x

Трампын сүрдүүлэг ба Оросын айдас

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Сирид пуужингийн цохилт өгөх гэж байгаагаа зарлаж, Оросын талыг хүлээж авахад бэлэн байхыг сануулжээ.

Өнгөрсөн Бямба гаригт Башар аль Ассадын арми зүүн Гута бүсийн Доума хотхонд байгаа сөрөг хүчнийхэнд химийн зэвсгийн цохилт өгсөн мэдээлэл цацагдсан юм. Энэ довтолгооны улмаас 70 орчим хүн амиа алдаж, 500 гаруй хүнд хордлогын шинж илэрсэн байна.

Энэ явдлын дараа Трамп химийн зэвсэг хэрэглэсэн явдлыг тэвчихгүй гээд Сирийн дэглэмд хатуу цохилтоор хариу барихаа амласан юм. Тэр Ассадын армид цохилт өгөхдөө Франц, Британий холбоотнуудтайгаа хамтрана гэдгээ мэдэгдсэн. Харин сүүлд хийсэн мэдэгдэл нь тэд цохилтын төлөвлөгөөгөө боловсруулж дууссаныг харуулж байна. Трамп твиттер хуудсандаа “Сири рүү харвасан ямар ч пуужинг устгана гэдгээ Оросын тал амласан. Одоо бэлтгээрэй Оросуудаа! удахгүй шинэ, хүчирхэг, ухаалаг пуужин очино. Та нар хорт хийгээр хүмүүсийг алж баясдаг адгуустай түншлээд хэрэггүй байсан юм!” гэж бичжээ.

Трампын сүүлийн жиргээний дараа Оросын “Вести 24” телевизийн мэдээний хөтөлбөрөөр, хэрэв АНУ цөмийн цохилт өгвөл ундны хэрэгцээгээ хангах хоол, хүнсээ бэлтгэх, хорт хийн баг өмсөх болон газар доор хоргодох байранд очих талаар мэдээлжээ. Цөмийн дайралт хийсэн тохиолдолд өтгөрүүлсэн сүү, шар буурцгийн мах, нөөцлах боломжтой хагас боловсруулсан бүтээгдэхүүн авахыг зөвлөсөн байв. Гэвч өчигдөр орой НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж Сирид цэргийн ажиллагаа явулах асуудлыг хэлэлцээд түр түдгэлзүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 1 цаг 7 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 1 цаг 13 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 1 цаг 26 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 1 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 1 цаг 44 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 2 цаг 0 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 2 цаг 6 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 2 цаг 21 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 4 цаг 37 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 6 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 6 цаг 48 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 41 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 22 цаг 33 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ Өчигдөр 17 цаг 55 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top