x

Б.Баттөмөр: Аж ахуйн нэгжүүд “Х” тайлан гаргасан ч тогтмол татвар төлнө

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Манай улсын татварын ачаалал бусад орнуудтай харьцуулахад ямар хэмжээнд байна?

-Татварын ачааллыг ДНБ-д эзлэх татварын орлогын хувиар хэмждэг. Манай улсын татварын ачаалал уул уурхайн бүтээгдэхүүний үнээс шууд хамааралтай. Сүүлийн жилүүдэд 20 орчим хувь байгаа нь өндөр үзүүлэлт биш. Гэхдээ тийм ч бага биш ачаалалтайд орж байгаа. Олон улсын дундаж нь 34 хувь байгаа бол европын зарим орнуудын түвшингээс манайх харьцангуй бага юм. Энэ нь хөгжиж буй орнуудын түвшинд байна гэсэн үг.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлт үзүүлж ирсэн. Одоо энэ асуудал ямар түвшинд байна вэ?

-Татварын хөнгөлөлт, чөлөөлт гурван жилийн өмнө татварын орлогын 18.3 хувьд хүрч байсан. Тэгвэл 2017 онд 12.7 хувь болж буурсан. Цаашдаа тууштай бууруулах арга хэмжээг авах ёстой.

-Татварын багц хуулийг шинэчилж байна. Энэ шинэчлэлээр ямар үр дүн гарах вэ?

-Татварын хуулиудын шинэчлэл нь хөгжлийн шинэ зорилтот хөтөлбөр лүү чиглэж байгаа. Сүүлийн үед хөгжиж буй орнууд НҮБ-аас 2015 онд баталсан “Эх дэлхийгээ шинэчилье” уриатай “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-төө уяалдуулж хөгжлийн бодлогодоо өөрчлөлт оруулах болсон. Иймд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг 2016 онд УИХ баталсан юм. Энэ баримт бичигт хөгжлийн маш том зорилтууд дэвшүүлсэн.

Тухайлбал, 2030 он гэхэд манай эдийн засгийн өсөлт 6.6 хувьд тогтворжиж, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогыг 17500 ам.долларт хүргэж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий 70 орны нэг болно. Монгол хүний дундаж наслалтыг 78 хүргэж, ядуурлыг устгах зорилт дэвшүүлсэн юм. Мөн орлогын тэгш бус хуваарилалтыг 6.5 оноогоор, эх нялхасын эндэгдлийг 50 хувиар тус тус бууруулна. Жилд хоёр сая жуулчин авдаг болж, цахилгаан эрчим хүч, шатахууны хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилтууд бий. Энэ зорилтыг хангаж биелүүлэх,улс орноо хөгжүүлэхэд хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Гэвч татварын зөв бодлого явуулж улс орны сан хөмрөг, хуримтлалыг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.

-Таны хэлж буй тоон үзүүлэлтүүдийг сонсоход сайхан л байна. Харин биелэх боломж байгаа юм уу?

-Боломжтой гэж тооцож УИХ тогтоол гаргасан байх. Монгол Улсын хөгжлийн потенциал асар өндөр. Хөгжлийн загвар, гарцаа зөв тодорхойлж, Татварын хуулиудын үйлчлэлийг хөгжлийн төлөө хийж чадвал боломж бий. Хөгжихийн тулд төрд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгөний дийлэнхийг татварын аргаар бий болгоно. Татвар нь эдийн засгийг зохицуулж, төрийн мөнгөний нэгдсэн санг бий болгох, сонгомол хэлбэрийг өөртөө агуулдаг.

-Татварын хуулиудад шинэ зохицуулалтууд хэр их орж байгаа вэ?

-Татвар төлөгч татварын албанд тушаасан татварын тайлангаа өөрөө засах эрхтэй болно. Одоо мөрдөж буй хуульд ийм боломж байхгүй. Татвар бол төрийн оршин тогтнох үндэс байдаг. Иймээс татварын давуу эрхийн зарчим үйлчилдэг болно. Одоогийн үйлчилж буй хуулийн зохицуулалтаар татвар хураахад бодитой эрсдэл учирдаг. Тэгвэл олон улсын туршлагаар эрсдэлтэй татварыг урьдчилж хураадаг, Ийм эрх зүйн зохицуулалт шинээр оруулж байгаа. Мөн төлөх татвараа төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлсэн бол шилжүүлж авсан этгээдээс татварын өрийг төлүүлдэг харилцаанд шилжинэ Эдгээр өөрчлөлтийг бид бодоод олчихсон шинэ зүйл биш. Олон улсын татварын харилцаанд байдаг хэм хэмжээнүүд юм.

-Татвар төлөхгүй байх, зугтах сонирхол хүмүүст байдаг. Ийм тохиолдлыг шинэ хуулийн төсөлд хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-Үндэстэн дамнасан корпарацууд, том компаниуд татвараас зайлсхийх зорилгоор төрөл бүрийн арга зам эрэлхийлдэг. Жишээ нь Монголд хөрөнгө оруулахдаа оффшор бүсэд цаасан дээрх компани байгуулж,түүгээрээ дамжуулан үйл ажиллагааг явуулж байгаа тохиолдол бий. Энэ нь манай улсын татварын суурь,орлогыг багасгаж байна. Тэгэхээр Монгол Улс хууль ёсны дагуу авах татвараа авдаг байх, татварын бааз сууриа хамгаалах зайлшгүй шаардалга тулгарч байгаа юм. Иймд уг асуудлыг зохицуулах холбогдох зохицуулалтуудыг хуулийн төсөлд оруулж өгсөн.

-Монгол Улсыг татвараа бүрэн дүүрэн хураан авч чадахгүй байна гэж саарал жагсаалтад оруулсан. Таны дээр хэлсэн хөрөнгөө бусдад шилжүүлж татвараас зайлсхийдэг асуудал ч бас үүнтэй холбоотой гэж яригдаж байсан. Үүнээс гарах арга зам, зохицуулалтыг Татварын багц хуулийн шинэчлэлд хэрхэн тусгаж өгсөн бэ?

-Монгол Улс татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхтэй тэмцэх “BEPS”-ийн гишүүнээр элсэж,дэлхийн 124 орныг нэгтгэсэн энэ том байгууллагатай хамтарч ажиллаж,мэдээлэл солилцох боломжтой болсон. “BEPS”-ийн хүрээнд дижитал эдийн засаг, хувьцаанд хөрвөдөг зээл, зээлийн хүүгийн зардлын хязгаарлалт, татварын хортой горим, үнэ шилжилт гэх мэт 15 үйл ажиллагаа багтаж байгаа. Энэ нь шинэ ажил учир хүмүүсээ сургах, тухайн чиглэлээр олон улсаас тусламж дэмжлэг авах, арга хэмжээ зохион байгуулах шаардлага бий.

Мөн татвар төлөгчдийн тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, тэдэнд туслах, алдаагаа засах боломжийг тэдэнд олгож байгаа.

Манай улс өнөөг хүртэл татварын хуульдаа үнэ шилжилтийн асуудлыг сайн тусгаж өгөөгүй. Ийм учраас их хэмжээний татвар төвлөрүүлэх боломж алдаж ирсэн юм. Тухайлбал, манай улсад ажиллаж байгаа томоохон компаниуд харилцан хамааралтай этгээдүүдтэй ажил гүйцэтгэх, гүйлгээ хийхдээ, бодит бус үнэ ханш хэрэглэж зардлаа өсгөөд төлөх татварын хэмжээгээ бууруулдаг тал бий. Энэ асуудлыг зохицуулах зорилгоор тусгайлсан тайлан авах, олон улстай мэдээлэл солилцох асуудлыг хуульчилж өгсөн. Товчхондоо “Үнэ шилжилтийн зарчим”-ыг олон улсын стандартад нийцүүлж хуулийн төсөлд оруулсан юм.

Татварын хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийнэ. Энэ нь шударга татвар төлөгчдөд ашигтай. Нөгөө талдаа татварын албаны мэдээлэл авах эрх зүйн зохицуулалтыг сайжруулж байгаа. Мөн татварын өр төлөх, хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл хоёр жил хүртэл хугацаагаар сунгах, татварын өр хураах ажиллагааны гүйцэтгэх эрх мэдлийг өөрчлөх, “Татварын маргаан таслах зөвлөл”-ийн үе шатыг бууруулах, татварын хяналт шалгалтаар тавигдсан актыг давж заалдах, гомдол гаргах үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

-Жилийн борлуулалт нь 50 сая хүртэлх төгрөгтэй компаниуд хялбаршуулан тайлан гаргаж өгдөг болно гэсэн. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд томрох бус жижгэрэх хандлага гарах байх даа?

-Хялбаршуулсан татварын горим нь 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлөх зохицуулалт тусгасан. Мөн жилд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгж 10 хувиар төлнө. Гэвч төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авах юм. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд адилхан нэг хувийн татвар төлнө гэсэн үг. Иймээс хялбаршуулсан татварын тайланг ашиглах зорилгоор компаниуд жижгэрэхгүй гэж үзэж байна.

-Тэгэхээр аж ахуйн нэгжүүд адилхан татвар төлөх юм бол заавал ингэж хуульчлах шаардлага байсан юм уу?

-Бүгд нэг хувийн татвар төлдөг болчихвол хэн ч татвараа үнэн зөв гаргаж тайлагнах, төлөх шаардлагагүй болчихно. Мөн тайлан, бүртгэлийг үнэн зөв хөтлөөгүйгээс хүлээх хариуцлага бага болно. Ингэснээр сахилга бат алдагдаж,дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд томрох,гадаад,дотоодын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломжгүй болно. Иймд тайлангаа тушааж,холбогдох татвараа төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдлэх нь зүйтэй гэж үзсэн. Урт хугацааны бодлогыг харгалзан эдийн засгийн боломж сайжрах үед 90 хувийн буцаан олголтыг 80, 70 гэх мэтээр бууруулах хувилбарыг хадгалан үлдэх нь зүйтэй юм. Эдийн засаг, нийгмийн тодорхой секторыг татварын хөнгөлөлтийг буцаан олгох байдлаар дэмжих нь олон улсын туршлага шүү дээ.

-Ингээд татварын хувь хэмжээ буурахаар төсвийн орлого бүрдэхгүй байх сөрөг нөлөө гарах юм биш үү?

-Тийм тал бий. Гэхдээ жижиг татвар төлөгчдөд үзүүлж буй хөнгөлөлтийн орон зай, татварын бааз суурийг нэмэгдүүлж, татвараас зайлсхийж байгаа үзэгдэлтэй тэмцэх замаар тэр алдагдлыг нөхөх бодлого барина.

Сангийн яам, Татварын Ерөнхий газраас хийсэн судалгаа бий. Бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлээр татварын тайлан тушаах үүрэгтэй 160 гаруй мянган аж ахуйн нэгж манай улсад байна. Эдгээрээс 93899 аж ахуйн нэгж нь 2018 оны жилийн эцсийн тайлангаа татварын албанд гаргаж өгсөн. Тэгвэл 39783 нь “Х” тайлан, 54116 татварын ногдолтой тайлан тушаасан байгаа юм. Харин татварын ногдолтой тайлан өгсөн 3159 аж ахуйн нэгж нь 1.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байна. Энэ нь татварын тайлан гаргасан аж ахуйн нэгжүүдийн 3.4 хувь болсон. Эдгээр компаниуд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 94 хувийг бүрдүүлсэн юм. Үлдсэн 90740 аж ахуйн нэгж нь уг татварын 3.6 хувийг тус тус бүрдүүлсэн судалгаа гарсан. Тэгвэл энэ судалгаанаас харахад татварын хөнгөлт, төсвийн бүрдүүлтэд том хүндрэл учруулахгүй гэж үзэж байгаа юм.

-”Х” тайлан гаргаж буй аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр татвар төлөх заалт оржээ. Яагаад ийм заалт оруулах болов?

-Компани байгуулах шалгуур багассан. Үүнтэй холбогдуулан “Х” тайлан гаргаж татварын тооцоо хийдэггүй аж ахуйн нэгжүүд олширсон юм. Тэгээд бүртгэлийн баазад идэвхгүй татвар төлөгч олноор бий болж, татварын албаны хяналтын зардлыг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн тайлан гаргасан мэдээгээр “Х” тайлан ирүүлсэн аж ахуйн нэгжийн тоо 42.4 хувь болж өссөн. Тэдний тайланг хянах, үйлчилгээ үзүүлэх зэрэгт татварын алба өндөр зардал гаргадаг. Аж ахуй байгуулж гэрчилгээ, тамга эзэмшиж байгаагийн төлөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу тогтмол татвар төлөх ёстой. Учир нь ийм жишиг дэлхийн олон улсад байдаг. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад энэ асуудал дахиж яригдана.

-Татварын маргаан таслах зөвлөл гомдол гаргахад барьцааны мөнгө байршуулдаг болох нь. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн заалт гэж байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Энэ заалт Үндсэн хууль зөрчөөгүй. “Татварын маргаан таслах зөвлөл”-д хандах эрх нь нээлттэй. Гагцхүү барьцааны мөнгө дундын дансанд байршуулах ёстой болж байгаа.Нэгэнт төлөх ёстой татварыг төлөөгүй гэдгийг эрх бүхий этгээд тогтоосон байхад татвар төлөгч,хугацаа хожих байдлаар “Татварын маргаан таслах зөвлөл”-д хандаж, олон жил,сар сунжирдаг асуудал их гардаг. Ийм ч учраас татварын албанаас акт тавигдсан ч “Татварын маргаан таслах зөвлөл”, шүүх дээр явж буй хэрэг их олон байна. Тухайлбал, 1-2, 3-4, бүр найман жил шүүхээр явж, 11 удаа шүүх хуралд орж байгаа хэрэг ч бий. Олон жил, олон удаа шүүхээр явсны эцэст татварын албаны талд шийдвэр нь гардаг.

-Компаниуд сүүлийн үед “IPO” босгох, хувьцаа, бонд гаргах байдлаар хөрөнгө оруулалт татах болсон. Үүнээс татвар авах уу?

-Санхүүгийн зах зээлийн хөгжилд Хөрөнгө оруулалт, IPO хийх нь өндөр ач холбогдолтой. Хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй гаргасан хувьцааг худалдан авсан этгээдэд шилжүүлсэн ногдол ашгийн орлогыг 10 хувиас тав хувь болгож хоёр дахин бууруулсан. Мөн хөрөнгийн биржээс бонд гаргасан тохиолдолд хүүгийн орлогод ногдох татварыг хоёр дахин бууруулж, таван хувийн татвар ногдуулах юм. Харин “IPO” гаргавал татвар авахгүй.

-Ашигт малтмалын лиценз борлуулсны орлогоос 30 хувийн татвар авч байсныг 10 хувь болгоно гэсэн. Ийм шаардлага үнэхээр бий юу?

-Одоогийн хуулиар 30 хувь байгаа нь хэтэрхий өндөр байна гэж татвар төлөгчид,судлаачид үздэг. Хуулийн энэ заалтаар төсөвт орж буй татвар маш бага байгаа юм. Иймд авах татварын хэмжээг бууруулах замаар суурийг нь өргөтгөх тооцоог Сангийн яам хийсэн. Энэ саналыг ажлын хэсэг дээр яриад явж байна. Их хурлаар хэлэлцэх явцад гишүүд энэ асуудал дээр нухацтай ярих байх аа.

Т.Жанцан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг ИБУИНХУ-аас нийлүүлнэ 2 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 11 мин Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна 20 мин Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа 23 мин Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй 32 мин Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 35 мин Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар 39 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 42 мин Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 16 цаг 45 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 16 цаг 49 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 16 цаг 52 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 16 цаг 59 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 17 цаг 16 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 17 цаг 19 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 19 цаг 32 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 21 цаг 13 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна 21 цаг 34 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 21 цаг 48 мин Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно 21 цаг 54 мин Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа 22 цаг 0 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ...
Top