x

С.Ган-Од: Шатрын өсвөрийн шигшээ байгуулах зайлшгүй шаардлага байгаа

Турк Улсын Анталъя хотод дөрөвдүгээр сарын 17-26-нд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс манай тамирчин Э.Энхрий, Х.Баясгалан, О. Өлзийхишигжаргал алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртэн эх орондоо ирлээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд Монгол Улс багийн дүнгээр аваргалсанд магнай тэнийж, оюуны спортын мастеруудын төлөөлөл болон дасгалжуулагч С.Ган-Одыг урьж ярилцсан юм.

-Юун түрүүнд та бүхэнд баяр хүргэе. Сурагчдын дэлхийн аваргад манайхаас хэчнээн тамирчин оролцов?

-Монгол Улсыг төлөөлж 23 тамирчин оюуны хүч сорилоо. Гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль авч, багаараа түрүүлсэн. Мөн тусгай байранд дөрвөн тамирчин орлоо. Багийн ахлагчаар миний бие явж, хүүхдүүдээ удирдан авч явсан бол Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр тэмцээний орлогч шүүгчээр ажилласан.

-Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал ёсоор болж, манай тамирчид ч оролцдог шүү дээ. Амжилт жилээс жилд ахиж байна гэж харагдлаа?

-Сурагчдын дэлхийн аварга сондгой буюу 7, 9, 11, 13,15, 17 гэсэн насны ангиллаар болдог. Бидний хувьд 2016 онд нэг л алтан медаль авч байсан бол дараа жил нь гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль гээд энэ жил үзүүлсэн амжилттай ижил амжилт гаргаж байсан.

-Тамирчдын амжилт 2016 оноос илт өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь юу байв. Багш, дасгалжуулагчдын хувьд хэрхэн ажиллав?

-Монгол Улсын тухайд шатрын спорт хурдтай хөгжиж байна. Олон улсын чанартай таван ч тэмцээнийг бид эх орондоо зохион байгуулсан. Ази тивийн өсвөрийн аварга, 16 настнуудын олимпиад, Зүүн Азийн аварга, Азийн залуучуудын аварга, энэ жил насанд хүрэгчдийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг хийлээ. Тамирчид маань эндээс тодорхой хэмжээнд ур чадвараа сайжруулж байна.

Миний багад олон улсын тэмцээнд 50 хувийн амжилттай л оролцох гэж явдаг байсан бол одоо манай хүүхдүүд медалийн төлөө гэсэн том зорилготой явдаг. Тэдний харах өнцөг ч өөр болсон байна.

Ер нь Монголд олон тэмцээн авчирсан нь тамирчдын амжилт өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл болсон болов уу. Багш, дасгалжуулагчдын хувьд ч залуужиж, орчин үеийн ном товхимол, программ хангамжийг хаанаас л бол хаанаас захиалаад сургалтдаа хэрэглэдэг боллоо. Программ хэдий үнэтэй ч үр дүнтэй байдаг.

-Сургалтын программыг түлхүү хаанаас авч байна. Бид өөрсдөө зохион бүтээх боломж бий юү?

-Программаа энэ, тэр улсаас түлхүү авдаг гэсэн зүйл байхгүй. Шатрын спорт судалгааны спорт болсон гэдгийг энд онцолмоор байна. Жишээ нь бидний саяны тэмцээний өрөг хүртэл бааз дотор ороод тэр нь анализ, задаргаатай болоод судлагдаад явж байдаг. Хэнтэй өрөг хийсэн, ямар гараагаар түлхүү тоглодог гээд. Программын хувьд БНХАУ болоод дийлэнхийг Герман Улс гаргадаг. Номын хувьд дэлхий дээрх шатрын их мастерууд олноороо бичиж байна. Тэр бүгдээс өөрсдөд аль хэрэгтэй гэснээ авч, судалж байна.

-Программ худалдан авахад жилдээ хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Жилдээ 200 орчим ам.долларын үнэтэй 5-6 программ ашигладаг. 1,000 гаруй ам.доллар болно.

-Сүүлийн жилүүдэд манай баг тамирчид, дасгалжуулагч, холбоод тамирчны сэтгэл зүй, сэтгэлзүйч дээр анхаараад байх шиг ажиглагдсан. Шатрын спортын тухайд сэтгэл зүйн байдалд ихээхэн мэдрэг. Энэ талаар та илүү дэлгэрүүлээч?

-Тухайн тамирчны сэтгэл зүйн ямар байгаа нь маш тодорхой, шууд мэдэгддэг спорт. Бөхчүүдийн хувьд өөрийгөө нэг сайхан зоригжуулчихад бас л сайхан болчихдог. Манайхны хувьд тийм зүйл байдаггүй. Дээр нь бүх зүйл цагийн хуваарийн дагуу. Унтах, сэрэх, бодлого бодох, өрсөлдөгчийн судалгаа, толгой амраалт гээд бүгд цагийн хуваарьтай. Дээр нь сэтгэл зүйг тогтмол барих шаардлагатай болчихоод байгаа юм. Жишээ нь, сайн, муу аль ч нүүдэл хийсэн түүнээс гарах сэтгэл хөдлөлийг өрсөлдөгч тамирчинд мэдэгдэхгүй байх ёстой. Энэ маш чухал болсон.

-Манай тамирчдын хувьд тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтын хажуугаар хичээлээ орхигдуулахгүй байх ёстой. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байна. Би харахдаа бусад орны хүүхдүүдээс харьцангуй их ачаа үүрч, үүний хажуугаар маш том амжилт гаргаж байна гэж бодож сууна. Гаднын тамирчид хэрхэн бэлтгэгдээд байх шиг байна вэ?

-Гаднын улс орнууд өсвөрийн шигшээгээ бүрдүүлчихээд тэндээсээ дагнаад хичээллэж байна. Тэд эхний ээлжид олон улсын тэмцээнд оролцох бус өсвөрийн шигшээдээ багтахыг илүүд үздэг. Учир нь шигшээд багтсан тамирчны бүх зардал мөнгө шийдэгдчихэж байгаа юм. Гэтэл манай хүүхдүүд эсрэгээрээ өдөр нь хичээлдээ явж, орой нь бэлтгэлээ хийнэ. Мэргэжлийн тамирчны бэлтгэл өдөрт хамгийн доод тал нь зургаан цаг байдаг. Тиймээс яаралтай том тэмцээний өмнө сургуулиасаа чөлөө авч бэлдэхээс өөр арга байхгүй. Сургууль болон багш нартай нь тохиролцоод л явдаг. Тэгэхгүй бол амжихгүй.

-Тамирчдын хувьд зардал мөнгө хамгийн том бэрхшээл. Үүнийг хэрхэн шийдэж байна?

-Олон улсын тэмцээнд оролцох зардал мөнгөө хүүхдүүд маань ихэвчлэн өөрсдөөсөө буюу эцэг, эх нь гаргадаг. Нэг тэмцээнд явахад л 5-6 сая төгрөг зарцуулдаг. Олон жилийн өмнө бид жилдээ нэг тэмцээнд л явдаг байсан бол одоо 3-5 тэмцээнд оролцохыг зорьдог болсон.

Засгийн газрын тодорхой хэмжээний шагнал бий. Зөвхөн дэлхийн аварга, өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн аваргын статустай тэмцээн. Эдгээр тэмцээний эхний гурван байрт орвол төр засгаас дараагийн тэмцээнд оролцох хэмжээний мөнгө орж ирнэ.

-Шагнал урамшууллын мөнгө асуудалгүй орж ирж чаддаг уу?

-Зарим үед оны төгсгөлд орж ирнэ. Тухайн яамны дотоод ажил л байх л даа. Ер нь тэгээд урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхнө гэдэг шиг л явдаг. Д.Мөнхзулын маань хувьд Төрийн банкны тамирчин. Тус банк зардал мөнгөн дээр нь тусалдаг.

-Тэгэхээр зардал мөнгөний асуудлаас шалтгаалаад оролцох ёстой тэмцээндээ өнжих тохиолдол олон байх нь?

-Байгаа, байгаа. Жилд хуваарийн дагуу зайлшгүй оролцох ёстой арав гаруй тэмцээн байдаг. Яаж мэргэжлийн тоглогч байх вэ гэхээр жилд 300 стандарт өрөг заавал тоглосон байх ёстой юм. Манай хүүхдүүдийн хувьд ихэвчлэн дотооддоо л тоглож байна. Гадаадын тэмцээнүүдэд оролцож чадахгүй болохоор 300 өрөгтөө хүрч чадахгүй байгаад байгаа юм. Гаднын хүүхдүүдийн рейтинг өсөөд байдаг. Манайхны ур чадвар л нэмэгдээд байдаг.

-2019 ондоо багтаж оролцох ёстой ямар, ямар тэмцээн байна?

-Европт олон улсын нээлттэй тэмцээнүүд бий, зургаа, долоодугаар сард. Бас БНХАУ-д том нээлттэй тэмцээн зарлачихсан байгаа. Энэ хоёр тэмцээнд орно.

-Шатрын спортод хөрөнгө мөнгөнөөс гадна тулгамдаж байгаа өөр ямар асуудал байна вэ?

-Өсвөрийн шигшээ багаа байгуулах хэрэгтэй байна. Залуу дасгалжуулагчдын хувьд өсвөрийн шигшээ багаа бүрдүүлье, үүнийг нэгдээд авч явъя гэж ярьж байгаа.

-Ажил хэр урагшилж байна?

-Бас л санхүү дээрээ л гацчихсан байдалтай. 

-Асуудлаа бол дээш нь уламжилчихсан байх нь?

-Тийм. Уг нь манай улс шатрын үндэсний шигшээтэй байсан ч татан буулгачихсан. Одоо үндэсний шигшээгээ байгуулчихаад түүний дор өсвөрийн шигшээг байгуулах зайлшгүй шаардлага байна. Хуучин бидний үед олон улсын тэмцээнд оролцоход “Аан, нэг хөдөөний хүүхэд ирээд хожиж л байна” гэж хардаг байсан бол өрсөлдөгчид маань одоо Энэтхэг, Хятад, Оросын дайны хүүхдүүдтэй ижилхэн хардаг, биднээс айдаг болсон. Манай хүүхдүүдийг тэгж амар хожно гэж байхгүй, бид ч дэлхийд данстай болсон.

Д.МӨНХЗУЛ: АНХ ААВТАЙГАА ШАТАР ТОГЛОСОН

(33 дугаар сургуулийн VII ангийн сурагч)

-Шатрын спорттой хэдэн настайдаа танилцаж байв?

-Зургаан настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн.

-Аль клубээс гараагаа эхэлж байсан бэ?

-“Төгс нүүдэл” клубээс гараагаа эхэлсэн. Долоон настайдаа анхны олон улсын тэмцээн болох Тайланд Улсад болсон Зүүн Азийн аваргад оролцож алтан медаль авсан. Мөн найман настайдаа буюу 2014 онд Өмнөд Африкт болсон Өсвөрийн дэлхий аваргад оролцож, нэгдүгээр байр эзэлсэн. 2015 онд Сурагчдын дэлхийн аваргаас мөнгө, 2016 онд Азийн аваргаас алт, 2017, 2018 онд Сурагчдын дэлхийн аваргаас алтан медаль авсан. Энэ жил мөнгөн медаль хүртлээ.

-Хамгийн анх хэнтэй шатар тоглосон бэ?

-Аавтайгаа, мөн эгч, дүү хоёр маань шатар тоглодог.

-2019 оны Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хожиж, хэд хожигдов?

-Долоо хожиж, хоёр хожигдсон. Өрсөлдөгчид маш сайн байсан. Эхэндээ жаахан сул тоглож, тэмцээнээ тааруу эхлүүлчихсэн.

О.ӨЛЗИЙХИШИГЖАРГАЛ: ТАВАН ОРНЫ 14 ХҮҮХЭД ТОГЛОСОН

(47 дугаар сургуулийн XI ангийн сурагч)

-О.Өлзийхишигжаргалын хувьд?

-Би есөн настайдаа шатар тоглож сурсан. Миний анхны багш бол аав минь. Анхны дугуйлан гэвэл Монголын хүүхдийн ордон байсан.

-Энэ олон жилд шантрах үе байв уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Найман жил гэдэг бага хугацаа биш. Насанд хүрэгчдийн улсын аваргын дараа шантрах тохиолдол гардаг.

-Яагаад?

-Дандаа илүү байрлалтай хэрнээ өөрөөсөө болж алддаг.

-Гэхдээ, цаашид мэдээж хичээллэнэ?

-Тэгэлгүй яах вэ.

-Сая яваад ирсэн тэмцээний талаар?

-Миний насны ангилалд таван орны 14 хүүхэд тоглосон. Би 11-тэй нь тоглож, нийт есөн өргөөс долоо хожиж хоёр тэнцсэн. Ингээд нэгдүгээр байрт орсон.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top