x

“Токио-2020” олимпийн наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргалаа

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо (ОНБҮХ) өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд ОНБҮХ-ны дарга У.Хүрэлсүх хуралдааныг удирдлаа.

БСШУС-ын сайд, ОНБҮХ-ны орлогч дарга Ё.Баатарбилэг тус хорооны 2018 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар, холбогдох газрын дарга нар Олимпийн хөгжлийг дэмжих сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шаардагдах санхүүжилт, баг тамирчдын ёслол болон спорт хувцсыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл хийсний дараа Олимпийн наадамд бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргав.  

“Токио-2020” олимп, паралимпийн наадамд бэлтгэх Үндэсний хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу ажлын явц, үр дүнгийн мэдээллийг Үндэсний хороонд улирал тутам танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улс спортын 16 төрлөөр шигшээ баг бүрдүүлсэн бөгөөд 9-10 төрөлд нь медаль хүртэх боломжтой гэж үзэж байна. Өмнөх олимпуудад бэлтгэх хороо 6-8 сарын өмнөөс ажиллаж эхэлсэн байдаг бол энэ удаад 15 сарын өмнөөс зохих бэлтгэлийг хангаж эхэлжээ. Тамирчдын бэлтгэл Булган аймгийн Хангал сум дахь “Спортын бэлтгэл, сургалтын төв”-д хийгдэнэ.

Үндэсний хорооны тооцоогоор Монгол Улс 2020 оны олимпийн наадамд амжилттай оролцоход 20 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2019 оны Улсын төсөвт 6.5 тэрбум нь суусан байна.

Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх, олимпийн эрхийн тэмцээнд оролцуулахад шаардагдах төсвийг 2020 оны төсөвт тусган батлуулахаар шийдвэрлэлээ.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 цаг 44 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 3 цаг 52 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 2 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 8 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 4 цаг 12 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 16 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 5 цаг 9 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 43 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 цаг 12 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 17 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 20 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 24 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 29 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 38 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 0 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 9 цаг 31 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 цаг 53 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 9 цаг 59 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 14 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 25 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top