x

Ж.Лувсандандар: Эрдэнэбүрэнгийн УЦС ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн удирдагч Ж.Лувсандандартай ярилцлаа.

-“Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл олон жил яригдаж байгаа. Санхүүжилт эцэслэн шийдэгдэв үү. Энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Төслийн ажил ямар шатандаа явна вэ?

-Өмнөх Засгийн газрын тогтоолоор концессын гэрээгээр барих шийдвэр гарсан байсан. Концессын гэрээгээр барих шийдвэр гаргаад тухайн үеийн Үндэсний хөгжлийн газраас тендер зарласан. 10-аад компани энэ ажлыг хийе гэж орж ирсэн боловч нэгдүгээрт, хөрөнгө оруулаад барихад худалдах, худалдан авах үнэ тодорхой бус, хоёрдугаарт, ТЭЗҮ нь арван жилийн өмнө хийгдсэн учраас эрсдэл хүлээж чадахгүй юм байна гэдгээ компаниуд илэрхийлсэн учраас үндсэндээ төсөл концессын гэрээгээр явах боломжгүй болсон. Хоёрдугаарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сард газар дээр нь очиж танилцаад 2018 оны тавдугаар сарын 30-ны Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Хятадын хөнгөлөлттэй зээлд оруулах тогтоол гаргасан. Үүний үр дүнд Хятадын хөнгөлөлттэй зээлээр шийдэгдэх шатанд явж байна. Хятадын талаас тавьж байгаа шаардлага нь арван жилийн өмнө хийсэн ТЭЗҮ-гээ шинэчлэх хэрэгтэй, тэгж байж манай шаардлагыг хангаж “Эгзим" банкнаас хөнгөлөлттэй зээл гаргуулж болно гэсэн албан бичиг ирүүлсэн.

Одоо бол ТЭЗҮ-гээ шинэчлэн боловсруулах ажил явагдаж байна. Наймдугаар cap гэхэд дуусчих байх. Ингээд яам хоорондын гэрээ, хэлцлийн асуудал яригдаад ирэх оны дөрөвдүгээр cap гэхэд барилгын ажил эхлэх байх.

-Төслийн нээлт албан ёсоор ирэх оны дөрөвдүгээр сард болно гэж ойлгож болох уу? 

-Тэгж ойлгож болно. Энэ онд багтаж гэрээ хэлцэл, ТЭЗҮ гэх мэтээ боловсруулаад дуусна. Ингээд ирэх оны дөрөвдүгээр сард газар шорооны ажлыг эхлүүлэх зорилго тавиад ажиллаж байна. 

-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах Сэжигтийн хавцал бол Монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг. Станц баригдсанаар загасанд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой гэдгийг загас судлаачид болон зарим судлаачид ярьж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Сая бид ТЭЗҮ хийж байгаа компанийнхантай хамтран Ховд их сургуулийн багш, мэргэжилтнүүд болон байгаль орчны газрынхантай нь уулзсан. Зураг төслөөр бол Сэжигтийн хавцлаас дөрвөн км-ийн зайд станц баригдах юм.

Хоёрдугаарт, байгаль орчны мэргэжилтнүүдийн санал бодлыг Хятадын талынханд танилцуулж тэдэнтэй уулзуулж мэдээллийг нь дамжуулсан. Тэгэхэд зураг төсөлд Сэжигтийн хавцал дахь загасны гол цэгийг хөндөхгүй, байгалиар нь үлдээнэ. Байгалийнх нь унаган хэв маягаар нь үлдээнэ гэсэн байгаа. Хоёрдугаарт, эрдэмтдийн хэлж байгаа нь Хар-Ус нуураас загас гарч Сэжигтийн хавцлын наад талын боргион дээр түрсээ шахчихаад буцаж Хар-Ус нуур руугаа ордог. Сэжигтийн хавцал хүрдэггүй гэсэн мэдээлэл өгч байсан. Гэхдээ бид боомт дээр ямар нэгэн байдлаар загас аюулгүй өсч үржих аквариум хийнэ. Төсөлдөө ч тусгана. Хоёр дахь асуудал нь ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулсны дараа хуулиар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой байдаг. Одоо бол ТЭЗҮ-тэй цуг төлөв байдлын судалгаа, ерөнхий үнэлгээ хийгдэнэ. Үүний дараа ТЭЗҮ бүрэн албажаад гараад ирэхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой байгаа.

Өөрөөр хэлбэл, Монголын тал байгаль орчны асуудлаа бүрэн мэдэж зохицуулах ажил хийнэ. Тэр үед нь загас судлаачид, байгаль орчны нарийн мэргэжилтнүүд төслийн багт орж ажиллана. Бидний хувьд Ховд их сургуулийн багш, эрдэмтэдтэй байнга холбоотой ажилладаг. Тэдний хувьд ч мөн загасны тухайд олон жил хийсэн судалгааны ажил дээрээ үндэслээд оролцоно гэдгээ илэрхийлсэн. 

-Төсөл хэрэгжсэнээр хамрах хүрээг зөвхөн баруун гурван аймагт хамааруулж ойлгох нь өрөөсгөл хэмээн тайлбарлаж байсныг тань сонсож байсан. Энэ талаар?

-Үүнийг ярихаас өмнө нэг асуудал байгаа. Манайд өчнөөн жил Эгийн гол, Орхон гол төсөл яригдсан. Хэрэгжих шатандаа очоод л улс төрийн дарамт шахалтад ороод зогсдог. Энэ нь юутай холбоотой юм гэхээр хилийн усны хэлэлцээр гэдэг юм байдаг. Оросууд болохоор манай голоос урсаад орж байгаа усаар өчнөөн цахилгаан гаргаж үйлдвэрлээд ашиглаж болдог, Монгол ашиглаж болдоггүй болчхоод байгаа юм. Хилийн усны хэлэлцээр гэж ийм ярвигтай зүйл дээр манайх тулчхаад байдаг учраас Орхон, Эгийн голоо ашиглаж чадахгүй байгаа юм. Монголчууд ингэхээр өөрийн том голууд дээрээ барьж болохгүй бол “эх оронч” голууд дээрээ яаж барьж болох вэ гэсэн судалгааг яамнаас дэвшүүлсэн. 11 жилийн өмнө Завхан голоо түшиглээд УЦС барьсан. Хэдий суурилагдсан чадал бага боловч тухайн бүс нутгаа хангах хэмжээний ажиллаад байж болохыг бид харж байна. Одоогоор манай баруун гурван аймаг Оросоос эрчим хүчний тухайд 80-аад хувийн хамааралтай байдаг. Хятадаас авч байгаа гурван сум байгаа. Ингээд Дөргөний УЦС ажиллаж байна. Ингэхээр эрчим хүчний хараат ийм газар нутагт ямар юмны хөгжил яригдаж үйлдвэрлэл, үйлчилгээ явагдах вэ дээ.

Хоёрдугаарт, Завхан, Говь-Алтайг хангадаг ганц Тайширын УЦС байдаг. Улирлын чанартай ажилладаг цөөн хэдэн станц байна. Ингэж л тог цахилгаантайгаа залгаж байгаа нөхцөл байдалтай байна. Шинэчилсэн ТЭЗҮ-гээр 64 МВТ гэж байсныг технологийн шинэчлэл хийгээд 90-100 МВТ болгох боломжтой гэдгээ хятадын мэргэжилтнүүд хэлсэн. Энэ нь баруун таван аймгийг эрчим хүчний бие даасан байдалтай болгоод оргил ачааллын үед төв рүүгээ дамжуулах боломжтой болж байгаа гэсэн үг.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм. 64 МВТ чадлыг 100 болгож өсгөж байгаа юм. Ингэснээр баруун таван аймаг цахилгаанаар хангагдаж байгаа юм. Мөн төслийн үр ашгийг нэмэгдүүлж оруулсан хөрөнгө оруулалтаа бага хугацаанд олж авах боломж бүрдэж байгаа юм. 2008 онд 64 МВТ-ыг хийчхээд орхисон шалтгаан нь сэвсгэр хөрсний давхарга гэж байдаг. Тэр нь газрын хөрснөөс доош 40-50 метр болоод боомт, станц барих хөрөнгө өндөр гарснаас орхисон байдаг. Одоо бол стратегийн хувьд бид төвийн бүс нь Оросоос хамааралгүй болж чаддаггүй юм бол баруун талаараа хамаарлаасаа гаръя гэдэг бодлогоор ажлыг эхлүүлж байна. Энэ бодлого Эрчим хүчний яамны дунд хугацааны бодлогод орсон байгаа. Ийм учраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг энэ засаг өмнөө дэвшүүлсэн том зорилт болгоод ихээхэн дэмжиж байгаа. Хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдчихлээ шүү дээ.

-Ховд голоо түшиглэн цахилгаан станц байгуулах нь голын урсгалыг татраах эрсдэлтэй юү. Ховд гол Хар-Ус нуурыг тэжээдэг. Гэтэл энэ нуур маш гүехэн. Станц бариад голын усыг багасгахгүй байж чадах болов уу. Хэрвээ ус багасвал Хар-Ус нуур ширгэх аюул бий. Ер нь байгаль экологид учирч болзошгүй эрсдэлүүдийг төслийн зүгээс, та бүхний зүгээс урьдчилан тооцож байгаа юу?

-Ер нь усан цахилгаан станц барьж байгуулах үед хүмүүст нийтлэг ийм буруу ойлголт үүсчихдэг. Эхлээд усан сангаа дүүргэхийн тулд урсцыг нь тодорхой хэмжээнд барьдаг ч экологийн урсцыг нь таслахгүй. Дараа нь жилийн дөрвөн улиралд нэгэн хэмээр урсаж байгаа учраас урсац нь жигд явж байдаг.

Тиймээс Хар-Ус нуур ширгэх вий гэсэн айдас байгаа бол санаа зоволтгүй гэж хэлмээр байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр энэ нь тодорхой гарч ирнэ. Тайширын УЦС-ыг барьж байхад байгалийн ган гачиг тохиолдоод иймэрхүү хэл ам их гарсан. Эрээн нуурыг ширгээчихлээ гэж хүртэл ярьсан. Сүүлд Тайшир энгийн горимоор ажиллаад эхэлтэл Эрээн нуурын усны төвшин өндөр төвшиндөө хүрсэн байдаг. Мэдээж барилгын ажил эхлээд явахад сөрөг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гараад ямар ямар урьдчилан сэргийлэх ажил хийх вэ гэдгийг нь тусгачихдаг учраас энэ асуудал дээр ноцтой эрсдэл гарахгүй болов уу гэж хэлмээр байна. Мэдээж хамгийн гол нь гол, нуураа ширгээхгүй, нутаг оронд нь идээшсэн ан амьтан, загас, зэргийг үргээхгүй байх талын бүх ажлыг хийнэ.

-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар иргэдэд ямар боломж бий болох вэ. Цахилгааны үнэ хямдрах уу?

-Иргэд УЦС барихаар хямд буюу ихээхэн үнэгүй тог цахилгаан хэрэглэнэ гэж ойлгоод байдаг. Гэтэл бид стратегийн гэж нэрлээд үнэ дээр яримааргүй байна. Яагаад гэвэл, дөрвөн ам бүлтэй айл байлаа гэхэд гар утсандаа сардаа 30-40 мянган төгрөгийн нэгж, дата зарцуулаад явдаг. Утсандаа ийм байдлаар зарцуулчихдаг байж эрчим хүч хэрэглэсэн төлбөр нь энэ хэмжээнд гарахаар өндөр байна гэдэг. Манайд хэрэглэгдэж байгаа эрчим хүчний үнийг дэлхийн үнэ ханштай харьцуулбал ихээхэн бага. Хоёрдугаарт, энэ станцыг чинь босгох гэж, эрчим хүчний найдвартай байдлыг хангах гэж нэлээд хэмжээний мөнгө зарцуулдаг. Гаднаас зээл ч авдаг. Тэгэхээр энэ өртгөө олохын тулд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн юм чинь тухайн үеийнхээ жишгээр ард түмэндээ зарж зардлаа олж авна шүү дээ.

Гаргасан зардал мөнгөө олоод авсны дараа үнийн хэлбэлзлийг зохицуулах хорооноос шийдэж өгч тариф тогтоодог. Юмыг үнэгүй авах гэдэг ойлголтоосоо монголчууд салах хэрэгтэй. Хамгийн гол нь баруун таван аймагт үйлдвэрлэл хөгжихгүй байна. Энэ нь судлахаар тог, цахилгааны хараат байдалтай шууд холбоотой байгаа юм. Жил бүр цахилгааны үнэд өөрчлөлт орж байдаг, томоохон үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бааз суурь байхгүй.

-Ажиллах хүчний хувьд орон нутгаас хангах уу, эсвэл хөрөнгө оруулагч тал ажилчдаа оруулж ирж барих уу?

-Өмнөх туршлагаас харахад, Засгийн газар квот гаргаж ТЭЗҮ-дээ тусгах байх. Станцыг хэдэн хүн барьж байгуулах юм, хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ гэдэг нь тодорхой болно. Засгийн газрын квотоор тодорхой хэмжээний хятад мэргэжилтнүүд ажиллах хүчээр орж ирэх болов уу. Мэдээж орон нутгаас ажиллах хүч авна. Одоогоор тодорхой тоо хэлэхэд эрт байна.

-Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ?

-60-80 хүнийг ажлын байраар хангана гэсэн ерөнхий тооцоололтой байгаа.

-Тухайн станц баригдсанаар хөрөнгө оруулагч тал нь эзэмшигч гэгдэх юм уу, монголчууд Эрдэнэбүрэнгийн УЦС-аа харж хамгаалаад явах юм уу?

-Хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн хүрээнд барьж байгуулж байгаа ажил. Хэдий Хятадын хөрөнгө, хүн хүчээр барьж байгуулж байгаа хэдий ч эзэмшээд цаашид аваад явах нь монголчууд. Хувийн хөрөнгө оруулалт, концесс биш шүү дээ. Үүн дээр санаа зовох юу ч байхгүй. Дөргөн, Тайширын УЦС-ыг барихад монголчуудад туршлага, бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй байлаа. Тухайн үед Турк, Хятадад 45 хоногоор хүмүүсээ явуулж бэлтгэж байсан бол өнөөдрийн тухайд бид туршлагажсан.

Эрдэнэбүрэнгийн УЦС дээр шинээр авах инженер техникийн ажилтнуудаа Тайшир, Дөргөний УЦС дээрээ дадлагажуулаад авах боломжтой болсон. Хоёрдугаарт, ганц эрчим хүчиндээ биш юм. Дэлхийн дулааралтай холбоод үзэхэд үр ашиг нь тодорхой харагдана. Бид чинь ус багатай улс. Усаа нөөцөлж, хүлэмжийн хийг бууруулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ хэмжээний цахилгаан үйлдвэрлэхэд ямар хэмжээний нүүрс түлэх байсан бэ гээд бодохоор үр ашиг нь тодорхой харагдана.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top