x

Бид Netflix-ийн “Sex Education” цувралыг яагаад заавал үзэх хэрэгтэй вэ?

Netflix кино сайт дээр "Sex Education" буюу "Бэлгийн боловсрол" нэртэй Их Британийн инээдмийн драм жанрын цуврал гарч эхэлсэн билээ. Одоогийн байдлаар энэхүү цувралыг 40 гаруй сая хүн үзээд амжсан бөгөөд уг бүтээл нь Rotten Tomatoes вебсайтаас 91% үнэлгээ аваад байгаа юм. Ингээд өсвөр насныханд тулгардаг адармаатай асуудлуудыг хөгжилтэй, сургамжтай байдлаар харуулдаг Лори Нанны бүтээсэн "Sex Education" цувралын талаар танилцуулж байна. 

Юуны тухай өгүүлдэг вэ?

Отис хэмээх ичимхий өсвөр насны хүү Жин нэртэй сексологич ээжийнхээ хамтаар Их Британийн нэгэн жижиг хотод амьдарна. Ямар ч сексийн туршлагагүй Отис ээжийнхээ гоц авьяасыг өвлөж авсныг түүний ахлах сургуулийн ангийн охин Мэйв анзаарч хардаг бөгөөд улмаар тэд ахлах сургуулийнхаа сурагчдад бэлгийн харилцааны талаар зөвлөгөө өгөхөөр шийддэг. Гэхдээ мэдээж хэрэг мөнгөөр! Хачирхалтай нь тун удалгүй тэдний бизнес "цэцэглэж", Отис ухаалаг, бусдыг ойлгодог, тэвчээртэй мөн хамгийн гол нь үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг ахлах сургуулийн сексологич болон хувирна.

Яагаад үзэх хэрэгтэй вэ?

"Sex Education" цувралд хүмүүсийн төдийлөн яриад байдаггүй, тэр дундаа эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцахаас эмээдэг ч заавал хөндөх хэрэгтэй сэдвийг хөгжилтэй, илэн далангүй, сургамжтай байдлаар харуулснаараа онцлог болсон. Үүнээс гадна цувралын уран бүтээлчид үйл явдалд секс болон сэтгэл зүйг чадварлагаар хослуулж чадсан юм. Тухайлбал кинонд анхны секс, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадвар, эцэг эх болон хүүхдүүдийн хоорондын адармаатай харилцаа, өсвөр насны жирэмслэлт мөн мэдээж хэрэг хайр дурлал гээд зөвхөн өсвөр насныхны төдийгүй насанд хүрэгчдийн зайлшгүй мэдэх шаардлагатай маш чухал сэдвүүдийг хөнддөг. Ерөнхийдөө энэхүү цуврал нь хэрэгтэй мэдээлэл өгөхөөс гадна, эерэг уур амьсгалтай, хөгжилтэй, романтик, адал явдлаар дүүрэн бүтээл болсон байгаа.

Хэн тоглосон бэ?

Бага зэрэг эв хавгүй, гэнэн Отисын дүрд Английн залуу жүжигчин Эйса Баттерфилд (The Boy in the Striped Pyjamas) тоглосон бол түүний ээж, мэргэжлийн болоод хувийн баялаг туршлагатай сексологич Жиний дүрийг Эммигийн шагналт жүжигчин Жилиан Андерсон (X-Files) бүтээсэн байна. Түүнчлэн Отисын ахлах сургуулийн найз Мэйв ба Эрик нарын дүрд жүжигчин Эмма Маккей, Нкути Гатва зэрэг залуу жүжигчид тогложээ.

Эх сурвалж: buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 58 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 18 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 29 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 35 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 16 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 19 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top