x

Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа

Шри Ланкад үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас амиа алдсан хүний ​​тоо 56 болж, 600 гаруй байшин барилга эвдэрч сүйдээд байгаа энэ үед төрийн байгууллагууд, сургуулиудыг баасан гарагт түр хаажээ. 

Шри Ланкад өнгөрсөн долоо хоногоос гамшиг нүүрлэж эхэлсэн бөгөөд пүрэв гарагт хүчтэй аадар бороо орсны улмаас орон даяар байшин барилга, зам талбай үерт автаж, хөрс нурсан байна. Нийслэл Коломбо хотоос зүүн зүгт 300 орчим км зайд орших Бадулла, Нувара Элия зэрэг уулархаг, цай тариалдаг бүс нутгуудад хөрс нурсны улмаас 25 хүн амиа алджээ. Засгийн газрын Гамшгийн уршгийг арилгах төвийн мэдээлснээр, тэдгээр бүс нутагт 21 хүн сураггүй болж, 14 хүн гэмтэж бэртсэн байна.

Түүнчлэн улс даяар янз бүрийн газруудад хөрс нурсны улмаас хүмүүс амь эрсэджээ. Цаг агаарын нөхцөл байдал улам дордсон тул Засгийн газар баасан гарагт төрийн байгууллагууд, сургуулиудыг түр хаахаар шийдвэрлэсэн байна. Хүчтэй борооны улмаас ихэнх усан сан, гол мөрөн үерлэж, замууд хаагдсан байна. Зарим газарт үерт автсан зам, төмөр замын замууд дээр чулуу, шавар, мод унасан тул зорчигч тээврийн галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг зогсоожээ.

Орон нутгийн телевизээр пүрэв гарагт үерт автсан байшингийн дээвэр дээрээс гурван хүнийг аварч буй агаарын цэргийн хүчний нисдэг тэрэг, мөн тэнгисийн цэргийн хүчин болон цагдаа нар оршин суугчдыг тээвэрлэхийн тулд завь ашиглаж байгааг харуулсан байна. Пүрэв гарагт гарсан дүрс бичлэгт мөн зүүн нутгийн Ампара суурингийн ойролцоо үерийн усанд машин урсаж, гурван зорчигч амиа алдсан талаар мэдээлжээ.

Эх сурвалж: AP

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top