x

Удирдагчдыг хэрхэн шийтгэдэг вэ?

Reuters, AP, Wikimedia: Пак Гын Хе, Моше Кацав, Шариф Наваз, Лула да Силву, Хен Ен Чхоль

Ерэн нас хүртлээ хоригдоно

Саяхан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан авлигын хэргээр 24 жил шоронд хоригдохоор ял авсан. Одоо 66 настай Пак Гын Хе 90 насандаа эрх чөлөөгөө эргүүлж олж авна.  Жил мөрдсөний эцэст  шүүх ингэж шийдэв. 2017 оны гуравдугаар сар импичмент зарласны дараа түүнийг баривчилсан билээ. Прокурор түүнд 30 жилийн ял тулгаж, 95 сая долларын торгууль ноогдуулахыг шаардсан байлаа. Түүнийг  Samsung ба Lotte  гэх томоохон корпорациудаас хахууль авч мөнгийг өөрийн найз Чхве Сун Силь гэдэг эмэгтэй угааж байсан гэж буруутгав.

Ерөнхийлөгчийн найз эмэгтэй корпорациудад шахалт үзүүлэн өөрийн мэдлийн  буяны сангуудад мөнгө авч байв. Чхве экс-ерөнхийлөгчтэй олон жил найзлахдаа  ямар нэгэн албан тушаал эзлэлгүйгээр улсын бодлогод нөлөөгөө үзүүлж иржээ.

Чхве Сун Силийг өнгөрсөн хоёрдугаар сард 20 жилээр шоронд хорихоор шийтгэсэн ба тэр $16,6 сая доллар заавал төлөх ёстой болжээ.

Samsung компанийн дэд ерөнхийлөгч Ли Чэ Ен Ерөнхийлөгчийн ойрын хүрээнийхэнд  авлига өгсөн  хэргээр шүүхэд татагдан шоронд хагас жил суусан ч бодит шийтгэл амссангүй. Түүний төлөө Пак Гын Хе үгээ хэлсэн нь тус болов. Авлигын энэ хэргээр  нийт 30-аад хүн шалгуулжээ.

Үүний улмаас улс төрийн дуулиан мандаж, Сөүлийн гудамжнаа сая орчим хүн  жагсан Пак Гын Хегээс шууд огцрохыг шаардсан байлаа. Ингээд түүнд импичмент зарлагдан тэр албан тушаалгүй хоцорсон юм. Экс лидер өөрөө шүүх хуралд суугаагүй ба гэм буруугаа ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өнгөрсөн оны тавдугаар сард өмнөдийн ард түмэн Ерөнхийлөгчөөр өөр хүнийг сонгосон нь Мүн Чэ Ин  байв.

Хойд Солонгос: Унтаж үл болно 

Дарга нартаа хатуу ял өгдгөөрөө БНАСАУ алдартай. 2015 онд тус орны Батлан хамгаалахын сайд Хен Ен Чхоль цаазлагдсан тухай мэдээ хэвлэлээр тарав.

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны оролцсон зөвлөгөөн дээр сайд зүүрэгмэлсэн учир түүнийг баривчлан урвасан хэргээр цаазалсан гэнэ. 

Ким Чен Ун  засагт гарч ирсний дараа иймэрхүү мэдээ их гарч байв. Зарим нь ч алдаатай мэдээ байсан. Гэхдээ, төрийн хоёр дахь том хүн болох түүний авга ах Чан Сон Тхэк авлига ба  садар самууны хэргээр  буруутгагдсан байв. Улстөрч  хэргээ хүлээсэн ч түүнийг буудан хороожээ.

Бразили: Ял ба  сонгуульд өрсөлдөх төлөвлөгөө

 Латин Америкийн  хамгийн том орны экс Ерөнхийлөгч Лула да Силву хэдхэн  хоногийн өмнө шоронд суулаа.

Тус орны Холбооны дээд шүүх түүнийг авлигын хэргээр 12 жил нэг сарын ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Экс-лидер давж заалдана. Ял сонссон ч  тэрбээр ирэх аравдугаар сард болох  Ерөнхийлөгчийн шинэ сонгуульд өрсөлдөх найдлагаа орхиогүй байна.

Тайвань:Шоронд 108 насална

 

Тайванийн хоёр экс ерөнхийлөгч Ли Дэнхуэй  ба түүнийг дараа гарч ирсэн Чэнь Шуйбянь нар тус бүр 20 жил хоригдох  ялтай.

Ли Дэнхуэй нь улсын төсвөөс $7,79 сая доллар завшжээ. Хувийн хэрэгцээндээ ашигласан тэр мөнгө нь  нууц дипломат санд хадгалагдаж байв. Тэр одоо 95 настай. Ялын хугацаа дуусахад 108 настай байх юм.  

Тайванийн дараагийн Ерөнхийлөгч Чэнь Шуйбянь, арлыг 2000-2008 онуудад удирдаж иржээ. Түүнийг 13 сая долларын авлига авсан гэж үзэв. Үүнээс өмнө тэр  мөнгө угаасан, худал мэдүүлэг өгсөн  хэргээр 18,5 ял авсан байлаа. Шүүх сүүлдээ зөөлөрч түүний нийт ялыг 20 жилийн хорих ял болгосон байна. Одоо 67 настай Чэнь өнгөрсөн онд амиа егүүтгэх  гэж оролдсон байлаа. Тэр өөрийн хэргийг улс төрийн явуулга гэж үздэг ажээ.

Пакистан: Панамын ул мөр

Пакистаны Ерөнхий сайд асан Шариф Наваз одоо мөрдөн байцаалтад байгаа. Түүнийг сөрөг хүчнийхэн Панамын оффшорт холбоотой гэж зарласан байна. 

Тус орны Дээд шүүх 2017 оны долдугаар сард түүний хүүхдүүдийн нэр “Панамын баримт”-ад байснаас Наваз Шарифыг албан тушаалаас нь  зайлуулжээ.  Тусгай  комисс энэ  хэргийг мөрдөж байна.

Израиль: Засаг дахь харассмент

Улстөрчийг голчлон эдийн засгийн хэргээр мөрдөн мөшгөдөг. Харин Израилийн ерөнхийлөгч байсан Моше Кацавыг 2011 онд сексийн хэргээр буруутган долоон жилээр хорих болсон байлаа. Гэхдээ 2016 оны сүүлчээр  түүнийг тэнсэн болгон шоронгоос гаргажээ.  

Тэр үед 2011 онд Тель-Авивын шүүх Моше Кацавыг 1998 онд Аялал жуучлалын сайд байхдаа хүчингийн хоёр хэрэг хийсэн, Ерөнхийлөгч байхдаа  эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэн шийтгэсэн байв.

Экс  Ерөнхийлөгчийн ялыг хөнгөн гэж үзэж болох талтай. Ер нь бол Израильд  ийм хэрэг үйлдсэн бол 16  жилийн ял сонсдог. Энэ хэрэг дөрвөн жил үргэлжлээд Кацавыг 65 настайд нь шоронд хорьсон байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 59 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 8 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 19 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top