x

Ингэсэн ч Ч.Ганзориг нарыг ялаас мултлах уу?

Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамын ярилцлага хэвлэлд нийтлэгджээ. Хуулийнхан хэрвээ олж хардаг бол үйлдвэрийн хуучин удирдлагуудын толгой дээр дахиад нэг “гранат” тэсэллээ. Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалагдахад хүргэсэн “Жаст”-ын өр, зээл болон барьцаа, батлан даалтын асуудал анхных нь биш гэв. Үйлдвэр 2009 оноос өмнө ч бас “Жаст” группэд баталгаа гаргаж байжээ. Хоёр аж ахуй нэгжийн (хувийн компани, төрийн өмчит үйлдвэрийн хооронд) дунд нэлээд урт хугацааны ужигарсан харилцаа байжээ гэсэн үг.

51 сая + 44 сая

Стандарт банк 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн эсрэг Арбитрийн шүүхэд гомдол гаргахдаа дөрвөн удаагийн нэхэмжлэлээр нийт 130 гаруй сая ам.долларын өр, төлбөр нэхэмжилсэн байдаг. Гурван жил үргэлжилсэн заргын эцэст 2016 оны зургадугаар сард шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, 51 сая ам.долларын зээл буюу үндсэн төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байв. Тодруулбал, Стандарт банкнаас шүүхэд ирүүлсэн хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгож, үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа Стандарт банк шүүхийн шийдвэр дээр үндэслэн үлдэгдэл төлбөр болох (үндсэн зээлийн хүү 26.7 сая ам.доллар, шүүхийн шатанд зарцуулсан хуулийн зардал 14.4 сая ам.доллар дээр 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3.1 сая ам.доллар) 44.3 сая ам.доллар нэхэмжилснийг шүүх Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингээд Эрдэнэт үйлдвэр 2017 оны наймдугаар сарын 22-ны байдлаар Стандарт банкинд шүүхийн шийдвэр гарсан 95,3 сая ам.долларын өртэй болов. Түүнээс хойш сар бүр сая ам.долларын хүү нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл нэг ч долларын төлбөр хийгээгүй л байна.

Жинхэнэ ба хуурамч гэрээ

Анх энэ хэрэг мандахад “Эрдэнэтийн өр Засгийн газарт хамаагүй, үйлдвэр өрөө төлөх ёстой“ гэж том том дуугарч байсан Засгийн газрын гишүүд тэгсгээд амаа хамхисны учир шалтгаан ч өдрөөс өдөрт ил гарч, хөвөрсөн утасны үзүүр нэг л зүг рүү зааж байна. Зээлийн батлан даалт гаргах үед үйлдвэрийг удирдаж байсан нөхөд (Ч.Ганзориг, Д.Сугар нар) одоо хэр нь “гарын үсэг хуурамч, хуурамч биш” гэж маргаад хуулийнханд баригдахгүй байгаа. Харин Лондоны арбитр манай нөхдийг тун амархан “барьсан” байна.

Танил болсон энэ түүх (2009-2010 оны үйл явдлыг хэлж байна) эхлэхээс хоёр жилийн өмнө буюу 2007 онд Эрдэнэт үйлдвэр “Жаст” группэд мөн л 20 сая ам.долларын зээлийн баталгаа гаргасан байв. Мэдээж Стандарт банкинд. “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас үйлдвэр өрийг нь төлөх хэрэгтэй болов. Нэгдүгээрт энэ.

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр, Стандарт банктай холбоотой хоёр гэрээ яригддаг юм. Нэг нь Стандарт банкнаас Арбитрийн шүүхэд гаргаж өгсөн үйлдвэрийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээ. Хоёр дахь нь бүр сүүлд үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрээс олдсон “богино гэрээ” буюу анхны гэрээг багасгаж засварласан бас нэг гэрээ. Гэрээ зурагдсанаас хойш дөрвөн жилийн дараа УМБГ-ынхан Б.Мөнхжаргалын гэрээс хурааж авсан уг гэрээний хуулбарыг (эх хувь нь АТГ-т бий гэх) хожим Арбитрийн шүүхэд хүргүүлсэн ч шүүх “Анхнаасаа энэ богино гэрээ байгаагүй. Асуудал хурцадсаны дараа гэрээг шинээр үйлдэж, Эрдэнэт үйлдвэрт хадгалагдаж байсан анхны гэрээг устгасан байна” гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Харин Б.Мөнхжаргал энэ тухай “Анхнаасаа үйлдвэр уг зээлийг батлан даагаагүй. Харин захирлуудын гарын үсэгтэй гэрээн дээр Ш.Батхүү нэмэлт оруулаад банк руу явуулсан” гэж ярьсан байдаг. Яг эсрэгээр нь. Хэрвээ тийм бол богино гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрт биш, Б.Мөнхжаргалын гэрт хадгалагдаж байсан байж таарах вэ? Яагаад анхнаасаа Арбитрийн шүүх рүү явуулахгүй, гэртээ хадгалж байгаад АТГ-т гаргаж өгөв?

Гарын үсэг хуурамч, хуурамч биш гэх маргаан ийм учиртай. Түүнээс биш хэн нэг нь Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг дуурайлгаж зураад, түүнийг нь шинжээчид бичгийн хэв, хурууны хээг нь тулгаад, “мөн, биш” гэж маргаад байгаа хэрэг биш.

Өрийг өрөөр дарсан уу?

Харин Арбитрийн шүүх энэ маргаанд маш амархан хариулсан байна. Эрдэнэт үйлдвэр өмнө нь 2007 онд “Жаст” группэд зээлийн баталгаа гаргаж, 20 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлсэн. “Жаст” групп хугацаандаа өрөө төлөөгүй учраас Эрдэнэт үйлдвэр өмнөөс нь өр төлөх болсон. Өмнөх өрөө төлөхийн тулд “Жаст”-ад дахин зээлийн баталгаа гаргасан гэв.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх Ч.Ганзориг нь 2010 оны гуравдугаар сард “Жаст” группэд 27 сая ам.долларын хүүгүй вексель (тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд ямар нэгэн нөхцөлгүйгээр вексель эзэмшигчид төлөхийг баталсан төлбөрийн баримт) өгсөн нь тогтоогдсон байна. Түүнийг нь Ш.Батхүү хэд хэдэн банкинд хувааж зарсан. Вексэлийн хугацаа дуусахад Эрдэнэт үйлдвэр тухайн үеийн эзэмшигчдэд нь төлбөр төлөх ёстой байв.

Тиймээс 2010 онд Стандарт банкнаас авсан Ш.Батхүүгийн зээлийг Эрдэнэт үйлдвэр батлан дааж Ш.Батхүү мөнгөтэй болох, тэр мөнгөөрөө үйлдвэрийн өмнө үүссэн өрийг төлж, үйлдвэр цаашаа вексэлийн төлбөрөө төлөх нь Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагад санхүүгийн хувьд ашигтай байсан гэж Арбитрын шүүх үзжээ.

Энэ үндэслэлээр Арбитрын шүүх “Эрдэнэт”-ийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээг хуурамч биш хэмээн тогтоож, 95,3 сая ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэсэн ч Ч.Ганзориг нарыг ялаас мултлах уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Даанч,,,, (202.72.245.194)
    АТГ ШУДАРГААР АЖИЛЛАБАЛ ХУЛГАЙЧ НАРТ БУЛТАХ АРГА БАЙХГҮЙ Л ДЭЭ
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Уржигдар 11 цаг 28 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа Уржигдар 11 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 2026-04-24 АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 2026-04-24 "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 2026-04-24 Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 2026-04-24 Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 2026-04-24 АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 2026-04-24 УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 2026-04-24 Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 2026-04-24 Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 2026-04-24 Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 2026-04-24 Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 2026-04-24 Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026-04-24 Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 2026-04-24 Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 2026-04-24 АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 2026-04-24 Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 2026-04-24 Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 2026-04-24 Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 2026-04-24
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Top