x

Д.Отгонжаргал: Ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн

Дэлхийн өнцөг булан бүрт  ажиллаж, амьдарч яваа Хэнтийчүүдээс энэ удаад нэгэн бүсгүйг онцоллоо. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах долдугаар ажиллагаанд оролцохоор өнгөрсөн 2018 онд Онцгой байдлын албаны 26 алба хаагч эх орноосоо мордсон билээ. Тус алба хаагчдын дунд Хэнтий аймгаас анх удаа эмэгтэй алба хаагчаа илгээсэн нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал юм. Түүний ярилцлагыг хүргэж байна. 

–  Алс холын Өмнөд Судан улсад сайн сууж байна уу? Урилгыг маань хүлээн авч интернетээр ярилцах цаг гаргасанд баярлалаа.

- Амар мэнд сууна аа. Алс холын газраас элэг нэгт Монголчууд, нутгийн олон түмэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Та бүхэн минь сайхан шинэлэв үү. Миний бие Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад өнгөрсөн таван сарын хугацаанд Монгол Улсынхаа бие бүрэлдэхүүний хамт НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож явна даа.

 – Анх Судан улсад хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцаач? 

- Анх энэ улсад ирээд хүүхдүүдийг нь хараад эх хүний хувьд үнэхээр сэтгэл эмтэрсэн. Өөрийн эрхгүй нүднээс нулимс урссан. Хамгийн түрүүнд өөрийгөө ямар сайхан эх оронд төрсөн, ямар их хувь тавилангаар амар амгалан, аз жаргалтай амьдарч яваа юм бэ гэж бодогдсон. Эх орноо хайрлах, бахархах сэтгэл төрж байсан даа.

– НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг мэдээж амаргүй  байх?

- Би энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас оролцож байгаа гуравдах эмэгтэй алба хаагч. Харин Хэнтий аймгаасаа анх удаа оролцож байгаа гэдэг утгаараа нутаг орон, ард түмэн маань өндөр хариуцлага хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. Өөрийгөө дайчилж, маш олон зүйлийг сурч, мэдэж байна. Энд алба хаана гэдэг цэргийн хүнээс асар их сэтгэлийн тэнхээ шаарддаг. Нэрний минь өмнө эцгийн минь нэр, эцгийн минь нэрний өмнө нутгийн минь нэр явдаг учраас миний хувьд олон аавын хөвгүүд, охидуудтай мөр зэрэгцэн, ажил үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа.

– Гэр бүл, эх нутгаа их санаж байна уу?

- Маш их санаж байна. Шөнө орондоо сэмхэн уйлах үе бий. Гэхдээ би чинь эх орондоо тангараг өргөсөн цэрэг хүн шүү дээ. Эх орноо бодоод л уужирдаг. Монголчууд бид үнэхээр азтай бас баян хүмүүс юм байна.  

Баярлалаа танд.

Цэнхэр дуулгатнуудын нэг болж, дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: “Хэнтий мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top