x

Ж.Сэнгэдорж: Монголын кино урлаг 20 жилийн дараа өндөрлөгт хүрнэ

“Өөр мэдээ” булангийн энэ удаагийн зочноор найруулагч Ж.Сэнгэдоржийг урилаа. Тэрбээр хүүхдэд зориулсан “Би нар” дэлгэцийн бүтээлээ нээхэд бэлэн болжээ.

-Киноныхон таныг жанрт баригддаггүй найруулагч гэдэг юм билээ. Энэ удаад хүүхдийн бүтээл барьж авлаа. Бас л таны ертөнцтэй харьцуулахад сонин сонголт?

-“Би нар” хүүхдэд зориулсан дэлгэцийн бүтээлээ толилуулахад бэлэн боллоо. Өнөөдөр Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын тухай харуусмаар, эмзэглэмээр мэдээлэл олон байна. Гэхдээ кинондоо хар, бараан сүүдэр тусгахыг хүссэнгүй.

Аль болох хүүхдийн ертөнцийг гэгээн талаас нь харуулахыг зорьсон. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайр халамж гэдэг хүүхдийг хүн болгох, сэтгэлийн шархыг нь анагаах эм гэж би бодож байна.

-Хүүхдийн сэдвээр танд туршлага хэр билээ. Өмнө нь хийж байгаагүй сэдвээ хөндөхөд ямар байв?

-2010 онд С.Төрмөнх ахын зохиолыг нь бичсэн хүүхдийн кинонд “ТВ9” телевизтэй хамтарч ажилласан удаатай. Тухайн үед “Гэгээн алсын одод” уралдаанд түрүүлсэн хөвгүүн тоглож байсан санагдана. Одоо эргээд киногоо харахад жаахан хүндэдчихсэн санагддаг. Хэтэрхий нийгэм рүү чиглэсэн тал бий. Тиймээс энэ удаагийн бүтээлээ илүү хөнгөн, дөрвөн настай хүүхэд үзээд ойлгох хэмжээний хийхээр бодож, зохиол дээр ажилласан.

-Мэргэжлийн жүжигчинтэй ажиллах, хүүхэдтэй ажиллахын хооронд асар том ялгаа бий. Хааяа хаширмаар, зарим үед эрч хүч авмаар үе олон тохиолдсон байх даа?

-Манай багш “Хүүхэд, амьтан хоёрыг дэлгэцэд тоглуулах шиг хэцүү ажил байхгүй” гэж хэлдэг байсан. Үүнийг бие сэтгэлээрээ ойлголоо. Өнгөрсөн жилийн зуны гурван сарыг хүүхдүүдтэй өнгөрүүлсэн. Гэхдээ хүүхдэд гэгээн цагаан зүйл олон бий. Мэргэжлийн жүжигчинтэй харьцуулахад маяг байхгүй. Аливаад чин сэтгэлээсээ, их үнэн тоглодог. Тухайн дүрийг бүтээлгэхийн тулд хүүхэд бүхэнд тохирсон арга барил хэрэг болсон. Кино гэдэг багийн уран бүтээл учир манай хоёрдугаар найруулагч Анхжаргал их сайн ажилласан шүү.

-Та гурван хүүхэдтэй. Тиймээс хүүхдүүдтэй ойлголцоход хүндрэл гараагүй байх?

-Би өөрөө хүүхэд сэтгэлгээтэй, гэгээлэг байхыг хүсдэг. Ер нь багаас төлөвшсөн хүүхэд зангаа хаяхгүй юмсан гэж хичээж ирсэн. Тиймээс зарим үед хүүхдүүдтэйгээ найз шиг нь байдаг. Ямарваа асуудалд уурлаж, загнахаас илүү ярилцаж, ойлголцож, зөвлөлдөх дуртай. Кинондоо ч ялгаагүй хүүхдүүдтэйгээ яг л үеийн юм шиг харилцаж, их сайн найзууд боллоо.

-Танай хүүхдүүд зарим хэсэгт нь тоглосон уу?

-Олны хэсэгт зураг авалтад орсон тохиолдол бий. 

-Таны бага нас Хөвсгөлд, эмээ өвөө дээрээ өнгөрсөн гэсэн. Хонь хурга эргүүлж, шилбүүр бариад гүйж явсан үеэ дурсаач?

-Хөвсгөл аймгийн Галт сумын Харгана гэдэг газар бага нас минь өнгөрсөн. Эмээ, өвөөтэйгөө өнгөрүүлсэн тэртээх он жилүүд хамгийн сайхан. Монгол хүүхдүүдийн адил хөдөөний айлын бүхий л ажлыг хийж, ахмад буурлуудаас үг сонсож өссөн өөрийгөө их азтай гэж боддог юм.

-Та өөрийнхөө бага насыг одооны хүүхдүүдийнхтэй харьцуулаач?

-Асар их ялгаа харагдана. Аргагүй байх л даа. Амьдарч буй нийгмээс эхлээд бүх зүйл цаг, минутаар өөрчлөгдөж байна. Өнөөдөр мэдээ мэдээлэл, цахим ертөнц хүчээ авлаа. Хүссэн киногоо хүртэл нэг цахим сайтаас татаад үзчихэж болж байна. Харин бидний хувьд эсрэгээрээ байсан шүү дээ.

-Таны үеийнхэн жинхэнэ хөлбөмбөг, тэвэг өшиглөөд гүйдэг байсан байх. Гэхдээ энэ нийгэмтэй харьцуулахад 1990-ээд он, түүнээс өмнөх үеийн хүүхдүүд их эрүүл, хүүхэд зангаараа өссөн нь харагддаг. Гэтэл одоо цахим ертөнц гэдэг хүүхдүүдийг бараг донтуулаад байна?         

-Цахим ертөнц сайн, муу хоёр үр дагаврыг авчирч байна. Мэдээлэл авах талаасаа дэвшилттэй зүйл олон харагддаг. Харин хүүхэд цахим орчинд хэт автсанаар өөрийгөө судалж мэдэх, таних орчин нь хязгаарлагдмал болж байх шиг. Цахим ертөнц, Фейсбүүк нийтлэгдэж байгаа хүмүүсийн үзэл бодлоор амьдарч, туйлшраад байгаа нь ажиглагдаж байна. Үүнээс ангижрах хэрэгтэй гэж бодож байна.

-Хамгийн сүүлд та монгол киноноос ямар бүтээлийг кино театрт зорьж очиж үзсэн бэ?

-Нэрийг нь сайн санадаггүй. Ямар ч байсан Тулгаа найруулагчийн аутизмтай хүүхдүүдийн тухай өгүүлсэн киног үзсэн. Надад их таалагдсан шүү. Учир нь арилжааны киноноос тэс ондоо. Нийгэмд хэлэх гэсэн санаатай, өгүүлэмжтэй бүтээл болсон байна лээ. Өнөөдөр Монголд аутизм гэсэн оноштой олон хүүхэд бий. Тэдний дотоод мөн чанар, хүн талыг нь гаргаж ирсэнд их олзуурхаж байлаа.

-Өнөөдөр Монголын кино урлаг хөгжиж байна гэж туйлширсан хүн олон болж. Харин яг мэргэжлийн уран бүтээлч, найруулагчийн нүдээр харахад манай кино урлагийн салбар үнэхээр хөгжиж байна уу? 

-Монголын кино урлагийг би хөгжиж байна гэж үздэг. Алдаа оноо байлгүй л яах вэ. Түүнийгээ дараагийн бүтээлдээ давтахгүй байх ёстой. Уг нь 80 гаруй жилийн түүхтэй, баялаг салбар л даа. Гэхдээ хоёр нийгэм солигдоход хаягдсан тал бий. Одооноос л өндийж, урагшаа тэмүүлж байна. Авьяаслаг залуус олон болж. Монголын кино урлагийн хөгжлийг үзэгчдээр л дүгнэхэд болно. Учир нь монголчууд монгол киногоо их үздэг болсон.

Гэхдээ ямар ч хамаагүй киног үзэхгүй байна. Нэг үе худал сурталчилгаанд хууртаад үзчихдэг байсан бол одоо утга, агуулга, санааг нь харж байж, жинхэнэ бүтээл үзэх сонирхолтой болсон. Тэгэхээр манай уран бүтээлчид нийгмийн хэрэгцээ, үзэгчдийн сонголтод нийцүүлэхийн тулд чанартай бүтээл хийхээс өөр сонголтгүй болсон.

-Гэхдээ бас муу кино хийгдэж байгааг үгүйсгэхгүй биз дээ?

-Тийм ээ. Угаасаа зах зээлийнх нь зарчим юм. Нэг ёсондоо цус сэлбэгдэж байна гэж ойлгож болно. Цус цэвэршсэнээр 20 жилийн дараа гэхэд Монголын кино урлаг бидний хүсээд буй өндөрлөгт очих учиртай. Харин киночид маань тэр болтол шантралгүй уран бүтээлээ хийгээд л байх хэрэгтэй.

-Олон улсын кино фестивалиудад манай уран бүтээлчид өндөр амжилт гаргаж байна. Үүнээс харахад богино хэмжээний кино л манайд илүү хөгжөөд байх шиг санагдах юм?

-Миний “Хүлэгү” продакшнтай хамтарсан “Цагаан хадаг” кино олон фестивальд амжилттай оролцлоо. Тэгэхээр бүрэн хэмжээний киногоо гадны зах зээлд гаргах боломж нээгдэж байна гэж ойлгож болно. Үүний тулд боловсон хүчний чанарын асуудал их чухал. Зөвхөн Монголдоо бус гадагшаа сургалтад явуулж, дэлхийн кино урлаг хэрхэн, ямар зарчмаар хөгжиж байгааг, уран бүтээлчид нь хэрхэн боловсордгийг харуулах хэрэгтэй.

Бид Монголоо судлаад байвал хилийн дээс алхаж чадахгүй. Хоёрдугаарт техникийн төвшнөө дээшлүүлэх хэрэгтэй. Хэдийгээр нэг үеийг бодвол технологийн хувьд хөгжиж байгаа ч дутагдалтай тал олон бий.

-Дэлхийн зах зээлд нэгээрээ биш, болж өгвөл олноороо л гарвал монгол гэсэн нэр илүү хүчтэй цуурайтах байх даа?

-Бид яг ийм бодолтойгоор “Монголын кино бүтээгчдийн холбоо” гэж байгууллаа. Энэ жилээс бүх бэлтгэл ажлаа хийж дуусаад намар нээлтээ хийхээр төлөвлөж байна. Уран бүтээлчдийн эрх ашгаас эхлээд оюуны өмчийн асуудал гээд чадахаараа энэ салбарын хөгжлийн төлөө зүтгэнэ. Киночид маань нэг бодлого дор нэгдэж чадвал дэлхийн зах зээл ойрхон байна.

-Өнөөдөр Монголын бүх их, дээд сургуульд жүжигчин бэлтгэж байна. Тэгсэн хэрнээ дууны найруулагч, киноны зураач гээд арын албаныхныг бэлтгэх сургууль ховор юм аа?

-Кинонд ар тал их чухал. Тиймээс яг кинонд зориулсан арын албаны мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжмээр байгаа юм. Тэгэхээр өнөөх бие даасан яам, төрийн бодлого, киноны хууль л хэрэгтэй байгаа юм.

-Таны хувьд монгол киноны хууль боловсруулах багт орж ажилласан. Энэ хууль усанд хаясан чулуу шиг алга болчихлоо?

-Бид төрөөс зөвхөн бодлогын хувьд л биднийг дэмжиж ажиллаач гэсэн хүсэлт тавьдаг. Түүнээс кино хийх мөнгө өг гэдэггүй. Киночдын татварын асуудлаас эхлээд цэгцлээд өгвөл баярлана. Киноны хуулийн хувьд бодлогын хэмжээнд очиж чадахгүй буцаад ирдэг. Уг нь их олон зүйл тусгах гэж хичээсэн. Киноны татвар, квот гээд. Уран бүтээлчдийн зовлонг мэддэг учир тусгахаас өөр аргүй. Даанч бидний хүслээр болохгүй байгаа нь харамсалтай.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top