x

У.Ганбаяр: Цагдаагийн байгууллагаас ч над руу холбогдоогүй. Уг нь мэдүүлэг авах ёстой шүү дээ

Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр барилгын бетон чулуу унасан хэрэг гарсан билээ. Юутай ч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоожээ. Хэргийг сөхвөл, 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг модон хавтангаар таглаж дээр нь тавьсан бетонон хийц хүчтэй салхины улмаас бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг дарсан юм.

Зөрчил гарах үед машин дотор сууж явсан иргэн У.Ганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрөгч баасан гаригт барилга дээрээс чулуу уналаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэр өдөр машинд хэдэн хүн сууж явсан юм бэ?

-Бид гурван эгнээтэй замын хоёр дахь эгнээнд явж байсан. Гэтэл машин дээр том ялуу хүчтэй гэгч нь унасан. Тухайн үед маш айж, машин дэлбэрчихлээ гэж бодсон. Тайвшраад хартал урд сууж явсан хоёр хүний дунд том ялуу унаж, машины шил хагарч энд тэндгүй шилний хэлтэрхий үсэрсэн байсан. Түргэн тусламж дуудах гэтэл урд сууж явсан хоёрын утас чулуунд дарагдаж бяцарсан байсан тул би 103,102 руу дуудлага өгсөн.

-Түргэн тусламж болон цагдаа хэр хурдан ирсэн бэ?

-Дуудлагын дагуу 30 минутын дараа ирсэн. 103 хажууханд байтал маш удаж ирсэн. Эмч ирээд жолоочийг “Алив, зүгээр хөл дээрээ гишгээд машинаасаа буугаад ир” гээд загнаад байсан. Өвчтөнийхөө сэтгэл санааг нь тайвшруулж анхны тусламж үзүүлэх хэрэгтэй байтал загнаж тусламж үзүүлнэ гэдэг байж болох уу. Өөрөө бууж ирээд үзүүл гэх хандлагаар хандсан. Хэрэв хүний амь нас эндсэн байсан бол яах байсан юм мэдэхгүй.

-Та машинд хамт явж байсан хүмүүстэй ямар холбоотой бэ. Бэртсэн хүмүүсийн биеийн байдал одоо ямар байна?

-Тухайн өдөр би Энхтайваны гүүр орчмоос такси барьсан нь энэ. Жолоочийн зүүн хөлийн шилбэ гэмтсэн, гар руу нь шил шигдэж орсон байсан. Харин хажууд суусан эмэгтэй аз болж зүгээр өнгөрсөн. Би хойно сууж явсан учир гэмтэж бэртсэнгүй. Би өчигдөр бэртсэн залуутай утсаар холбогдсон. Тэр хэлэхдээ “Биеийн байдал сайн байгаа. Харьцангуй хөнгөн бэртэл авсан. Иймд хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй. Одоогоор хөлөө гипсдүүлсэн байгаа. “Глобал хурд” компанийн удирдлагууд “Хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн гэж ярьсан. Тэр хэвлэлд мэдээлэл өгөх хүсэлгүй байгаа юм байна лээ.

-Хэчнээн төгрөгийн хохирол учирсан бол. Тухайн компаниас эмчилгээний зардлыг гаргаж өгсөн болов уу?

-Тэр залуу надад тодорхой зүйл яриагүй. Тиймээс хэчнээн төгрөгийн хохирол учирсныг би хэлж мэдэхгүй байна. Хэрэв би сошиалд энэ талаар мэдээлээгүй бол хэрэг явдал чимээгүй өнгөрөх байсан. Би их айдастай байсан ч үйл явдлын талаар олон нийтэд мэдээлэх нь зөв гэж бодсон. Өмнө нь тус барилгаас төмөр унаж байсан гэж сонссон.

-“Глобал хурд” компаниас өөртэй чинь холбогдсон уу. Энэ явдлаас болоод таны сэтгэл санаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Хаа нэг газар явж байхад дээрээс юм уначих вий гэх айдастай байх боллоо. Намайг бэртээгүй болохоор надтай ярихгүй байгаа байх. Залгаад “Уучлаарай” гээд хэлчихгүй байгаа юм.

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас болж хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон явдал ганц энэ удаа гарч байгаа юм биш. Урьд өмнө энэ асуудал байсаар ирсэн. Тухайн хэрэг гарсан даруйдаа олны анхааралд байж байгаад хариуцлага тооцсон юмгүй ор тас мартагддаг тогтолцоо бий болчхоод байна. Залуу хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Яг тийм. Хаа хаанаа хариуцлагатай байх ёстой болов уу. Ийм осол болох тоолонд хариуцлага тооцно гэж мэдээлээд өнгөрдөг. Миний мэдэхээр яг хуулийн дагуу хариуцлага тооцох тохиолдол цөөхөн. Иймд энэ явдалд эмзэглэдэг. Хууль журмын, хэрэгжилтдээ хяналт тавих хэрэгтэй. 2003 оноос барилгын ослын талаарх асуудал байнга яригдаж эхэлсэн. Гэтэл өдийг хүртэл хөдөлмөр хамгаалал мөрдөгдөхгүй л байна шүү дээ.

Барилгаас юм унаж хүний амь нас хохирлоо гэхэд ар гэрийнхэн болон хууль шүүхийн байгууллагад их хэмжээний мөнгө амлаад ор тас мартуулдаг байдал бий болж. Энэ буруу жишгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд хууль, дүрэм журмыг хаа, хаанаа чанд сахидаг байх нь чухал. Хуулийн гаж тогтолцоо энэ явдлыг өөхшүүлж байна гэхэд хэлсдэхгүй. Мөнгөөр бүх зүйлийг шийдэж хариуцлагаас мултардагаа больчих л доо. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаан дээр ахиц гаргах шаардлагатай байна. Энэ удаад “Глобал хурд” компанийн удирдлагууд олон нийтээс уучлалт гуйх ёстой байсан. Өөр хэдэн ч хүн бэртэж болохоор байлаа. Эрсдэлээ тооцолгүйгээр тээглүүр хийж тавьсан чулуу унасан юм байна лээ. Тэр үеэр мөн том хар хавтан унасан. Гэхдээ тэр хавтанг аваад хашаа руугаа оруулчихсан. Би зоригтойдоо ингэж дуугараад байгаа юм биш. Хэн нэгэн дахиад эрсдэлд өртөх вий гэхээс урьдчилан сэргийлээсэй гэсэн зорилгоор ингэж байна. Цагдаагийн байгууллагаас ч над руу холбогдоогүй. Уг нь мэдүүлэг авах ёстой шүү дээ.

-Танд тус барилгын эзэн нь хэн болох талаар мэдээлэл байна уу?

-УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн барилга гэж сонссон. Оффис үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа гэсэн байх.

Үндэсний шуудан

Замын хөдөлгөөнд оролцож байсан машин дээр барилгын чулуу унажээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.130)
    шал утгагүй .замбараагүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй.бөөн мөнгө шал дэмий үрэх л ум зохион байгуулах ум.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top