x

С.Эрдэнэболд: Хууль бус газарт 16 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна

"Ардчилсан залуучуудын холбоо"-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдоос зарим асуудлаар тодруулга авлаа.

-Туулын  бургасыг хядсан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Та газар дээр нь очиж танилцсан гэсэн. Тэнд байдал ямар байна вэ?

-Урт нэртэй хуульд гол мөрний сав газартай холбоотой зааг ялгааг тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл Туул голын сав газарт 2005 онд хууль зөрчиж газар олгосон байна. Үүнээс үүдэн усны эх ундарга, сав газрыг үгүй хийж байна.  Үүнийг эрс эсэргүүцэж байна. Олон мянган бургас устсан байна. Голын гольдрол өөрчлөгдсөн, ширгэх нөхцөл байдал үүсчихлээ. Бид энд зөвхөн нэг газрын асуудал яриагүй. Бүх асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэсэн зарчим барьж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас хамааран экологид учирч байгаа энэ сүйрлийг засч зохицуулах нөхөн сэргээх шаардлагатай боллоо.

-“Зүүнбаян рефайнери” компанийн талаар ярьж байна. Барилгын ажил нь саяхныг хүртэл явагдаж байна уу?

-Тийм ээ. Бид хоёр удаа очсон. Газрын эрх нь 2005 онд олгогдсон байна. Түүний дараа 2013 онд цуцлагдсан байдаг. 2014 онд дахин сэргээгдэж, зургаан га газарт үйл ажиллагаа явуулж байна. Анх аялал жуулчлалын зорилгоор “Их тэнгэр” цогцолбор байгуулахаар зөвшөөрөл авсан байна. Гэтэл одоо 50 айлын тансаг зэрэглэлийн хаус барьж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар гэдэг хүн Ерөнхий төлөвлөгөөг нь баталж, БОАЖЯ-ны Намхай гэдэг газрын дарга зөвшөөрөл өгсөн байдаг. Түүнчлэн Р.Барсболд, Г.Шийлэгдамба нарыг сайд байх үед энэ асуудал шийдэгдсэн байна. Одоо барилгын ажил явагдаж байна. Барилгуудаа гурван давхар хүртэл барьсан байна. Бидний зүгээс зөвхөн энэ асуудал биш ер нь өнгөрсөн хугацаанд Туул гол дээр ямар ямар газар олгосон гэдэг жагсаалт гаргаж ямар байдлаар энэ газрыг авсан гэдгийг судалж байна. Улаанбаатараас 200 гаруй км-ийн зайд байгаа Туул голын ай сав газарт алтны уурхайнууд газрыг нь сэндийчээд нөхөн сэргээлт хийгээгүй асуудал ч байна.

-Та бүхний зүгээс компанид ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хуулийн хариуцлагаа хүлээ, тэгээд нөхөн сэргээлтээ хий гэсэн шаардлага тавина. Одоогийн хэн нэгэн даргыг унагаагаад шийдэх асуудал биш. “Зүүнбаян рефайнери” компани гэхэд хариуцлага ярихаар 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Анхнаасаа болохгүй хууль бус гээд байхад барьсан байна. Одоо бид барилгаа буулгах, хариуцлага ярихаас гадна нөхөн сэргээлтийн асуудлыг орхиж болохгүй. Тэнд баригдсан байшингуудыг буруутай этгээдүүдийн зардлаар буулгах шаардлагатай. “Зүүнбаян рефайнери” компанийн 5.6 га-д гэхэд 14 мянган бургас устгагдсан байна.

-Тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаж байгаад л асуудал замхардаг. Энэ асуудал шийдэгдэнэ гэсэн итгэл үнэмшил хэр байна вэ?

-Энэ асуудлыг шийдэхийн төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байна. Шаардлагатай тохиолдолд хатуу байр суурь илэрхийлнэ.

"Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top