БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 20-24-нд зохиогдож байгаа Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд спортын мастер Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол ханган, "Tokyo-2020" зуны олимпын наадмын анхны эрхээ авлаа.
Тэрбээр 1997 онд төрсөн, 22 настай. Өмнө нь өсвөрийн болон залуучуудын ангилалд олон улсын тэмцээнд оролцож байгаад 2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлжээ. Түүний хувьд олон амжилтын эзэн болох ирээдүйтэй гэдгээ энэхүү тэмцээнээр батлан харууллаа.