x

УИХ-ын дарга Г.Занданшатар шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өчигдөр сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулсан юм.

Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Энхрий, Х.Баясгалан, О.Өлзийхишигжаргал нар алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын сурагчид аваргалсан байна.

Грек улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 12-20 ны өдрүүдэд болсон Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүн байрыг 65+ насны эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүдийн ангиллын хоёрдугаар байрыг 50+ насны эрэгтэй тамирчид эзэлсэн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд эх орноо төлөөлж өрсөлдсөн спортын мастер С.Хандсүрэн, Д.Сэржмядаг, П.Бүжинлхам нар хүрэлцэн иржээ. Багийн ахлагч спортын мастер Б.Мягмарсүрэн хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүйг дуулгав. Эдгээр ахмад тамирчид 2018 оны амжилтаа давтаж, хошой аварга болсон байна.  

Түүнчлэн, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд Шри Ланк улсад болсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Анударь, хүрэл медаль хүртсэн Л.Очирбат нар иржээ.   

УИХ-ын дарга Г.Занданшатар сурагчдын дэлхийн аварга болон Азийн өсвөрийн аваргын тэмцээнээс шалгарч, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан өсвөрийн тамирчид, дэлхийн аварга болсон ахмад тамирчдад баяр хүргэж:

- “Шатрыг их гүрний спорт, элитийн спорт гэж дэлхийд ярьдаг. Шатраар амжилт гаргаж байгаа ОХУ, БНХАУ, АНУ гэх зэрэг  их гүрнүүд байна. Оюуны цар хүрээ, чадвараараа Монгол Улс их гүрний дайтай гэдгийг харуулж, нэн ялангуяа өсвөрийн шатарчид маань дэлхийд цахиур хагалж байна. Сурагчдын дэлхийн аварга болсон гурван сурагчдаа монгол хүүхдүүдийн чадварыг дэлхийд таниулсанд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд манай охид, ахмад эмэгтэй шатарчид, эмэгтэй, эрэгтэй шигшээгийнхэн бүгд мундаг амжилт гаргаж байна.

Оюуны энэ спортыг улам хөгжүүлэх зорилгоор Шатрын ордонтой болохоор ярьж байгаа. Барилга барих газрын асуудал шийдэгдсэн. Монголоос дэлхийн шатрын аварга төрөх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Энэ үеэр ахмад тамирчин, Монголын анхны эмэгтэй олон улсын мастер С.Хандсүрэн, амжилт гаргаж байгаа өсвөрийн тамирчдаа тууштай дэмжиж, сар бүр мөнгөн урамшуулал олгож байвал ирээдүйн дэлхийн аварга Монголоос төрөхөд том дэмжлэг болно хэмээн саналаа хэлэв.

Эцэст нь, УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэг монгол-Нэг нүүдэл” шатрын тэмцээнийг Төрийн ордонд зохион байгуулж, сурагчдыг УИХ-ын гишүүдтэй тоглуулах боломж байгааг Монголын шатрын холбооныхонд дуулган, тамирчдад дурсгалын зүйл гардуулснаар уулзалт өндөрлөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 17 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 11 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 30 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top