x

Б.Гүнбилэг: Ц.Элбэгдоржийн ухсан нүхийг Х.Баттулга илүү гүнзгий ухаж байна

Хууль зүйн доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жагсаалтад оруулчихлаа. Ээлжит бус чуулганы хугацаа энэ долоо хоногт дуусна. ҮАБЗ-ийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлээд шүүгчдийг чөлөөлөх зөвлөмж гаргах нь ямар үр дагавар үүсгэх вэ?

-Шүүгчийн эрх зүйн байдлын хуульд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн утгатай үг оруулж ирж байгаа юм байна. Энийг ярихын тулд эхлээд түдгэлзүүлэх гэдэг үгээ тайлбарлая. Түдгэлзүүлэх гэдэг нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа эрхлэхийг нь зогсооно гэсэн санаа. Хуульд зааснаар одоогоор долоон нөхцөл байгаа юм.

Үүнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эрүүгийн хариуцлагад татагдсан, сураггүй алга болсонд тооцсон, шүүгчээс огцруулах магадлал гарсан бол гэж өөрөөс үл хамаарах дөрвөн нөхцөлтэй. Үлдсэн гурав хувь шүүгчээс өөрөөс нь хамаарах асуудал юм.

Үндсэн хуульд шүүгч хараат бус байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ба Засгийн газрын гишүүн хэн ч бай шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, улс төрийн нөлөөллөөс хараат бус байх гол үндсэн суурь санааг Үндсэн хуульд заасан. ҮАБЗ-ийн гишүүд нь нөгөө Үндсэн хуульд шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж болохгүй улс төрчид шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав чинь. Түдгэлзүүлэх бусад долоон нөхцөлд улстөрчдийн оролцоо байхгүй байгааг сайн анзаараарай.

-Дагалдаад ҮАБЗ-ийн зөвлөмжөөр прокурор, бас АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлдөг болох нь. Цаг хугацааны хувьд шүүх, прокурор, АТГ-т одоо ажиллаж байгаа хүмүүсийг ҮАБЗ-д одоо ажиллаж байгаа хүмүүс шүүмжилж, бүр нэр цохож байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр хүмүүсийг хугацаанаас нь өмнө ч гэх юм уу, эсвэл гэм бурууг нь тогтоогоогүй байхад зөвлөмжөөр ялладаг болох нь гэсэн хардлага үүсч байна. Үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Шүүх эрх мэдэл хэзээ хараат бус байдаг вэ гэдэг энгийн логикийг ойлгоогүйгээс улстөрчдийн нөлөөнд бүр мөсөн орчих гээд байна. Тэрний оронд Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн томилгоонд оролцдог бүрэн эрхүүдийг болиулсан хууль гаргаад, түүнийхээ дагуу энэ Ц.Элбэгдоржийн гээд байгаа хүмүүсээсээ салчих хэрэгтэй. Ц.Элбэгдорж, түүний зөвлөх байсан манай Ч.Өнөрбаяр хоёр 13 шүүгчийн асуудлыг үүсгэж, шүүх дээрх улс төрөөс хараат бус байх орчныг үймүүлсэн гэж би хувьдаа үздэг.

Түүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, миний номын багш Н.Лүндэндорж зэрэг хүмүүс эс үйлдэл хийн өөгшүүлсэн түүхтэй. Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах ёстой ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог болохоор яаж ч чаддаггүй, лүд царайлаад байдаг. Би аргаа ядаад тэр таван хүнийг ШЕЗ-ийн үйл ажиллагаатай холбон АТГ-д өгсөн боловч, АТГ нь бас Ерөнхийлөгчийн оролцоотой томилогддог дарга байж таараад хэрэг үүсгээгүй юм. 2015-2017 оны асуудлууд ярьж байна.

Одоо хамгийн зөв гарц бол Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийг хасаж, АТГ, ШЕЗ гэсэн байгууллагуудын удирдлагыг томилдог хуулийг өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл энэ Ц.Элбэгдоржийн гэж хардаад байгаа хүмүүсээсээ сална. Нэг хүнээс шалтгаалдаг улс төрийн нөлөөлөл ч багасна. Гэтэл шал өөр зүгээс нь өөрөө өөртөө манай үе үеийн Ерөнхийлөгч нар нүх ухаад байдаг юм.

Ц.Элбэгдоржийн үед мянга эсэргүүцэж орилоод дийлээгүй. Одоо Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийн хүнээ тавих гэж бүр, нөгөө Ц.Элбэгдоржийнхоо ухсан нүхийг, гүн ухаад үүнд нь хүрз нэмэн УИХ, Засгийн газар нь яваад орж байна л гэж бодож байна. Улс төрийн нөлөөллөө ихэсгэх гэж ингэж байж, гүнзгий нүхэндээ өөрсдөө л унана даа. Хааны алба халаатай гэдгээ сайн бодох хэрэгтэй. Муу шүүгч, прокурор байвал чөлөөлөх л хэрэгтэй. Иргэдэд худлаа байлдаантай кино үзүүлэх шаардлага байхгүй. Энэ сенсаацлаад байгаа асуудлуудыг хуульчид ярьж, гаргалгааг нь гаргаж өгсөн ч, тэр замаар нь биш өөр замаар явж, олонд таалагдах маневр хийгээд байгаа юм.

-АТГ, шүүгч, прокурорыг томилдог, чөлөөлдөг одоогийн байдал нь улстөрчдөөс хамгаалсан, тэднийг хараат бусаар ажиллуулах зохицуулалт. Гэхдээ хараат бус, халдашгүй гэсэн халхавчийн цаана гэмтнүүд далдлагдаад байна гэсэн шүүмж явдаг шүү дээ. Тухайлбал, М. Батсуурь гэдэг шүүгчийг Эрдэнэтийн 49 хувьтай холбож байна л даа?

-Сүүлийн үеийн гэмтний тод жишээгээр М.Батсуурь шүүгч тодорч байна. Бид нэгэн үеийн багш нар, хуульчид учраас бие биеэ сайн мэднэ. Дээд шүүхийн гаргасан шийдвэр нь угаасаа л тэгж гарахаар УИХ-ын тогтоол харагдаж байгаа юм. Харин М.Батсуурийн алдаа нь Ц.Нямдорж сайдаас эхлүүлээд, олон хүн М. Батсуурийг “Худалдаа хөгжлийн банк”-ны төлөөлөл гэж хардаад хэвлэлээр, бүр төрийн эрх барих дээд байгууллагын хуралдаанаар яриад байхад Эрдэнэтийн асуудлыг би шийднэ гээд орж байгаа нь алдаа. Тэр хуралд орохгүй байх боломж байсан шүү дээ. Үүнээс болоод нийт шүүхийг харлуулах нэг сайхан алим ургуулаад өгчихөж байгаа юм.

-УИХ-ын гишүүдийн намтарт ихэнх нь хуульч, эдийн засагч, эрх зүйч гэсэн байдаг. Үндсэн хуульт тогтолцоо, засаглал хуваах онол зэргээ бүгд мэдэж байгаа. Үүнийгээ ч ярьдаг. Гэтэл яагаад хууль тогтоогчид маань ийм зүйл хийгээд байна вэ. Хуулийнханд итгэх итгэл цөөн хүнээс болоод унаж л байгаа байх. Гэхдээ ингэж болох уу?

-Нөгөө ЖДҮ-д холбогдсон гишүүд нь үүний хажуугаар хэргээсээ мултарна гэж найдах байх. Ш үүгч хэрэг шийдэх гээд л орохоор, хараат бусаар шүүх шүүгчээ нөгөө ҮАБЗ-ийн зөвлөмжөөр түдгэлзүүлчих нь. Бүр ажлын албан нь нэн даруй яарч гүйж очин ШЕЗ-д хүргэж, эрхийг нь түдгэлзүүлэх юм билээ. Энэ бол гэмтнүүд ҮАБЗ-ийн гурван гишүүнээ “тахин шүтэх” нэг боломж, нөгөө талаас нөгөө гурав нь үнэд хүрэх улс төрийн боломж.

Арай жаахан дөнгүүр гишүүд нь эсэргүүцэж ярих байлгүй дээ. Тэдэнд чинь итгэхэд үнэхээр төвөгтэй байна. Одоо бүр улаан, ногоон, цагаандаа гарч байна.

-Янз бүрийн хууль боловсруулж, янз бүрээр л хуульч нар руу дайрч байна. Энэ үед дуугарах, нэгдмэл ашиг сонирхлыг нь илэрхийлэх байгууллага нь юу вэ?

-Шүүхийн хараат бус байдлын талаар хамгийн түрүүнд дуугарах ёстой байгууллага бол Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж дээр хэлсэн. Ерөнхийлөгч томилдог учраас ингээд амаа ангайгаад байж байх юм байгаа биз. Эсвэл ядаж нэг ганхийх юм болов уу. Болохгүй бол хуульчид дуугарна аа. Бид зөвхөн Монголын хуульчдын холбоо гэхгүйгээр, улс эх орныхоо төлөө санаа зовж, Үндсэн хуульт ёсоо хамгаалах гэсэн хуульчдын клуб, нэгдлүүд үүсээд идэвхтэй үйл ажиллагаагаа өрнүүлж байгааг нийгэм харж л байгаа байх.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.18.14)
    Энэ нэг холсоний таваарш мон их мэдэмхийрэх юм аа.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top