x

Ж.Бат-Эрдэнэ: Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа яаралтай тавих нь зүйтэй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй төмөр замын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414.6 км төмөр зам тавих шийдвэр гаргасан. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа барих ёстой гэсэн шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа яаралтай тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэтэл энд тэндгүй л замын ажил эхлүүлэх боллоо. Би Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод “Миний хийх ёстой томоохон ажлын нэг нь төмөр зам барих явдал” гэсэн зорилго тавин ажилласан. Тэгээд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхээр ажилласан. Энэ хүрээнд ажлаа өгөхөөсөө өмнө уг төмөр замын ажлыг эхлүүлэх тухай тогтоол шийдвэрийг нь Засгийн газраар гаргуулсан. Төмөр замын хөрөнгө оруулалт нь тухайн чиглэлд зөөж байгаа ачаагаа дагаж орж ирдэг. Жишээ нь нүүрс олборлогч болон тээвэрлэж буй компаниуд, худалдан авагч талууд аль болох хурдан шуурхай, их хэмжээний тээвэр хийхийн тулд хөрөнгө оруулж төмөр замаа барьдаг шүү дээ. Монгол Улсын хувьд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани гэж бий. Энэ компани өөрөө төмөр замд хөрөнгө оруулаад явбал үнэ цэнэ нь нэмэгдэнэ гэж үзсэн. Ингээд “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” хоёрыг нийлүүлж төмөр замд хөрөнгө оруулаад явах схем гаргаж шийдсэн. Засгийн газраас саяхан гаргасан тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компаниас оруулах хөрөнгийг зүүн тийш тавих Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам руу татахаар шийдвэрлэсэн байна.

-Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хоёуланг нь зэрэг барина гэж байгаа. Тийм боломж бололцоо хөрөнгө мөнгө байгаа юм болов уу?

-Мөнгө төгрөгийн бололцоо байвал зэрэг барихад буруудаад байх асуудалгүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтаа хаанаас гаргах вэ гэдэг асуудал бий.

“Эрдэнэс Тавантолгой” компани жилд 700 сая ам.долларын орлоготой. Үүний 50 хувийг нь цэвэр орлого гэж тооцвол 350 сая ам.доллар болно. Тэгэхээр би дээр хэлсэн схемээ дахин тайлбарлая. Дээрх 350 сая ам.долларынхаа 200 саяыг нь “Монголын төмөр зам”-д хөрөнгө оруулна. Энэ оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тодорхой хувийг эзэмших ёстой. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагч талд уг төмөр замын 49 хувийг нь санал болгоно. Ингээд Монголын талын 51 хувийн тодорхой хэсгийг хөрөнгө оруулсан “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшээд явах схем л гаргасан юм. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 800 гаруй тэрбум төгрөг бий гэж байгаа. Үүний 700 гаруй тэрбум төгрөгийг нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд оруулах юм бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа ямар хөрөнгөөр барих юм бол гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Хэрэв энэ төмөр замд оруулах хөрөнгө байсан бол өнөөдрийг хүртэл яагаад бариагүй юм. Хөрөнгө мөнгө байхгүй л байлаа шүү дээ.

-Тэгэхээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тавих төмөр замд гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татна. Мөнгө олох боломж олон бий гэсэн тайлбарыг УУХҮ-ийн сайд хэлж байсан л даа?

-Тийм боломж олон байгаа бол өнөөдрийг хүртэл тэр төмөр замыг барихгүй яасан юм. Өнөөг хүртэл ямар ч бололцоо олдоогүй, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд хөрөнгө орж ирээгүй. Ямар сайндаа л, дээр хэлсэн тэр схемийг гаргаж “Эрдэнэс Тавантолгой”-гоо түшиглээд ажлаа эхлүүлээд явъя гэв.

-Экспортын нүүрсний тээвэр тулгамдсан асуудал болсон. Гэтэл яагаад зүүн тийш нь төмөр зам тавих шийдвэр гарав. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Мэдэхгүй. Ерөнхий сайд, Зам тээврийн хөгжлийн сайдтай ч ярьсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ийм шийдвэр гаргалаа л гэсэн.

-Гашуунсухайтын чиглэлд тавих төмөр замын далан барьсан байгаа. Энэ далангийн ажил хэдэн хувьтай байна вэ?

-Нийт тавих төмөр замынхаа далангийн 50 гаруй хувийг хийсэн гэж үзэж байгаа.

-Тэгэхээр энэ ажлаа гүйцээгээд төмөр замаа бүрэн ашиглалтад оруулахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай вэ?

-Энэ төмөр замыг бүрэн ашиглалтад оруулахад 1.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо бий. Үүнд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн энэ тэр нь орсон байдаг. Одоо хийгээд байгаа далангийн ажилд 280 сая ам.долларын хөрөнгө орсон. Үүний 200 сая ам.доллар нь Хөгжлийн банкнаас, үлдсэн 80 сая ам.долларыг нь “Энержи ресурс” компани урд нь оруулсан хөрөнгө.

-Одоо бариад байгаа төмөр замын далан нь Хятадаас орж ирж байгаа төмөр замаас зөрсөн гэж байгаа. Ийм асуудал байгаа юм уу?

-Хоёр талын маршрут зөрсөн байгаа. Энэ нь манайхан төмөр замаа тавихдаа анхнаасаа л хэлэлцээрээ гүйцэд хийгээгүй, хоёр тал бүрэн дүүрэн ойлголцоогүйтэй холбоотой. Хятадын талаас тавих төмөр зам нь хилд тулаад ороод ирсэн. Тэгэхээр хоёр талаасаа хэл амаа ололцоогүй, алдаа гарсны уршиг.

-Төмөр замын ажил эхэллээ гэж бодоход энэ алдаагаа яаж засах вэ?

-Энэ талаар хоёр улс хоорондоо хэлэлцээ хийх ёстой. Хоёр улсын төмөр замын байгууллагууд, Зам тээврийн хөгжлийн яамны хоорондын хэлцэл хийж байгаа. Хэлэлцээрийн хүрээнд шийдэх асуудал.

-Ер нь төмөр замд хөрөнгө оруулая гэсэн гадаадын компанийн сонирхол, санал байгаа юу?

-Хятадын хоёр компани хөрөнгө оруулах сонирхол байгаа. Жишээ нь “Шинхуа” компани байна. Мөн Хятадын талаас Монголын хил хүртэл төмөр зам татсан компани бас бий. Тэгэхээр энэ нь төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхол байна л гэсэн үг. Энэ компани л оролцох байх. Яагаад гэвэл 400 гаруй км төмөр зам татаад улсын хилд хүргэсэн компанид сонирхол байгаа.

-Тэгэхээр эдгээр компаниудтай уулзаж хөрөнгө оруулалт татах талаар яриа, хэлцэл өрнөж байгаа болов уу?

-Урьд нь яригдаж л байсан. Манай хуулиар бид 51 хувиа эзэмшиж 49 хувьд нь гадаадын хөрөнгө оруулалт татах бололцоотой. Одоо “Монголын төмөр зам” 51, гадаадын компанид 49 хувиа эзэмшүүлэх асуудал нээлттэй байгаа.

-Зүүнбаян чиглэлд барих төмөр замыг УИХ-аар оруулалгүй Засгийн газраас шийдэх нь хуульд нийцэж байгаа юү?

-Энэ бол Засгийн газрын хүрээнд шийдэх асуудал. Ер нь хил рүү тавих төмөр зам болгоныг УИХ-аар хэлэлцэж зөвхөн царигийн асуудлыг нь шийддэг. Дотооддоо тавих төмөр замыг Засгийн газар, Зам тээвэр хөгжлийн яамны хүрээнд асуудлаа шийдээд явна гэсэн үг.

-Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын энэ нь тэр нь илүү үр ашигтай гэсэн судалгаа бий юу?

-Тийм судалгаа хийх шаардлага байхгүй. Тухайн чиглэлд энэ төмөр зам ямар үр ашиг өгөх вэ гэсэн ТЭЗҮ гарах ёстой.

-Манай улс өөрсдөө төмөр зам тавих техник, технологи, туршлага, боловсон хүчин бий юу?

-Бүрэн бий. Бид төмөр замаа өөрсдөө тавих бүрэн бололцоотой. Улаанбаатар төмөр замын хүрээнд жилд 50 км тавих хүчин чадалтай. Инженер техникийн ажилчид хүрэлцээтэй.

Т.Жанцан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top