x

“Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв

Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын барилгын салбарын форумыг “Дижитал бүтээн байгуулалт” сэдвээр өрнүүлэв.

Манай улс Барилгын мэдээллийн загварчлал /BIM/ буюу дижилтал систем рүү шилжих шаардлагатай тул форумыг ИБУИНВУ-ын Элчин сайдын яам, ХББОСЯ-наас хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр дэд бүтцийн хөгжил дэх дижитал өөрчлөлт, барилгын мэдээллийн загварчлал, барилгын салбарын дижитал шинэчлэл: “BIM”-ийг Монголд нэвтрүүлэх бодлого ба хэрэгжилтийн талаар илтгэл хэлэлцүүлжээ.

Барилгын мэдээллийн загварчлал, аргачлалын дагуу хийсэн төсөл барилга угсралтын явцад тулгарч болох асуудлыг урьдчилан тооцох, эрсдэлээс сэргийлэх давуу талтай. Тиймээс форумд оролцож буй оролцогчид олон улсад нэвтрүүлсэн сайн туршлагаас судлах, Монголын бодлого, зах зээлтэй уялдуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа энэ үеэр, “BIM” нь төслийн оролцогчдыг нэг мэдээллийн орчинд холбож, төлөвлөлт, зураг төсөл, үйлдвэрлэл, барилга угсралт, хяналт, ашиглалт хүртэлх бүх үе шатыг өгөгдөлд суурилсан шийдлээр уялдуулах суурь технологи болсон. Цаашид төрийн болон олон улсын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдэд заавал хэрэглэх загвар төслийг хэрэгжүүлж нутагшуулах, нэгдсэн платформыг хөгжүүлж, үйл ажиллагааг үе шаттай цахимжуулах, салбарын инженер техникийн ажилчдыг сургах, чадавхжуулахад онцгой анхаарна. Энэ форум бол туршлага, мэдлэг, технологийг хамтдаа бүтээх чухал талбар” гэдгийг тодотгожээ.

 

Дэлхий улс орнуудад бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжил дижитал руу хурдацтай шилжиж байна. Манай улс төрийн бодлогоороо дижитал шилжилтийг тасралтгүй дэмждэг. Тухайлбал “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д “Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем-BIM”-ийг үндэсний түвшинд нэвтрүүлэх зорилт тавиад байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top