x

Орчин үеийн стандартын усан спортын бассейныг ирэх онд ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмын захиргааны дарга Д.Жаргалсайхан, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан нар гурван талын хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.

Тус санамж бичигт Улаанбаатар хотноо 2020 оны наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VII их наадам, 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд усан спортын бассейныг барих, ашиглах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулахаар тусгажээ.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод хүүхэд багачуудын бие бялдарыг хөгжүүлэх, залуучуудын ирээдүйн спортын авьяас чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтыг бий болгохоор ажил эхлэх гэж байна. Олон улсын шаардлага хангасан, орчин нөхцөлийг бүрдүүлсэн энэ спортын төв ашиглалтад орсоноор залууст цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэнэ. Энэ дөрөвдүгээр сарын 14-нөөс бүтээн байгуулалтын шав нь тавигдаад ажил нь эхэлнэ. Ирэх оны зургаан сар гэхэд Мөсөн ордон, усан бассейн, задгай танхим гээд бүрэн ашиглалтад орно” гэв.

Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан “Манай усан спортын тамирчдын амжилт жилээс жилд улам ахиж байна. Олон тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож байна. Сүүлд Улаанбаатар хотод олон усан сангууд баригдаж байгаа хэдий ч яг олон улсын тэмцээн явуулах боломжтой усан бассейн байхгүй байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд Улаанбаатар хотын захиргаа хамтран ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.

50 метр, 25 метрийн хоёр усан сантай, олон улсын стандартад нийцсэн усан спортын төв болно гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

No photo description available.

No photo description available.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 18 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 12 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 38 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 59 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 13 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 45 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 55 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top