x

Н.Номун-Эрдэнэ: Гадаадад байгаа иргэд ЭСЯ, консулын үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай зөвлөл гадаадад байгаа Монголчуудыг нэгтгэж чадаж байгаа юу?

-Тийм гэж хариулж болно. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл 2014 оны есдүгээр сард байгуулагдсан. Анх манайд 40 гаруй байгууллага нэгдэж байсан бол одоо 140 гаруй болсон. Энэ дотор сургууль, сургалтын байгууллага гэхэд 60 гаруй байна. Өнгөрөгч зун Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, ТББ-уудын III чуулга уулзалт болоход 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 Монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг зочид, төлөөлөгч оролцсон. Бидний үйл ажиллагаа өргөжиж, улам олуулаа болж байна. Төрийн бус байгууллагын ажлыг хүн сайн дураараа хийдэг, санхүүжилтгүй учраас ажиллах, ажиллахгүй үе гарна, янз бүр л дээ. Гэхдээ л бид хамтарч ажиллая гэсэн шийдэлд хүрсэн. Мэдээлэл солилцож, хамтран ажилласаар байна.

-Гадаадад хэчнээн монгол хүн байна гэж үздэг вэ?

-200 мянга гаруй Монгол хүн байна. Гадаад харилцааны яамныхан 159 мянган хүн бий гэж хэлдэг.

-Сүүлийн үед гадаадад байгаа Монголчууд хулгай хийдэг талаар таагүй яриа, мэдээлэл их гарч байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Монголчууд гадаад оронд зорчих нь ихэссэн. Хулгай хийж баригдсан монголчуудын тухай гарч буй мэдээлэл нь асар их муу үр дагавартай. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг л сүүлийн өдрүүдэд ийм мэдээлэл их гарч буйд харамсаж байна. Нэг юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн асуудлыг гадаадад байгаа монголчууд гэж тодотгох хэцүү л дээ. Хэрэв хулгай хийж байгаа хүмүүсээр төсөөлж биднийг харвал Азиар дүүрэн хулгайч байгаа юм шиг л ойлголт төрүүлнэ. Европод бол ганц нэг оронд л тийм асуудал гарсан байх жишээтэй.

Энэ асуудлыг нөгөө талаас нь харвал, монголын нийгмийн байдал хүмүүсийг хулгай руу түлхэж байна. Нийгмийн амьдрал бухимдалтай, амьжиргааны түвшин муу, орлогын хуваарилалт тэгш бус байхаар яаж ийгээд гадагш гарч амьдрахыг хүссэн хүн олширсон. Гэвч газар дээрээ байдал өөр байдаг.

-Газар дээрээ байдал ямар байдаг вэ?

Манай зөвлөлд “Яаж гадагш гарах вэ, яах вэ?” гэсэн асуулт их ирдэг. Мөн өвчтэй, зовлонтой гээд хандив, тусламж гуйсан тоо томшгүй хүсэлтүүд ирнэ. Бид тэр болгоныг шийдэх, хандивын аян өрнүүлэх боломжгүй шүү дээ. Гадаадад амьдарч буй хүмүүс завгүй, амьдрах, орлого олохын тулд их хөдөлмөрлөдөг. Ажлын байр шууд олдохгүй, өртөг өндөр. Гэтэл манайхан дорхноо ажилд ороод хөлөө олно, өр ширээ төлчихнө гээд л ирдэг. Энэ бүхэн мэдээллийн урсгал буруу байгаагаас бас болж байна.

-Яг ямар буруу мэдээлэл байна вэ?

-Монголд виз гаргана, цагаачлуулна, зуучилна гэсэн зар явуулж гэнэн хүмүүсийг урхидан мөнгө олдог бүлэглэлүүд үүссэн. Хүмүүс тэдний үгэнд итгээд хамаг хөрөнгөө зараад ажил төрлөө хаяад гадагш гарахаар зүтгэдэг. Яг үнэндээ бол тэр зуучилдаг, тусалдаг нэртэй хүмүүс бусдаас их хэмжээний мөнгө аваад, өөрсдөөр нь бүх бичиг баримтыг нь бэлдүүлээд элчин сайдын яамдад материал дамжуулах дамжлага маягийн үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв тэр хүний виз гарвал “Бид гаргасан” гээд мөнгө авна, гарахгүй бол нь “Бид зөндөө цаг зарцуулсан, хөөцөлдсөн, танаас өөрөөс чинь боллоо” гээд мөнгийг нь буцааж өгдөггүй. Үнэндээ тэд аль ч улсын Элчин сайдын яаманд нөлөөлөхгүй, виз олгодог эрх бүхий хүмүүс тэдэнтэй харьцаж ажлаа хийхгүй шүү дээ. Европ руу гаргана, зуучилна гэдэг нөхөд нэг хүнээс гурваас дөрвөн мянган евро авдаг. Хүмүүс ихэвчлэн байр, үл хөдлөх хөрөнгөө зарж аз нь таарвал визтэй болоод хүний нутагт хөл тавих нь элбэг. Гэтэл хаана ч очсон ажил санаснаар нь олдохгүй, хэлний бэрхшээл тулгарна. Буцаад явъя гэхэд бүх юмаа зарчихсан, их хэмжээний өртэй байдаг. Тэр хүмүүсийн зарим нь хулгай руу хазайна, түүнээс биш хүн болгон хулгай хийнэ гэж юу байх вэ. Хулгай хийнэ гэдэг ухамсаргүй маш бүдүүлэг үйлдэл. Гэхдээ энэ зам руу түлхэж байгаа хүчин зүйлсийн тухай ярих л ёстой. Тийм учраас хэрэв гадагш гарахаар шийдсэн бол очих газраа сайн судалж, бодит байдал ямар байгаа талаар мэдээлэл авах хэрэгтэй. Жишээлбэл Шведэд ажил олдохгүй байгаа шүү. Монголдоо ажилтай, бизнес эрхэлдэг бол гадагшаа явах гэж яаран бүү шийдээрэй, зөв мэдээлэл авч байж ирээрэй гэмээр байна.

-Монголд байгаа хүмүүс яаж гадаад явах вэ гэж их ханддаг юм байна. Харин гадаадад байгаа хүмүүс танай зөвлөлд ямар асуудлаар ханддаг вэ?

-Оршин суух эрхийн асуудал, ажлын байр, даатгал, хүүхдийн сургууль, цэцэрлэг, ажил гээд олон зүйл дээр тусламж, зөвлөгөө хүсдэг. Бид бүх боломжоороо тусалж дэмжихийг эрмэлздэг. Тэгээд төрөл бүрийн тэмцээн уралдаан, уулзалт гээд монголчуудтай хамаатай үйл ажиллагааг явуулдаг.

-Та бүхэн гадаадад байгаа ЭСЯ-дуудын үйл ажиллагааны талаар иргэдээс судалгаа авсан. Судалгааны үр дүн яаж гарав?

-Энэ бол ЭСЯ-дуудын үйл ажиллагааг бүхэлд нь үнэлж, дүгнэх судалгаа биш л дээ. ЭСЯ, консулын үйлчилгээний талаарх иргэдийн санаа бодлыг судлах зорилготой юм. Судалгаанд оролцсон иргэдийн саналыг нэгтгэхэд гадаадад амьдарч буй монголчуудын олонх нь “Консулын үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг” гэсэн ерөнхий дүгнэлт гарлаа.

Энэ судалгааг хийсэн нь консулын үйлчилгээг сайжруулах, гарч буй алдааг залруулахад тустай учраас бид, төрд ч, иргэнд ч тусалж буй хэрэг юм. Бид ёс зүйгүй, хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, дипломат ажилтны талаарх мэдээллийг анхаарч үзнэ. Нөгөө талаас иргэд асуудалд уян хатан хандах, ЭСЯ, консулын ажилтнуудтай зөв боловсон харьцах асуудал ч хөндөгдөнө. Судалгаанд хамрагдсан иргэд зарим дипломат ажилтныг нэр дурдан бичиж, гомдол гаргасан байгаа. Бид эхлээд мэдээлэл үнэн бодитой эсэхийг тогтооно. Мөн судалгаанд оролцогчийн хувийн мэдээлэл байгаа учраас “Тэр ажилтан ингэсэн” гэж олон нийтэд нээлттэй зарлах боломжгүй. Гэхдээ асуудал хэрхэн шийдэгдсэн, тухайн ажилтан буруутай байсан эсэх, хариуцлага хүлээсэн эсэх талаар тайлан нэхэж ажиллана.

-Иргэдийн зүгээс ямар асуудал гаргадаг вэ?

-Консулуудын ярианаас харахад, хууль дүрмийн хүрээнд асуудлыг тайлбарлахаар иргэд хуулиас давсан зүйл хүсэх, шаардлага тавих асуудал гардаг юм байна. Зарим хүн ЭСЯ гэхээр бүх хүслийг нь биелүүлдэг гэж ойлгоод байдаг тохиолдол ч байна.

-ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын ёс зүйн доголдлын талаар хүмүүс их ярьдаг. Тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх тал дээр та бүхэн яаж ажиллаж байна вэ?

-Төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, иргэндээ ээлтэй төрийн үйлчилгээтэй болъё гэвэл гадаад улс орнуудад суугаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрууд ч энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа байх. Ер нь ёс зүйн өндөр хэм хэмжээг сахидаг хүнийг л консулаар томилох ёстой шүү дээ. Иргэдийн олонх нь консулын үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа нь тэнд асуудал байна гэдгийг харууллаа. Эх орноосоо хол яваа хүнд юу ч тохиолдож болно. Тэр үед нь төрийг төлөөлж дэм тус болох эрхтэй, үүрэгтэй субьект нь ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрууд юм. Тийм учраас өргөдөл, хүсэлт барьсан иргэндээ томроод байх ямар ч шаардлагагүй. Тийм тохиолдолд бид дуугүй суухгүй.

-Судалгааг ГХЯ , ЭСЯ, ДТГ-ууд хэрхэн хүлээж авч байна?

-Гадаад Харилцааны сайд “Зөв зүйтэй. Хариуцлага алдсан байвал ажилтнуудынхаа толгойг илэхгүй” гэсэн. Тэгэх ч байх гэж найдаж байгаа. Бид хэн нэгний мууг үзэх гэж судалгаа хийгээгүй. Судалгаанд сайн ажиллаж байгаа хүмүүсийн нэр ч бий. Судалгааг үе шаттайгаар дахин явуулна. 

Г.Пүрэвсүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. UROLOGIST (102.89.69.209)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 11 | Хариулах
  • DR. UROLOGIST (102.89.69.209)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top