Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын “Eulji” их сургуулийн эмнэлгийн Эрүүл мэндийн менежментийн тэнхмийн профессор Ji Man Kim, Физиологийн тэнхмийн дэд профессор Wonseok Chang нарыг хүлээн авч уулзан, хамтын үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Энэ хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, БНСУ-ын “Eulji” их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.
БНСУ-ын “Eulji” их сургуулийн эмнэлэг нь 1967 онд байгуулагдсан бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна эмнэлгийн олон талт менежмент, сургалт, судалгааны чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулдаг гэж ГССҮТ-өөс мэдээллээ.




