x

Б.Пүрэвдорж: "ЖДҮ"-ийн галыг унтраах арга хэмжээ авах нь тодорхой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой УИХ-ын чуулганы үйл ажиллагааны талаарх байр суурийг нь сонирхож, мөн түүний орон нутагт хэрхэн ажилласан талаар нь ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган хуваарийн дагуу хуралдаж чадалгүй нэлээд тасарсан. Төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй учир “муу дүн” тавиулах байх даа?

-Харин тийм. Намрын чуулган Монгол төрийн эмгэнэл болсон зурвас үе хэмээн тэмдэглэгдэж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл сандал суудал, албан тушаал булаалдсан МАН-ын дотоод хэрүүлийн улмаас энэ чуулган ямар ч үр дүнд хүрсэнгүй. 2019 оны Төсвийн тухай хуулийг баталсан. Үүнээс өөр хийсэн ажилгүй юм. УИХ-ын гишүүд нь 40 гаруй хоног бойкот зарлаж төрийн хууль тогтоох үйл ажиллагааг гацаасан. МАН дотор “60 тэрбум”, “ЖДҮ” гэж хоёр хуваагдсан хүмүүс хоорондоо учраа олоогүйгээс төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгаа юм.

МАН-ын энэ хуваагдал зөвхөн УИХ-д байгаа зүйл биш. Бүх яам, агентлаг, аймаг, суманд хүртэл талцсан байна. Өөрөөр хэлбэл нэг аймгаас УИХ-ын 2-3 гишүүн сонгогдон гардаг. Тэд талцсан. Тэгээд УИХ-ыг дагадаг, томилгоо авсан тэр хүмүүс нь орон нутагтаа мөн хуваагдсан. Үүнээс шалтгаалж Монгол төрийн ажил бүх төвшинд гацаж байгаа юм. Жишээлбэл ХЗДХЯ-ыг аваад үзье. Сайд нь “ЖДҮ”-гийн талынх. Дэд сайд нь “60 тэрбум”-ын талынх байсан. Ийм учраас дэд сайдаа саяхан огцрууллаа. Энэ хуваагдал төрийн байгууллагуудын дарга, орлогчийн хүрээнд бий болсон. Ингээд төрийн ажил урагш явахаа болиод байна.

-Тэгвэл УИХ-ын даргыг огцруулснаар төрийн гацаа арилахгүй нь гэж ойлгож болох нь ээ дээ?

-Нэг зүйлийг сануулах нь зүйтэй. Би УИХ-ын дарга асан М.Энхболд гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгохгүйн тулд 2016-2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болтол нийт 20 гаруй удаа шүүмжилсэн. Гэтэл тэр үед М.Энхболдыг хамгаалж хамгийн чангаар хашгирдаг байсан хүмүүс бий. Тэд одоо гудамжинд гараад М.Энхболдтой тэмцэж байна. Тэгээд тэр “ЖДҮ”-гийн хэсэгт багтаж буй хүмүүс юм. Тэгэхээр би М.Энхболдыг “хаан” байхад нь эсэргүүцэн шүүмжилж үг хэлдэг байсан. Харин “хаан” байхад нь долоож явсан хүмүүс бусадтай нийлээд М.Энхболдыг дэвсэлж байна. Монголын ахмадууд үр хүүхдэдээ жудагтай байхыг зөвлөж сургадаг. Өвөг дээдэс маань бидэнд жудаг гэж зүйл өвлүүлж ирсэн. Ийм учраас М.Энхболдыг бүх хүн дэвсэлж байгаа үед нь монгол жудаг гаргаж би бас нэмээд хэрэггүй гэсэн зарчим баримталсан. Гэхдээ М.Энхболдыг огцруулах байр суурьтай байсан. Монголчууд сүүлийн үед нэгэн рүүгээ хэт их дайрдаг болчихсон. Энэ нь сошиал ертөнцийн хэрэглээтэй холбоотой болов уу гэж бодож байна. Хэн нэгэн рүү бүх хар будгаа цацдаг. Түүгээр нь нийгэм амьсгалах нь монгол хүний муухай үзэгдэл болсон. Үүнд би маш их шүүмжлэлтэй ханддаг.

-М.Энхболдыг огцруулах асуудлын дүйвээнд “ЖДҮ”-гийн хэрэг нам жим болчих шиг боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын чуулган завсарласан энэ үед “ЖДҮ” гэдэг галыг унтраах, ач холбогдолгүй болгох арга хэмжээ авах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл энэ бол гэмт хэрэг биш зүгээр л нэг байдаг л зээл мэтээр тайлбарлан сурталчлах үйл явц өрнөнө. Тэгээд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд “ЖДҮ” энгийн үзэгдэл мэт ойлголт иргэдийн тархинд суусан байх вий гэсэн болгоомжлол төрж байна. Гэвч монголын ард түмний ой санамж сайн. Ийм учраас У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шинээр байгуулахын тулд үйлдсэн энэ гэмт хэргийг байнга сануулах болно.

-УИХ-ын чуулган завсарлах үеэр та ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Би тойрогтоо ажиллаж 2018 оны ажлын тайлангаа тавиад ирсэн. Мөн 2019 онд хийх ажлаа танилцуулаад ирлээ. Энэ хавар зарим багт очиж уулзалтад ирээгүй малчидтай уулзах ажил зохион байгуулна.

УИХ-ын чуулган завсарласан энэ үед “ЖДҮ” гэдэг галыг унтраах, ач холбогдолгүй болгох арга хэмжээ авах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл энэ бол гэмт хэрэг биш зүгээр л нэг байдаг л зээл мэтээр тайлбарлан сурталчлах үйл явц өрнөнө. Тэгээд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд “ЖДҮ” энгийн үзэгдэл мэт ойлголт иргэдийн тархинд суусан байх вий гэсэн болгоомжлол төрж байна.

-Таныг сонгосон тойрогт тулгамдсан ямар асуудал байна. Тэдгээрийг шийдэх боломж, гарц хэр байгаа вэ?

-Тулгамдсан асуудал олон бий. Тэдгээрийг эрэмбэлээд шийдвэрлээд явах нь чухал. Гол гол асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн. Монгол Улсын төсөв тодорхой хэмжээгээр хязгаартай. Хүний хүслийг бүрэн хангасан тийм хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал. Нийт иргэдийн саналыг авч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тулгамдсан асуудлаа шийдээд байгаа.

-Тухайлбал?

-Өнгөрсөн хугацаанд сум тус бүрт гурван томоохон бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал, Соёлын төв эсвэл цэцэрлэг, Нутгийн удирдлагын ордон барих асуудлыг ард нийтийн саналаар амжуулсан.

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлах тухай яриа бий. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм бол хэн нэгний албан тушаал, томилгооны тухай асуудал яригдана. Өөр хэлэлцэх чухал асуудал байхгүй. Хэрэв ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэх хэрэгтэй. Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулийг ярих ёстой. Зөвхөн албан тушаалтнуудыг томилох, халах тухай асуудал ярих бол хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Та Цагаан сарын өмнө тойргоороо яваад ирсэн. Орон нутагт өвөлжилт ямар байна вэ?

-Манай тойрог таван сумтай. Өнгөрсөн зун бороо хур бага, ган болсон. Харин намар оройтсон ч гэсэн бороо орж ногоо сэргэсэн. Үүний үр дүнд гурван суманд өвөлжилт гайгүй байна. Зэрэг, Дарви суманд өвөлжилт хүндэрсэн. Гандуу зуссан учир цасан дороос малын хамар хатгах өвс алга. Ингээд Онцгой байдлын ерөнхий газарт дээрх сумдын малчдад туслах хүсэлт гаргасан. Өвс, тэжээлийг түлхүү хуваарилах хүсэлт тавьж тодорхой шийдвэр гаргууллаа. Дээрх сумдад хуваарьтай өвс тэжээл удахгүй очно. Иймд төлөө сайн авч мал сүрэг нь өсөх байх гэж бодож байна.

-Тэгэхээр хэдий хэмжээний өвс тэжээл хуваарилсан бэ?

-Нэг суманд ойролцоогоор 60 тонн тэжээл, 3000 орчим боодол өвс хуваарилсан шийдвэр гарсан.

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top