x

Хачигнаас биеэ хэрхэн хамгаалах вэ?

Гадаа дулаарахын хэрээр иргэд аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Тэгвэл хаврын улиралд хээр, ой модонд зугаалахдаа хачигнаас болгоомжлохыг анхааруулж дараах зөвлөгөөг хүргэж байна. 

Хачигнаас биеэ хэрхэн хамгаалах вэ?

Хачин хэзээ идэвхиждэг вэ? Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал буюу 4-8 сар юм. Ургамал модны шүүс хангалттай биш үед түүний гол идэш тэжээл нь хүн, мал амьтаны цус юм.

Хачиг хаана байдаг вэ? Монгол Улсын хэмжээнд ойн хачгийн хамгийн их тархалттай бүс нутагт Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг долоон аймгийн 35 сум орж байгаа бөгөөд тус хачиг нийт 78 газарт голомттой талаар бүртгэгдсэн байна. Хамгийн хортой хачигт ойн хачиг (Ixodes persulcatus) ордог бөгөөд энэ төрлийн хачигт хазуулвал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлийг үүсгэдэг байна.

Хачиг биеийн аль хэсэгт дуртай вэ? Суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор зэрэг нимгэн арьстай чийглэг газарт байрлаж хаздаг. Улмаар бие рүү гүн шигдэж ордог байна.

Хачигт хазуулах магадлал ямар үед их вэ? Ой, хээр зугаалах, зусланд гарах, хөдөөд ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур бэлтгэх үед ихэвчлэн хачигт хазуулдаг байна. Хачиг нэг хазалтаар 30 гаруй аюултай өвчнийг дамжуулдаг аж. Тоо баримт дурдвал хачигт энцефалитаар өвчлөгсдийн 80 хувь нь хазуулж буюу (цусаар), 20 хувь нь (хоол боловсруулах замаар) халдвар авсан ямаа, үхрийн дутуу боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс халдвар авдаг байна.

Аялагч алхагч нар хачигнаас хэрхэн сэргийлэх вэ? Ихэнх тохиолдолд ургамал модод цэцэглээгүй үед хачигт хазуулах нь бий. Хачиг цаг агаар дулаахан болоход идэвхижин өвсний үзүүр, модны мөчирт зүүгдэж дэргэдүүр хүн амьтан өнгөрөхийг хүлээж байдаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй байна.

Урьдчилан сэргийлэх арга амархан. Та гялгар гадаргуутай, тод хурц өнгөтэй аялалын хувцас сонгож биеийн ил гардаг хэсгүүд буюу толгойгоо битүүлж аль болох түрийтэй гутал өмсөх нь зүйтэй юм.

Тод өнгийн хувцасан дээр хачиг буусан ч ялгарч харагдах бөгөөд туршлагатай аялагчид хачиг буусан байх магадлалтай үед нэг нэгнийхээ хувцас хэрэглэлийг шалгаж өгдөг. Хэрвээ аялал зугаалгын үед гадуур хувцасаа тайлсан бол гялгар гадаргуутай талаар нь зайгүй эвхэж, газраас хөндий тавьж, эргүүлж өмсөхдөө сайтар сэгсрэх нь зүйтэй юм. Мөн хачигнаас сэргийлэх цацлага хэрэглэх нь үр дүнтэй арга юм.

Хачигт хазуулсан нь тодорхой болоход анхаарах зүйл. Биед хачиг байгааг илрүүллээ. Айж цочирдохоос илүүтэйгээр хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагаар шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох боломжтой байдаг ажээ. Хэрвээ эмнэлгийн тусламж авч чадахгүй бол хачгийг эргүүлэх хөдөлгөөнөөр биеэс гаргахийг зөвлөсөн байдаг байна.

Аялал, алхалт тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдаг. Эдгээр эрсдлээс хамгаалах хамгийн чухал зүйлс бол тохиромжтой хувцаслалт юм. 

"Хайрхан" аялалын клуб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 57 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 16 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 28 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 34 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 15 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 18 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top