x

Б.Ууганбаяр: Газар хөдлөлтийн үед амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь айж сандарч будилсан хэсэг байдаг

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, гамшгийн үед иргэд өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.

-Хэдийгээр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болж байгаа ч иргэд нухацтай хандаж, өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах мэдлэг олж авахаар хичээж байна. Өглөө найман цагт дохио дуугарахад иргэд юу хийх ёстой вэ?

-Өглөө 7-9.30 хүртэл Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын бүх машин техникийн хөдөлгөөнийг түр хугацаанд зогсооно. Түргэн тусламж, Галын машин, цагдаагийн машин явна. Иргэд долоон цагаас хойш хаашаа ч явахгүй. Долоон цагаас өмнө нааш цаашаа явж болно. 9.30 гэхэд хөдөлгөөн эхэлнэ. Ийм цагийн хязгаарлалт байгаа. Найман цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Улаанбаатар хотод 60 цамхаг бий. Үүгээр газар хөдлөлт боллоо гэсэн дохио дуугарна.

-Дохио бүх байрлалд сонсогдох уу?

-Хүрэх болов уу гэж найдаж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд дуулдаагүй гэсэн шүүмжлэл гарсан. Хэрэв найман цагт дохио сонсогдохгүй бол дадлага сургууль найман цагт эхэлжээ гэж бодоод, орон сууцанд амьдарч байгаа иргэд Улаанбаатар хотын 111 цэгт аюулгүй талбайд очно. Бүх төр захиргааны байгууллага, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 цаг хүртэл зогсоосон байгаа. Бүх хүн гэртээ байж байгаад найман цагт дохио дуугарахаар гэр бүлийнхэнтэйгээ, үр хүүхэдтэйгээ дадлагад оролцоно. 111 цэгт Онцгой байдлын байгууллага болон бүртгэлийн ажилтан ажиллаж байгаа. Бид тэднийг өглөө долоон цагаас өмнө аваачаад байршуулчихна.

-Дурдсан 111 цэгээс хол амьдардаг хүмүүс алхаж очих уу?

-Тийм хол явахгүй ээ. Байгаа байрлалд нь орон сууцных нь ойролцоо, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, том өргөн чөлөө талбайнуудыг сонгосон. Алхаад очихоор зайтай. Тэндээ очих дадлага сургуулийг зохион байгуулна. Дадлага сургууль 8.00-9.30 цагийн хооронд хийгээд тарна. 10 цагаас ажил эхлэнэ. Сургууль, цэцэрлэгүүд нээгдэнэ. Зарим сургууль 11 цагт хичээл эхлэнэ гээд хүүхдүүддээ мэдээлэл өгсөн байна лээ. Тэр бол байгууллага удирдаж байгаа хүний санал санаачилга, менежментийн асуудал шүү дээ. 9.30-д тарна. Олон машин зэрэг хөдөлгөөнд оролцоно. Тэр үед тайван хүлээцтэй байгаарай гэж ОБЕГ-аас зөвлөж байна. Зохион байгуулалттай улс оронд 30 минут гэдэг маш их зүйлийг хийх хугацаа. Иргэний хүлээх үүргийг Гамшгаас хамгаалах хуулинд заасан. Хуулийн хүрээнд, Засгийн газрын тогтоолын хүрээнд зохион байгуулж байна. Иргэн дадлага сургуульд оролцох, бусдад саад болохгүй, хүндрэл учруулахгүй, бусдыг буруу зүйлд уриалан дуудахгүй, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх үндсэн үүрэгтэй.

-Сургуулилт болоод өнгөрлөө. Харин жинхэнэ гамшгийн үед орон сууцанд амьдарч байгаа иргэд юу хийх талаар тодорхой хэлж өгнө үү?

-Орон сууцны барилга нэг бол нурна, нэг бол нурахгүй. Ийм л хоёр хувилбар байдаг. Нурахгүй үлдсэн тохиолдолд чичирхийллийн дараа орон сууц, барилга байгууламжаасаа гадагшаа гар. Ийм учраас л 111 цэг товлоод, энд ир, энэ бол таны өөрийгөө хамгаалах эхний алхам гээд байна шүү дээ. Иргэний оролцоонд тулгуурласан сургууль хийх гээд байгаагийн учир энэ. Гэрээсээ гарахдаа аюулгүй шатаараа буугаарай. Сэрүүн байж болзошгүй. Дулаан хувцаслаад, үр хүүхдээ гараас нь хөтлөөд, аюулгүйн шатаар буугаарай. Цахилгаан шат битгий ашигла. Газар хөдлөлтийн үед цахилгаан шат гацах, унтрах эрсдэл байдаг. Аюулгүй шат баталгаатай. Яарч болохгүй, гүйж болохгүй. Буцаж болохгүй. Ярихгүй. Баруун гар талаа барьж гараад аюулгүйн цэгт очоорой гэдэг зөвлөмж өгч байна. Дадлага сургуулиас гадна тодорхой зөвлөмж өгье. Гэртээ, ажил дээрээ, олон нийтийн газарт байхдаа хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой юм бэ гэвэл аюулгүй цэгийг ерөнхийдөө баримжаалж байх хэрэгтэй. Орон сууцанд бол ариун цэврийн өрөө харьцангуй дарагдчихааргүй зай байдаг. Аркны дор, хаалганы дор, даацын хана, багана гээд шууд нураад уначихгүй газруудыг аюулгүй цэг гэж нэрлэж байгаа юм. Гэр орондоо байхдаа тэр цэгээ урьдчилж тодорхойлох хэрэгтэй. Өндөр барилгад дээд давхарт амьдардаг бол яг чичирхийллийн үед гүйж гарахгүй шүү дээ. Гэртээ тайван байж байх ёстой. Хүлээх учиртай. Юмнаас барих ёстой. Ширээн доогуур орж болно. Гэхдээ бат бөх ширээн доогуур ороорой. Муу угсарсан ширээ бол өөрийг чинь дарчихна. Харин түүний оронд аюулгүй цэгт очоод юмнаас бариад ажиглаад хараад зогсч байвал амьд үлдэх магадлалтай.

Машинд явж байвал унаагаа зогсоогоод гарч газар суух, эсвэл чичирхийлэл дуустал машиндаа хүлээдэг юм. Олон нийтийн газар явж байвал юу юуны туханд хүрэлгүй хаалга үүд рүү давхиад, гүйгээд гарч болохгүй. Суудал дээрээ сууж, толгойгоо хамгаалаад бөхийгөөрэй. Сургуультай холбогдуулаад бид олон улс оронд болсон газар хөдлөлтийн чичирхийллийн үеийн дүрс бичлэг үзлээ. Байрнаасаа гараад гүйж байгаа хүн хүчтэй газар хөдлөлтийн үед хоёр тийшээ найгаж унаад байгаа юм. Тийм хүчтэй хөдөлдөг. Мотоцикльтой хүмүүс мөргөлдөөд унаад байдаг. Машинтай хүн бушуухан машинаасаа гараад машинаа түшээд зогсдог. Иймэрхүү байдаг. Бид бодит зүйлд тулгуурласан байдалтай хийх гээд байгаа учир энэ.

-Гамшгийн үед цонхоор үсэрч байгаа бичлэг харж байсан. Байшинд дарагдаж байхаар үсэрсэн нь дээр гэж үздэг шиг байгаа юм. Сандрахаар янз бүрийн үйлдэл хийдэг байх. Ийм хүмүүст юу зөвлөх вэ?

-Буруу үйлдэл. Би танд тайлбарласан шүү дээ. Барилга нэг бол унана. Нэг бол унахгүй. Унахгүй тохиолдолд гадагшаа гараарай гэж байна. Унасан тохиолдолд нурангин доор дарагдана. Тэр үед нь мэргэжлийн байгууллага, таны хөрш, найз нөхөд, нурангин дороос гаргах гэж оролдоно. Амьд үлдвэл өөрийгөө гэмтсэн эсэхийг шалгана.

-Чичирхийллийн үед гэртээ хэдэн хором хүлээх ёстой вэ?

-Газар хөдлөлтийн чичирхийлэл сүүлийн үед их өөр болсон. Өмнө нь 20-30 секунд хүлээ гэж хэлдэг байсан. Одоо нэг, хоёр минут ч болдог болж. Байгалийн араншин өөрчлөгдөөд байна. Гагцхүү сайн барилга, орон сууцанд амьдрах шаардлагатай байна. Барилга бат бөх байх шаардлагатай байна. Хэврэг бол хохирол амсана.

-Хүмүүс санаа зовж байгаа юм. Хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээ байх үед газар хөдлөлт болох үед яах вэ. Сургууль, цэцэрлэгийн удирдлагад мэдээлэл өгч байна уу?

-Долоо, найман жилийн турш жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн дөрөв дэх долоо хоногт дадлага сургууль хийж байгаа. Сургууль цэцэрлэгүүд энэ дадлага сургуульд харин ч их оролцдог юм. Томчуудаас илүү хүүхэд багачууд энэ чиглэлийн мэдлэгтэй шүү. Ширээн доогуур орохоос авахуулаад сургууль дээрээ байхдаа аврах шатаар гарахыг багш, захирал, эрхлэгч нь зааж өгдөг. Сургуульд явах чиглэлд сум заасан байдаг, хананд барьж явах бариул байрлуулсан сургуулиуд ч бий. Гадагшаа гараад аюулгүйн цэг талбайд очно.

-Сургуулийн барилгын чанар бас санаа зовоож байна л даа?

-Сургуулийн барилга чанартай чанаргүй янз бүр байгаа. Барилгын хийц бүтээцээс хамаараад янз бүр. Гамшгийн үед тоосгон барилга бол шороо шиг нурна. Угсармал барилга бие бие дээрээ давхарлаж нурна гэх мэтээр өөр өөр. НҮБ-ын Гамшгийн эрсдлийн удирдлагын газраас сургуулийн аюулгүй байдал гээд гурван тулгуур багана тодорхойлсон байдаг. Түүний нэг нь сургуулийн барилгын чанар, стандарттай холбоотой асуудал. Дэлхийн улс орнууд нэн түрүүнд юунд анхаарч байна гэхээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны барилгыг чанартай, газар хөдлөлтийн ямар ч хүчтэй балланд тэсвэрлэж үлдэх чиглэлд шинжлэх ухааны ололт амжилт, шинэ технологи, мөнгө төгрөгөө зарцуулдаг. Сургуулийн аюулгүй байдал гэдэг стандартыг гаргаад ирсэн байна. Монголд энэ харилцан адилгүй байгаа. Хүндрэл бэрхшээлтэй байгаа. Өмнө нь барьсан, аваарийн шатгүй барилга байна. Сургуулийн эрсдлийн үнэлгээ харилцан адилгүй гарч байгаа. Зарим нь харьцангуй бат бөх байж болно. Зарим нь хэцүү байна. Гэхдээ газар хөдлөлт хаана, ямар хүчтэй болж байгаагаас шалтгаалж, олон зүйл хамаардаг.

-Хоргодох байр гээд яригдаад байсан?

-Газар хөдлөлтийн үед хоргодох байр гэж ярихгүй. Түр орогнох байр гэж ярина. Хоргодох байр гэдэг нь цөмийн дэлбэрэлтийн үед нуувч, жалганд ороод бетонон хоргодох байранд орж амьд үлдэхийг хэлээд байгаа юм. Иргэний хамгаалалтын байгууллага гэж байх үед хөнөөх хэрэгслээс хамгаалах дадлага сургуулилт тухайн үедээ хийдэг байсан юм. Одоо энэ байгууллага байгалийн гамшигтай тэмцэх үндсэн чиг үүрэгтэй болсон. Газар хөдлөлтийн үед бол хамгийн аюул багатай талбай руу гарах нь чухал.

-Аюулгүй цэг гэдэг нь барилга дээрээс нураад уначихааргүй задгай талбай руу гүйхийг хэлээд байна уу?

-За гүйж болно, алхаж болно. Гүйж яваад бүдрээд уначихвал бас хэцүү шүү. Газар хөдлөлтийн аюул гэдэг байгалийн үзэгдэл. Газар хөдлөлт болоход айж сандрахгүй тэр хананы хажууд очоод зогсоно гэх мэтээр хамгаалбал харьцангуй гайгүй өнгөрч болно. Айж сандраад гүйж харайгаад, энэ буйданд тээглэж унаад, дээрээсээ юманд цохиулаад, шат руу уруудаж унаад, амь насаа алдчихдаг юм. Амь насаа алдсан дийлэнхи хүмүүсийн судалгаан дотор айж сандарч будилсан хэсэг зонхилох хувийг эзэлдэг юм. Айж сандрахгүй будилахгүй олноороо овоорч амь насаа эрсдүүлэхгүйн тулд 111 цэгт очуулах гээд иргэдтэйгээ тулж ажиллаад байна. Өнгөрсөн долоо найман жилд хийсэн дадлага сургууль болгоны ард орон сууцны хүмүүс үлдэж байсан. Тийм учраас Засгийн газрын тогтоол гаргуулж, ажлыг нь хүртэл зогсоож байгаад гэртээ байж байгаад энэ дадлага сургууль хйи гэдэг ийм том бодлого барьж байгаа юм.

-Яг гамшигийн үед мэргэжилтэнүүд хүн амын цөөхөн хувьд нь хүрч чаддаг. Ихэнхи тохиолдолд иргэд бие биедээ тусламж үзүүлдэг гэж уншиж байсан юм байна. Яаж анхны тусламж үзүүлэх талаар сургалт явдаг уу?

-Ийм сургалтууд хийгддэг шүү дээ. Интернэтээс харж болно. Улаан загалмайн байгууллага, Онцгой байдлын байгууллага ч хийж байна. Нийслэлийн Гамшигаас хамгаалах сургалтын төв гэж байдаг. Тав, зургаан шаталсан сургалттай. Нэг сургалтын өрөө нь анхны тусламж үзүүлэх юм шүү дээ.

Цус яаж тогтоодог, яаж хиймэл амьсгал хийдэг, зүрхэн дээр нь яаж дардаг гээд энэ бүгдийг бид тасралтгүй зааж байна. Сургуулийн хүүхдүүд голдуу хамрагддаг. Насанд хүрэгчид тоодоггүй шүү дээ.

-Нийтийг хамарсан дадлага сургуультай холбоотойгоор хүмүүст бас түгшүүр төрж байна. Элдэв яриа гарч байна. Удахгүй газар хөдлөлт болно гэх юм уу нийслэлийн төв цэгийг дайрсан хагарал идэвхижиж байгаа гэх мэт яриа байна?

-Өнөө маргаашгүй газар хөдлөлт болно гэж Онцгой байдлын байгууллагынхан ч яриагүй, Нийслэлийн Засаг дарга ч яриагүй, Одон орон геофизикийн хүрээлэнгийнхэн ч яриагүй. Газар хөдлөлт хэзээ ч тохиолдож болно. Өнөөдөр маргааш гэж хэн ч тогтоож чадахгүй. Монгол битгий хэл америкчууд ч тогтоож чадахгүй байгаа. 100, 200, 2000 жилийн өмнө хөдөлж байсан тэр газар хөдлөлтийн цэгүүдийн судалгааны ажилд тулгуурлаж, газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байна. Ийм учраас бүгдээрээ дадлага сургууль хийе, хүмүүсээ зохион байгуулалттай, хариуцлагатай, ёс зүйтэй, аюулгүй байдалдаа анхаардаг болгоё гэсэн алхмыг л хийж байгаа юм. Хэзээ нэг цагт юм болдог. Бид урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах бэлтгэл хийх гэж зүтгэж байгаагийн нэг том илрэл энэ.

-Дараагийн сургууль хэзээ болох вэ?

-Нийслэлийн Засаг дарга сургалтын нээлтийн ажиллагаан дээр жил болгон ийм сургалт хийж баймаар байна гэсэн санал дэвшүүлж байна лээ. Маш зөв санаа. Бид хийх гэж оролддог юм. Орон сууцанд байгаа иргэд гэрээсээ гардаггүй юм.

-Хүмүүс дурдсан байна лээ. Зарим оронд гамшигийн сургуулилтанд орохгүй бол торгууль шийтгэл байдаг гэж?

-Гадаад улс орнуудад тийм жишиг байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-ын 1 дээр Иргэн хүний хүлээх үүрэг гэж байгаа. Эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлнэ гэж заасан. Тэгэхээр Засгийн газрын тогтоолыг та биелүүлэх үүрэгтэй. 37-гийн 2-ын 2-т Гамшгаас хамгаалах сургуулилтанд оролцоно гэж заасан. Энэ үүргээ биелүүлэхгүй бол Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан хариуцлага байгаа гэдгийг давхар сануулъя. Бид өнөөдөртөө хариуцлага ярихгүй байгаа. Монгол нэг гэр бүл. Хамтдаа сэргийлье.

Б.Янжмаа "Арчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан саяхан Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03 ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-05-03 Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 2024-05-03 Ихэнх нутгаар дулаарна 2024-05-03 Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна 2024-05-03 Хэрвээ хуучнаараа байсан бол...? 2024-05-03 Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 2024-05-03 Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 2024-05-03 Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 2024-05-03 “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 2024-05-03 Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 2024-05-03 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 2024-05-03 Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top