x

ОХУ Оффшор бүсүүдтэй болно

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ-аас хориг арга хэмжээ авсан Оросын компаниудад зориулан оффшор бүсүүдтэй адил татварын онцгой нөхцөлтэй хоёр бүс нутгийг бий болгоно гэж амлалаа.

Энэхүү шинэ зохицуулалт нь металлурги, эрчим хүчний салбар болон зэвсэгт хүчний худалдааны бүтээгдэхүүнүүдэд хамааралтай байна хэмээн дэд сайдуудтай уулзах үеэрээ тэр хэлжээ.  Энэ төлөвлөгөө нь удаан хугацааны туршид яригдаж байсан боловч АНУ-ын авсан хориг арга хэмжээ нь энэ асуудлыг эргэн харахад хүргэсэн байна. Шинэ татварын орчинг бүрдүүлэх хуулийн төсөл бэлэн болж байгаа бөгөөд удахгүй батлагдах аж. Дээрх хоёр бүсийн нэг нь Калининград мужийн Преголя голын сав нутагт 10 орчим км газар нутгийг эзлэх Октябрьский арал байх бол нөгөө нь одоогоор тодорхойгүй байна.

АНУ 4 дүгээр сарын 6-ны өдөр хориг арга хэмжээг зарласнаас хойш Оросын олон бизнес эрхлэгчид их хэмжээний мөнгөний алдагдалд орсон бөгөөд рублийн ханш унасан юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын удирдлагууд иргэдийг дээрх хоёр бүс нутаг руу татваргүй, хялбараар өөрсдийн хөрөнгийг татах орчныг бүрдүүлнэ гэжээ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр компаниуд гадаадаас олсон орлогоо татваргүйгээр Орос руу татах боломжтой бөгөөд дээрх бүс нутгийн оршин суугчид нь олон улсын бизнесийн компани гэх статус авах боломжтой хэмээжээ. Энэхүү статус нь аливаа компанийг өөрийн удирлага болон бусад мэдээллүүдийг ил болголгүйгээр нэг өдрийн дотор шууд бүртгүүлэх боломжтой болгоно гэсэн үг юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон гүйлгээнүүд уян хатан хууль, тогтоомжуудаар зохицуулагдана. Мөн оршин суугчид нь зөвхөн оросын газар нутагт олсон орлогоосоо татвар төлөх аж.

Эх сурвалж: IAAC.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 55 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 4 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 11 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 15 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 23 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top