдэнтэй өөрсдийгөө адилтгах байдлаар хүүхдийн нийгэмшилтийн процесс явагдаж байгаа учир хохирогч хүүхдийн ийм сөрөг зан үйлдэл, биеэ авч явах байдал нь томчуудаас л эхтэй байна. Хүүхэд бол тэдний тусгал шүүдээ. Гуравдугаарт.ажилгүй, орлого багатай, амьжиргааны түвшин дундаж болон тааруу, нийгмийн эмзэг бүлгийн эцэг эхчүүд амьжиргаа, гэр орны асуудал, өөрсдийн бэрхшээлд түүртэн, хүүхдээ зөнд нь орхисон, тэднийг үл хайхардаг.

Заримд нь насанд нь ахадсан хүнд ачааг үүрүүлж, өөрсдийн асуудлаа хүртэл шийдэхийг даалгасан нь нөлөөлж байна. Дөрөвдүгээрт, архинаас бүрэн хамааралтай болсон, амьдралын буруу хэвшил хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, хүүхдийн дэргэд бэлгийн харьцаанд орох, бусдыг орон гэртээ дагуулж ирж архидах гэх мэт шалтгаанууд юм. Тавдугаарт, хохирогчдын дийлэнх нь аавынхаа болон хойд эцгийнхээ өвөрт 15 нас хүртлээ унтдаг байжээ. Энэ буруу хэвшил нь хүүхдийн шилжилтийн насанд бий болдог хандлага, төлөвшилд сөргөөр нөлөөлж байна.

-Бага насны хохирогч хүүхдүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулж, мэдээллийг нууцлах, бэлгийн замын халдварт өвчний үзлэгийг тогтмолжуулах, эмч боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй байгаа талаар холбогдох байгууллагын төлөөлөл дурдсан. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Эрүүл мэнд, боловсролын тухай хууль тогтоомжуудын хэрэгжилт, түүнд тавих хяналт бодлогын арга хэмжээ харьцангуй муу байна. Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг сэтгэл санааны давхар дарамтад оруулахаас сэргийлэх үүднээс хохирогчтой ажиллах арга, тусламж үйлчилгээний зөв дараалал, жендерийн тэгш байдал, ялгаварлан гадуурхалт, хохирогчийн эрх, хүчирхийллийн шинж тэмдгүүдийг таних зэрэг асуудлаар эмч, багш зэрэг мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын модуль боловсруулж, тасралтгүй зохион байгуулах нь чухал юм.

Бүх шатны боловсролын байгууллагуудад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний дотор бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга зүйг багтаасан сургалтын хөтөлбөртэй байх хэрэгтэй. Уг хөтөлбөрийг хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохируулан боловсруулж, сургуулийн өмнөх болон ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлээр дамжуулан тасралтгүй олгох, хичээл заах багш нарыг бэлтгэх, давтан сургах боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулиуд дээр хийдэг охидын үзлэгийг зогсоох, үүний оронд хүүхэд, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь чухал нөлөөтэй гэж харж байгаа.

Бэлгийн хүчирхийлэл, хүчин-гийн гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийнхэнд зөвлөгөө егөх кабинетыг түшиглэн байгуулах, бэлгийн хүчирхийлэл, хүчин-дэх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэмтлийг тогтоох, сэтгэл санааны хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг батлах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт, механизмыг бүрдүүлэх шаардлагатай.

Мөн хүүхдийн сэтгэцийг хэвийн байдалд эргэн орох хүртэл нь дунджаар ямар хэмжээний зардал гарч болох талаар шүүх шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллага нэгдсэн судалгаа хийж тооцож гаргах нь зөв.

-Өөрийгөө хамгаалах чадваргүй гэдэг утгаар нь хүүхдийг хүчирхийлэх явдал их гараад байх шиг. Биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрч, шаардлагатай зохицуулалтуудыг нь хийгээд өгчихвөл энэ тоо буурах юм биш үү. Ийм боломж байгаа юу?

-Олон улс, тэр дундаа Скандинавын орнууд энэ хуулийг хүлээн зөвшөөрдөггүй, хориглодог. Хэрвээ биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрвөл манай улс шиг хүн ам цөөнтэй улсад нийслэл, сум орон нутгаар биеэ үнэлэлтийн газрууд нээгдэнэ.Биеэ үнэлэгчдийн тоо эрс нэмэгдэж, энэ салбар руу орж, хялбар аргаар мөнгө олох зорилготой хүмүүсийн тоо олширно. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал илүү нухацтай яригдана.

Биеэ үнэлэлтийг хуулиндаа зөвшөөрснөөр нэлээн хэдэн хууль тогтоомжид өөрчлөлт орно. Тухайлбал, хүчингийн холбогдолтой хэргүүдтэй холбоотой шүүхийн ял тогтоолууд хүчингүй болох юм. Түүгээр зогсохгүй шөнийн цэнгээний болон биеэ үнэлэгчдийн үйл ажиллагаа явуулдаг газруудын ажиллах цаг, тэдний эрх үүрэг зэргийг хааж, боогдуулах, цагдаа сэргийлэхээр хяналт тавиулах ямар ч эрх зүйн үндэсгүй болох юм. Нийгэм тэр чигтээ садар самуунд уруу татагдана.

Мэдээжийн хэрэг биеэ үнэлэлт газар авч, нийгэмд хүчтэйгээр орших болсноос үүдэж, бэлгийн замын төрөл бүрийн өвчин үүсэх магадлал одоогийнхоос хэд дахин ихсэх юм. Үнэхээр биеэ үнэлэлтийг бүхэл бүтэн салбар болгон хөгжүүлэх гэж байгаа тохиолдолд гарах эрсдэлийг энэ мэтчилэн тооцох нь чухал билээ. Өнөөдөр л гэхэд дэлхий даяар насанд хүрэгчдэд зориулсан кино бүтээдэг студиудын тоо олшрохын хэрээр порно кино үзэж буй хүмүүсийн тоо хэдэн саяараа тоологдох болсон нь нууц биш юм.

Төдий чинээ дотроо гаж хүсэл өвөртөлж, түүнийгээ туршиж үзэх юмсан гэсэн бодолтой хүмүүс байдаг. Тэдний нууцхан хүслээ ил гаргаж, бодит амьдрал дээр туршиж үзэх боломжийг харин биеэ үнэлэлт олгох болов уу.Тиймээс хосуудын дунд орших ариун нандин холбоо гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн дур хүслээ хангах хэрэгсэл мэт болох нь аль чиг хандлага руу нийгэм хөгжих нь ойлгомжтой.

-Эмэгтэй гишүүдийн зүгээс ялын бодлогыг чангатгах асуудлыг авч үзнэ гэж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс мөн үүнтэй тэмцэхийн тулд цаазын ялыг сэргээнэ гэх байр суурийг илэрхийлдэг. Цаазын ял сэргээснээр хүчирхийлэл багасах уу?

-Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан. Харин 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж үзэж байна. Гэхдээ хүмүүсийн шаардаж  байгаа зүйл бол шударга ёс. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэгтэнд тохирсон ялыг үүрүүлж чадахгүй байгаа юм биш. Бүх насаар нь хорих бол хангалттай хүнд ял. Энэ ялаар гэмт хэрэгтнийг цээрлүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа.

Хохирогчдын ар гэрийнхний уй гашуу тайлагдаж, хохирол арилах боломжгүй учраас ахиж олон хүнийг хохироохгүйн тулд онц хүнд гэмт хэрэг гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь илүү чухал юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • sara (223.104.3.157)
    arisiig n ovchood zasaas heregtei hund n ed erhteng n ogood tsaash n haruul.iim hun hogd erh bh esgui.sejigiin.tsaazlasnaas iluu shiirge.oi gutmaar
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 10 цаг 28 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 10 цаг 32 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 10 цаг 35 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 10 цаг 42 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 10 цаг 59 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 11 цаг 2 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 13 цаг 15 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 14 цаг 56 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна 15 цаг 17 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 15 цаг 31 мин Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно 15 цаг 37 мин Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа 15 цаг 43 мин Наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь 15 цаг 49 мин Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 16 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 17 цаг 58 мин "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Уржигдар 16 цаг 08 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 15 цаг 45 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно Уржигдар 15 цаг 20 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав Уржигдар 15 цаг 11 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Уржигдар 15 цаг 06 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ...
Top