x

“Гэр хорооллын иргэд аюулгүйн талбайд очих шаардлагагүй, дуут дохиогоор гэрээсээ гарч зогсоход л болно”

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” болно. Энэ сургууль нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлогтой юм. Тиймээс бид Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй уулзаж “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг яагаад зохион байгуулах хэрэгтэй вэ. Сургуулийн ач холбогдол юу вэ?

-Энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготой.

Энэ сургалтыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод томоохон газар хөдлөлт, үер , гал түймрийн аюулын үед нийслэлийн Засаг дарга, түүний харьяаны төр захиргааны байгууллагуудаас гадна нутаг дэвсгэрийн зарчмаар төрийн захиргааны төв байгууллагууд, агентлагууд, төрийн цэргийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагууд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хамтран ажиллах хамтын ажиллагааг хэлэлцэж, хоорондын уялдаа холбоог зангидах, боловсронгуй болгох, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахад оролцох ёстойг ойлгуулах явдал юм.

-Гамшгаас хамгаалах сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Эдгээр өдрүүдэд иргэд сургуулилалтад хэрхэн оролцох вэ?

-Монгол улсын Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга хоёрын 2019 онд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулагдаж байна. Нийслэлд төр захиргааны төв байгууллагууд,  эмнэлэг соёлын төв байрладаг, хүн амын тал хувь нь амьдран суудаг гэдэг утгаар энэ сургуульд гамшгаас хамгаалах улсын улсын албадыг идэвхтэй оролцох Засгийн газрын тогтоол байгаа.  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдана.

Энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон цагийн байдлын дагуу нийслэлийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиогоор Жанжин Сүхбаатарын талбайд цуглана. Нэгдсэн жагсаалд 116 хайрцаг буюу 116 нэгж байгууллагын 4400 хүн оролцож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид илтгэл өгснөөр энэ дадлага сургууль эхэлнэ. 116 хайрцаг гэдэг нь гамшиг аюул болоход хамгийн тэргүүн эгнээнд явах удирдлага арга зүйгээр хангах бие бүрэлдэхүүн гэж ойлгох хэрэгтэй юм. Үүний дараа “Крокусс эвэнт холл” тэнхимд команд штабын сургууль эхэлнэ. ОБЕГ-ын дэд дарга сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр, Хотын дарга С.Амарсайханд сургуулийн даалгавар өгнө. Тэдэнд Улаанбаатар хотод тийм гамшиг болсон байна. Энэ гамшгийн улмаас тэдий хэмжээний хохирол амслаа гэсэн цагийн байдал өгөх юм. Тэр үед С.Амарсайхан дарга цагийн байдлыг хүлээж аван Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд үүрэг өгч цаасан дээр ажиллана гэсэн үг. Тэнхимын команд штабын сургуульд 100 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдах юм.

Харин 25-нд өглөө зарлан мэдээллийн дуут дохионы 60 цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба нийт 3200 гаруй нийтийн орон сууц, 120 мянга гаруй өрхийн  420 мянган иргэн гэрээсээ гэр бүлээрээ гарч 111 байршлын аюулгүйн талбайд гарна. Газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг энэ сарын 25-ны өдрийн 07.00-09.30 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлнэ. Ажил, сургууль, цэцэрлэг 10 цагт эхэлнэ. Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-ыг иргэдэд дүүрэг, хорооны ажилтнуудаар дамжуулан тарааж эхэлсэн байгаа.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 байршлаас тодорхой иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургууль явагдана. Тухайлбал, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим тогтоосон байршилд олон улсын стандартад нийцсэн түр орогнох байрыг бэлдсэн байгаа. Тэнд урьдчилан бэлтгэсэн иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургууль хийж үзүүлнэ. Түүнээс гадна гэмтсэн, бэртсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Улсын 1, 2, 3 дугаар эмнэлгүүд, Цэргийн төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвүүд хэдэн хүн хүлээж авах боломжтой, хэрхэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, ямар ямар хүмүүс ажиллах вэ гэдгийг тодорхойлох зорилгоор хээрийн хүн эмнэлэг дэлгэнэ. 

Эцэст нь нийслэлийн удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорилын арга хэмжээ авна. Нийт 4 км-ын зайд үүргэвч, эд хэрэгслээ зүүгээд гэмтсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, гал түймэр унтраах, саадыг давах, хорт утааны баг өмсөх зэрэг ажиллагааг хийлгэх сорилын арга хэмжээг зохион байгуулж, сургуулийн нэгдсэн дүн, дүгнэлт гаргаснаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өндөрлөнө.

-“Таниулах хуудас” ямар ач холбогдолтой хуудас юм бэ?

-Тэр хуудсанд тухайн иргэний дуут дохиогоор гэрээсээ гараад хамгийн ойр очих цугларах цэгийг заагаад өгсөн байгаа. Иргэн та тэрхүү хуудсыг  нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ. Мөн гамшгаас хэрхэн сэргийлэх заавар зөвлөмж, таны эрх, үүргийг тусгасан байгаа.

-Орон сууцны 420 мянган иргэн хамрагдана гэлээ. Гэр хорооллын иргэд оролцохгүй гэсэн үг үү?

-Гэр хорооллын иргэд оролцоно. Дуут дохио дуугарч дуусах хүртэл гэрээсээ гарч гудамжиндаа зогсоно. Тэгээд гэртээ буцаж гэртээ орно. Бид энэ удаад орон сууцны иргэдийг бүгдийг хамруулах зорилготой байгаа. Тэглээ гээд гэр хороолол, орон сууцны иргэдийг ялгахгүй. Иргэд бол иргэд. Гэхдээ яагаад орон сууцны иргэдийг түлхүү хамруулж байна гэхээр газар хөдлөлтөд орон сууц нурах, гал гарах, дэлбэрэх эрсдэл аюул өндөртэй  гэдэг утгаар нь орон сууцны иргэдийг хамруулж байна.

-Ажил, сургууль, цэцэрлэг 10.00 цагт эхэлнэ гэж байна. Үүнд, хувийн хэвшлийн байгууллага хамаарах уу?

-Хамаарна. Хувийн хэвшилд ч иргэд ажиллаж байна шүү дээ. Засгийн газрын тогтоолоор энэ сургуулийг хийж байгаа учир бүгдэд хамаатай. Мөн үүнийг зохицуулсан нийслэлийн Засаг даргын захирамж гарна. 

-Өглөөний 07.00 цагт нэг ч машин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг үү. Эмнэлгийн машин ч үүнд хамаарах уу?

-Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын машинд хамаарахгүй. Гэхдээ Гамшгаас хамгаалах сургуулийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагууд урьдчилж машины дугаараа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэлтэст эртхэн өгч нэвтрэх үнэмлэх авах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. 

Дээрээс нь 07.00 цагаас хөдөлгөөн хязгаарлачихсан учраас тухайн өдөр нислэгтэй иргэд 7.00 цагаас өмнө нисэх онгоцны буудал дээр очсон байх хэрэгтэй. Хэрэв гэртээ үлдэх юм уу, үүнийг зөрчөөд машинтайгаа явж байвал иргэний үүргээ биелүүлээгүй гээд Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулиар хариуцлага тооцогдоно. Хариуцлага гэдэг нь торгуулийн шийтгэл байдаг. 

-30 жилийн өмнө энэ сургуулийг хийж байсан гэлээ. Дараагийнх нь хэзээ вэ. Ийм сургуулийг давтамжтай хийж байх уу?

-1990 оноос өмнө үй олноор хөнөөх зэвсгээс ард иргэдээ хамгаалах зорилгоор Иргэний хамгаалалтын дадлага, сургуулийг орон даяар болон Улаанбаатар хотод хэсэгчилсэн байдлаар хийдэг байсныг манай улсын иргэд мартаагүй байх.  Гэхдээ ОБЕГ-ын төлөвлөгөөнд аймагт 4 жилд, дүүргүүдэд 3 жилд нэг удаа Гамшгаас хамгаалах сургууль явуулна гэсэн байдаг. Тэгэхлээр нийслэлд 10 жилд нэг удаа болох болов уу гэж бодож байна. Хамгийн чухал нь  энэ дадлага сургуулиар иргэд их зүйлийг мэдэж сурсан байх ёстой. Олон улсын жишгийг харахад иргэд гэртээ байгаа үед буюу шөнө, үүрийн цагаар газар хөдөлдөг тохиолдол их байдаг. Тийм учраас хохирол их гарч хүний амь нас эрсэддэг. Гэхдээ эхний чичиргээ мэдрэгдэхэд л иргэд нь аюулгүйн талбай руу гарч сурсан улс орон бол хүний амь насны хохирол бага байдаг гэдэг. Тийм учраас энэ дадал зуршлыг бий болгох сургуулийн нэг чухал ач холбогдол оршиж байгаа юм. 

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихсээд байгаа тухай ярьдаг. Нийслэл хотын ойр орчмоор газар хөдлөлтөөс үүдэлтэй хагарал үүссэн гэдэг. Энэ хэр аюултай вэ?

-10 жилийн өмнөөс газар хөдлөлтийн чичирхийлэл эрс нэмэгдсэн гэж эрдэмтэд болон “Одон орон геофизикийн хүрээлэн”-ээс гаргаж байгаа судалгаагаар үздэг. Саяхан МУИС болон Япон улсын эрдэмтэд хамтраад Улаанбаатар хотод газар хөдлөлтийн судалгаа явуулахад Хүй долоо худгаас Хонхор өртөө хүртэл шинээр хагарал бий болсон байна гэж тогтоосон байдаг. Энэ хагарал газар хөдлөлтийн ямар идэвхжилтэй вэ гэдгийг “Одон орон геофизикийн хүрээлэн”-ийн эрдэмтэд судалж байгаа юм билээ. Идэвхтэй,  идэвхгүй,  идэвхтэй бол хэдэн магнитуудтай хөдлөх юм бэ гэдгийг судалж байгаа юм билээ.

Ер нь Улаанбаатар хотыг тойроод 6 том хагарал байдаг. Үүнтэй нийлээд 7 болж байна. Эмээлтийн, Хустайн, Авдар уулын,  гүнжийн, Шархайн, Мөнгөн морьтын гээд хагарал бий. Тэгэхээр Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршиж байдаг. Хүн амын 50 орчим хувь амьдрахын дээр маш шигүү барилга байшинтай нийслэл хотод маань газар хөдлөлт маш өндөр байна гэж үзэж байгаа учраас иргэд энэ талын мэдлэг эзэмших нь Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бас нэг ач холбогдол оршиж байна.

-Нийслэл хот шигүү барилга байшин ихтэй гэлээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй, чанаргүй барилга ч их гэдгийг албаныхан хэлдэг. Тэгэхээр эдгээр барилгад амьдарч байгаа иргэд эрсдэлтэй нөхцөлд амьдардаг гэж ойлгож болох уу?

-Хуучны барилгууд газар хөдлөлтөд хамгийн түрүүнд өртөнө гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын дэд бүтцийн хяналтын байцаагч нар чанаргүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга Улаанбаатар хотын 40 хувийг эзэлж байна гэж үздэг юм билээ. Тэгэхээр энэ бол аймшигтай тоо шүү дээ. Тийм учраас иргэд газар хөдлөлтийн үед тайван байж сандарч тэвдэлгүй зохион байгуулалтад ороод аюулгүй талбайд гарсан тохиолдолд амь насаа аврах бүрэн боломжтой.

-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ерөнхий ажлын хэсэг саяхан эцсийн байдлаар хуралдлаа. Нийслэлийн удирдлагууд, бүх агентлагийн дарга нар, 14 хэсгийн ахлагч нар хуралдаж хариуцсан ажлаа 5 минутад багтааж тайлагнасан. Тэгэхэд сургуулийн бэлтгэл ажил 80 хувьтай явж байна гэж үзсэн. Үлдсэн 10 хоногт дутуу ажлуудаа гүйцээгээд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг хийж, үр дүнг иргэдийнхээ өмнө болон Засгийн газрын өмнө тайлагнах юм. Хамгийн гол нь иргэд энэ иж бүрэн сургуулилтад идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгийг уриалж хэлмээр байна.

nema.gov.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 12 цаг 16 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 12 цаг 20 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 12 цаг 23 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 12 цаг 30 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 12 цаг 47 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 12 цаг 51 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 15 цаг 4 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 16 цаг 44 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна 17 цаг 6 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 17 цаг 19 мин Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно 17 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа 17 цаг 31 мин Наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь 17 цаг 37 мин Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 18 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 19 цаг 46 мин "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Уржигдар 16 цаг 08 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 15 цаг 45 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно Уржигдар 15 цаг 20 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав Уржигдар 15 цаг 11 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Уржигдар 15 цаг 06 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ...
Top