x

А.Амгаланболд: Цогцост задлан шинжилгээ хийхгүйгээр томографикаар шинжилдэг болно

Аливаа хэргийн зангилааг тайлж, үнэн, мөнийг дэнслэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага бол Шүүх эмнэлэг. Тэгвэл энэ байгууллага худал дүгнэлт гаргаж бусдын зовлонгоор жаргал хийж буй мэт ойлголт нийгэмд хэдийнэ бий болсон. Иймд шүүх эмнэлэгтэй холбоотой зарим асуудлын талаар ШШҮХ-ийн “Шүүх эмнэлгийн" шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболдтой ярилцлаа.

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

-Шүүх засаглалын шинэтгэлийн хүрээнд 2005 онд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг байгуулж байсан. Бүр тодотговол Засгийн газрын 63 дугаар тогтоолд үндэслэн цагдаагийн ерөнхий газрын харьяа керамлистик шинжилгээний хүрээлэн, эрүүл мэндийн харьяанд байсан шүүх эмнэлгийн магадлах төв, сангийн яамны харьяа шүүх санхүү нягтлан бодох бүртгэлийн товчоо зэрэг байгууллагыг нэгтгэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг байгуулсан түүхтэй. Өдгөө 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэг том шинжилгээний газар бол шүүх эмнэлэг юм. Тэртээ 1960 онд байгуулагдсан. 2020 онд 60 жилийнхээ ойтой золгоно.

-Шүүх эмнэлэг ямар зарчмыг баримталж ажилладаг вэ?

-Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1-т зааснаар “Хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хараат бус байх, нууцыг хадгалах, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах гэх мэт зарчмаар ажилладаг.

-Танай байгууллагын өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-60 жилийн өмнө Монгол Улсад шүүх эмнэлгийн суурийг тавихад боловсон хүчин дутмаг байсан. Тухайн үед ОХУ-аас мэргэжилтэн авч ажилладаг байж. Эдгээр хүмүүс анхны монгол мэргэжилтэнг бэлтгэсэн. Тухайн үед нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад гэмт хэргийн гаралт харьцангуй бага байсан. Хүний амь нас бүрэлгэсэн гэх дуулиант хэрэг дээр тэр үеийн ахмад шинжээч эмч нар ур чадвар, оюун ухаанаа дайчлан ажиллаж байсан. Харин одоо шүүх эмнэлгийн шинжээч эмч гэх мэргэжилтэн ихээр бэлтгэгдэхийн зэрэгцээ өдгөө тус эмнэлэгт 80 гаруй шинжээч эмч ажиллаж байна.

-Ямар ямар шинжилгээг хийж байна вэ?

-Хуулийн байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу хүний биед гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн маргаантай асуудлууд, эрүүл мэндийн байдлыг тогтоох, нас тогтоох зэрэг шинжилгээ хийж байна. Гэмт хэргийн улмаас болон эмнэлгийн нөхцөлд нас барсан бүх цогцост задлан шинжилгээ хийдэг. Мөн хүний эд эрхтний тасархай, ураг нярай зэргийг шинжилдэг. Хэргийн материал дээр үндэслэн шинжилгээ хийдэг.

-Ажилтнуудынхаа сэтгэлзүй,нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ?

-Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар бол төрийн албан хаагч. Төрийн тусгай хамгаалалтад байдаг байгууллага. Төрийн тусгай албан хаагчийн цалингийн шатлалаар цалинждаг. Тэр дундаа хөдөө, орон нутагт ажилладаг эмч нарын ажлын нөхцөл байдал хүнд. Шинжээч эмч нар хэвийн бус нөхцөлд ажиллаж байна. Цогцостой ажиллана гэдэг бол сэтгэл зүйн хувьд маш их стресс, дарамт үүсгэдэг. Иймд эмч нарт сэтгэл зүйн талаас нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай болдог.

Мөн албаныхан эрүүл мэндээрээ тодорхой хэмжээгээр хохирч байдаг. Цогцосноос хүний биед хортой 40 орчим хорт хий ялгардаг. Мөн “промлин” гэх хорт хавдар үүсгэдэг химийн бодистой харьцдаг. Хүн бол сэтгэлийн амьтан гэдэг. Тэгвэл цогцостой ажиллаж байгаа тэдний хувьд сэтгэл зүйн хувьд үнэхээр туйлддаг. Цаашид хөдөлмөр хамгаалалдаа анхаарах цаг болсон гэж бодож байгаа. Энэ мэтчилэн хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч нарын цалин хангамж, тоног төхөөрөмжийн асуудлыг нааштай шийдэж өгдөг байгаасай л гэж хүсдэг.

-Одоогоор тулгамдаж байгаа асуудал байна уу?

-Цогцос хадгалах байр 1971 онд ашиглалтад орсон. Тиймээс нэлээд муудсан. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 8.3 сая ам.долларын төсөвтэй Шүүх эмнэлгийн цогцолбор барихаар шийдвэрлэсэн. Энэ нь БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдана. 2020 онд шинэ барилгынхаа ажлыг эхлэхээр төлөвлөж байгаа. Шинэ цогцолбор эмнэлэг нь дэлхийн стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник технологиор хангагдана. Энэ бол маш том ахиц дэвшил юм. Манай байгууллага орон тоо дутмаг. Энэ нь санхүүтэй холбоотой. Тэр дундаа хөдөө орон нутагт ажилладаг мэргэжилтнүүд дутмаг, хүрэлцээ муутай.

-Шүүх эмнэлэг техник тоног төхөөрөмжөөр хэр хангагдсан гэж үзэж байна?

-Анагаах ухаан цаг минутаар хэмжигдэн хөгжиж байна. Бид өнөөгийн нөхцөл байдлыг дэлхийн жишигтэй харьцуулбал харьцангуй хоцрогдож яваа. Анагаах ухааны ололтуудыг гүйцэхийн тулд тоног төхөөрөмж сайн байх ёстой. Дэлхийд шүүх дүрс оношилгоо маш хурдацтай хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, задлан шинжилгээ хийхгүйгээр компьютер томографик буюу MRI шинжилгээгээр цогцсыг оношилно гэсэн үг.

Энэ оношилгоо Япон, Солонгос зэрэг улсад тэргүүлж байгаа. Бид шүүх эмнэлгийн шинэ цогцолбор эмнэлэгт цогцост задлан шинжилгээ хийхгүйгээр томографикаар шинжилдэг болно. Ингэхийн тулд эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай болно. 2021 он гэхэд эмчилгээ, шинжилгээ, тоног төхөөрөмж гээд бүх зүйл цогцоор шийдэгдэж дэлхийн анагаах ухааны салбартай мөр зэрэгцэнэ.

-Шүүх эмнэлгийг хуурамч дүгнэлт гаргадаг гэх ойлголт нийгэмд бий. Иргэдээс ихэвчлэн ямар гомдол ирдэг вэ. Хэрхэн яаж шийдвэрлэдэг юм бэ?

-Бид хуулинд захирагдаж хуулийн дагуу хараат бус шинжлэх ухааны үндэслэлтэй хариуг гаргадаг. Хууль биднийг шударга ажиллахыг шаарддаг. Тийм учраас олны дунд яригддаг шиг худал дүгнэлт гаргаж ажилладаг хүмүүс бид биш. Өөрөөр хэлбэл, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн гаргадаггүй. Худал дүгнэлт гаргасан гэх асуудалд прокурор, шүүх хяналт тавьдаг.

Хэрэв тухайн иргэн шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй тохиолдолд хуулийн процессын дагуу шат шатны байгууллагуудад ханддаг байгаа. Ингэснээр дахин дүгнэлт гаргуулах эрхтэй. Шинжилгээтэй холбоотой асуудлыг манай байгууллага шийдвэрлэдэггүй. Байгаа зүйлийг бодитоор нь үнэн зөвөөр нь мэдээлэх үүрэгтэй. Бид нийгэмд гарч буй сенсааци сөрөг мэдээллийн эсрэг мэдээлэл хийх эрхээ хязгаарлуулсан. Энэ мэт шалтгаанаас нийгэмд буруугаар ойлгогдож байгаа юм.

-Одоогоос таван жилийн өмнө Шүүх эмнэлгийн 12 эмч 21 настай охины цогцост худал дүгнэлт хийсэн явдал байдаг. Эмч нар буруу дүгнэлт гаргасан гэдгийг прокурорын байгууллагаас тогтоосон. Энэ хэрэг явдал юу болсон бэ?

-Энэ талаар надад мэдээлэл байхгүй. Тухайлсан зүйлийн талаар ярихыг хүсэхгүй байна.

-Танай байгууллагад ямар мэргэжилтэн шаардлагатай байна вэ?

-Дэлхий нийтэд шүүхийн анагаах ухаан өргөн хүрээтэй хөгжиж байна. Гэтэл манай улсад шүүхийн анагаах ухаан бүрэн дүүрэн хөгжөөгүй. Шүүхийн эмгэг судлалын чиглэл түлхүү хөгжчихсөн байгаа юм. Задлан шинжилгээ хийдэг хүнийг шинжээч эмч гэх ойлголт нийгэмд бий болж. Гэвч шүүхийн анагаах ухаан нь маш өргөн хүрээтэй. Үүнд, Шүүхийн эмгэг судлал буюу цогцос шинжилгээний асуудал, шүүх яс судлал гэж салбар бий. Энэ нь археологийн шинжлэх ухаантай холбогддог.

Өөрөөр хэлбэл, олон жилийн өмнөх цогцост задлан шинжилгээ хийх арга. Мөн шүүх шүд судлалын салбар, хор судлалын салбар хараахан хөгжөөгүй байна. Энэ салбарт олон мэргэжилтнүүд байх ёстой. Гэтэл манай улсад эдгээр мэргэжилтнүүд дутмаг.Түүнчлэн эмнэлэг, керамлистикийн чиглэл Монгол Улсад зайлшгүй хөгжих ёстой юм. Гэмтлийн механизмыг тогтоох шинжлэх ухааны арга. Иймд энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэх шаардлагатай.

Тиймээс өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж бодлого ярих цаг болсон. Олон улсын туршлага практикийг эх орондоо нутагшуулахын тулд боловсон хүчин хүний нөөцийн асуудал яригдана. Тэгэхлээр эдгээр мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх шаардлагатай болж байгаа юм.

-Шүүх эмнэлэг олны хэл ам дагуулсан байгууллага. Энэ байгууллагад удирдах ажилтан хийхэд бэрхшээл тулгардаг байлгүй.Хэрхэн даван туулдаг вэ?

-Бэрхшээл бий. Түүнийг даван туулах чадвартай байх хэрэгтэй. Зарим үед ажлаасаа болж бухимдах тохиолдол гардаг. Тэр дундаа иргэдээс худал дүгнэлт гаргаж байна гэх санал, гомдол тасардаггүй. Ийм үед бүх зүйлийг нарийн тайлбарлаад зохих хэмжээнд шийдвэрлэдэг. Дүгнэлтээ хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс их ирдэг. Гэтэл бидэнд худал дүгнэлт гаргах эрх байхгүй шүү дээ. Яасан гэж хүмүүсийн зовлонгоор жаргал хийх билээ. Байж болохгүй асуудал. Хэвлэл мэдээллээр гарч байгаа сөрөг мэдээллүүд нийгэмд бухимдал төрүүлж байдаг.

-Эмчийн ёс зүйтэй холбоотой санал гомдол бүртгэгдэж байна уу?

-Эмчийн ёс зүйтэй холбоотой санал гомдлыг дотоод аудит хяналт шалгалтын хэлтэстээ хүлээж авдаг. Ер нь иргэд дүгнэлттэй санал нийлэхгүйгээс болж эмч нарыг худал дүгнэлт гаргасан гэж буруутгадаг. Тиймээс 100 хувь эмчийн харилцаа хандлага, ур чадвар зэрэг асуудалтай холбоотой гомдол бүртгэгдэх нь бага. Шүүх эмнэлгийн үйл ажиллагаа камерын хяналтад явагддаг.

-Шүүх эмнэлэгт ирж буй цогцсын үхлийн шалтгаан нь ихэвчлэн юу байдаг вэ?

-Өнгөрөгч онд 4,000 орчим задлан шинжилгээ хийгдсэн байдаг. Үхлийн шалтгаанаар нь авч үзвэл нэгдүгээрт, архи согтууруулах ундаа хэтрүүлсний улмаас амь насаа алдсан тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг. хоёрдугаарт, зам тээврийн осол, гуравдугаарт амиа хорлолт. Жилд 69 мянга орчим шинжилгээ хийгддэг. Одоогоор манай байгууллага 26 нэр төрлийн шинжилгээ хийж байгаа. Үүний 60-65 орчим хувийг шүүх эмнэлгийн шинжилгээ эзэлдэг.

-Гэмтлийн зэргийг хүнд, хөнгөн, хүндэвтэр гэж ангилаад байдаг шүү дээ. Яг ямар гэмтэл нь хүнд, ямар нь хүндэвтэр гэмтэл болчихдог юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2014 онд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журам гэж байдаг. Энэ журамд хүний биед учирсан гэмтлийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилдаг. Гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирж байгаа 16.5 мянган хүний 1,300 нь хүнд гэмтэл. 2,500 орчим нь хүндэвтэр, 13,500 орчим нь хөнгөн гэмтэлтэй гардаг. Зарим тохиолдолд 5,000 гаруй гэмтэл тогтоогдохгүй шинжилгээ ирдэг.

Хөнгөн гэмтэл гэж тодорхой хугацаагаар эрүүл мэнд нь сарниж байгаа үзэгдлийг хэлдэг. Хүний нүдэнд харагдах хөхөрч, няцарсан гэмтлийг хэлдэг. Харин хүндэвтэр гэмтэл нь эрүүл мэнд нь 28 хоногоос дээш хугацаагаар хохирч байгаа гэмтлийг хэлдэг.

Хүнд гэмтэл нь тухайн үедээ эмнэлгийн тусламж авахгүй бол тэр хүн нас барах байдлаар төгсдөг. Хөнгөн хэлбэрийн буюу 13,500 орчим гэмтэл нь шинжилгээний 70 орчим хувийг эзэлж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжилгээний 70-аад хувь нь зөөлөн эдийн гэмтэлд хамаардаг. Хамгийн наад зах нь тархи доргих, жижиг ясны хугарал зэрэг хамаарна.

-Өдөрт гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр хэчнээн хүн ирдэг вэ?

-60-70 хүн ирдэг. Зарим тохиолдолд буюу ачаалал ихтэй өдрүүдэд 100-120 хүрдэг.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 11 цаг 16 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 11 цаг 19 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 11 цаг 22 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 11 цаг 30 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 11 цаг 47 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 11 цаг 50 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 14 цаг 3 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 15 цаг 44 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна 16 цаг 5 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 16 цаг 18 мин Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно 16 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа 16 цаг 31 мин Наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь 16 цаг 36 мин Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 17 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 18 цаг 46 мин "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Уржигдар 16 цаг 08 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 15 цаг 45 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно Уржигдар 15 цаг 20 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав Уржигдар 15 цаг 11 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Уржигдар 15 цаг 06 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ...
Top