x

Х.Баделхан: Энэ зун цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэхгүй

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад Улсад айлчлал хийхдээ Төв цэвэрлэх байгууламж барих төслийн гэрээг албан ёсоор байгууллаа. Одоо цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэхэд саадгүй байх. Ажил нь яг хэзээ эхлэх вэ?

-Хятадын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр шинэ төв цэвэрлэх байгууламж барих гэрээг Ерөнхий сайд Хятадын талтай байгууллаа. Өмнө нь бэлтгэсэн ТЭЗҮ-ээр ажлыг хийхээр болсон. Тиймээс цэвэрлэх байгууламжийн ажлыг удахгүй эхлүүлнэ.

-Өнгөрсөн сард цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарна гэж байсан. Шинэ технологи оруулж ирэх юм уу. Ямар аргаар үнэрийг нь дарах вэ?

-Лагийн үнэр дарах ажлыг эхлүүлж байгаа. Өдөр бүр 1,000 метр.куб лаг гардаг. Өөрөөр хэлбэл, өдөрт 10 тонны даацтай автомашинаар 100 удаа зөөсөнтэй тэнцэх хэмжээний лаг гарч байгаа юм. Үүнээс асар их үнэр гарах нь ойлгомжтой. Тиймээс бид Германы шинэ технологи ашиглаж, үнэрийг нь дарах, бактерийг лазер туяагаар устгах ажлаа эхлүүлээд байна. Одоо тоног төхөөрөмжийг нь суурилуулж дуусаж байгаа.

Мөн олон жилийн турш хуримтлагдсан 900 мянган метр.куб лагийн үнэрийг дарахын тулд АСЕМ-ын уулзалтын үеэр хэрэглэж байсан технологийг ашиглана. Цаашдаа энэ хуримтлагдсан лагийг бактериар идүүлж, бордоо болгох Японы технологийг нэвтрүүлнэ. Үүнийг энэ жилдээ багтааж, хийх бодолтой байгаа.

-Энэ зун өмхий үнэртэхгүй гэсэн үг үү?

-Өмхий үнэр үнэртэхгүй гэж ойлгож болно.

-Цэвэрлэх байгууламж барихаас гадна барилгын салбарт энэ онд хийх томоохон бүтээн байгуулалт юу байна вэ?

-Манай яам энэ жил улсын төсвөөс 80 орчим тэрбум төгрөг гадаадын зээл тусламжийн хүрээнд 40 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнд 300 сая ам.долларын өртөгтэй Төв цэвэрлэх байгууламжийн ажил орж байгаа. Үүнээс гадна аймгуудын технологийн горим алдагдсан, хуучирсан цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх ажлыг Польш Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны зээлээр хийхээр болсон.

Мөн Хятадын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд эхний ээлжид 600 тэрбум төгрөгөөр хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Үүнээс гадна “Сервис центр" буюу бичил дэд төв, Ногоон нуур орчимд 1,008 айлын орон сууц барина.

-Ипотекийн зээлийн хүүг долоон хувь, урьдчилгааг 25 хувь болгон бууруулах журам боловсруулсан гэсэн. Энэ журмыг хэзээ батлах вэ?

-Ипотекийн зээлийн хувьд санхүүжилтийг нь эргэн төлөлтөөс 220 тэрбум төгрөг, улсын төсвийн 120 тэрбум төгрөгөөр шийдэхээр болсон. Энэ онд 10 мянган айл ипотекийн зээлд хамрагдах тооцоо байна. Харин ипотекийн зээлийн хүү долоон хувь, урьдчилгаа 25 хувь болгох журмыг Сангийн яам хариуцаж байгаа.

-Сангийн яам танай яамтай хамтарч журмыг боловсруулсан биз дээ. Журмын гол өөрчлөлт нь юу байна вэ?

-Манай яамтай хамтарч журам боловсруулсан. Энэ журмыг Сангийн яамнаас Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулна. Одоогоор Засгийн газрын хуралдаанд оруулаагүй л байна. Нарийн хугацааг нь мэдэхгүй байна.

Гол өөрчлөлт нь дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцад хамрагдаж байгаа буюу шинэ суурьшлын бүсийн айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдахдаа хүү долоон хувь, урьдчилгаа 25 хувь байхаар ажлын хэсгийнхэн санал оруулсан. Харин хотын төвийн бүсэд зээлийн энэ хөнгөлөлт үйлчлэхгүй.

-Засгийн газраас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Царцаасан барилгуудыг ашиглалтад оруулж, иргэдэд түрээсэлнэ гэсэн үү?

-Засгийн газар 2020 он хүртэл 20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангах зорилт тавьж байгаа. Үүний 16 мянган айлын орон сууцыг хотод, дөрвөн мянгыг нь орон нутагт барих юм. Одоогийн байдлаар түрээсийн орон сууцны хөтөлбөрт 1,562 айл хамрагдсан байна. Бид эхний ээлжид өмнө нь барьж байгаад дутуу орхисон барилгуудыг ашиглалтад оруулна. Жишээлбэл, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажил зогссон байна.

Үүнээс гадна дөрвөн аймагт 1,500 гаруй айлын орон сууцны барилгын ажил 50-70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Эдгээр барилгыг ашиглалтад оруулах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр шийдэх Засгийн газрын хуралдааны шийдвэр гарсан. Царцаасан барилгуудыг ашиглалтад оруулахад 54 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ оны улсын төсөвт шууд түрээсийн орон сууц барих хөрөнгө суугаагүй. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүнд байгаа гэж ойлгож болно.

Тиймээс бид хэд хэдэн төсөл боловсруулж, гадаадын байгууллагуудад санал тавьсан. Үүнээс гадна БНСУ-аас зээлсэн 500 сая ам.долларын тодорхой хэсгийг нь түрээсийн орон сууц хөтөлбөрт зарцуулна.

-Бэлэн байгаа орон сууцуудыг эргэлтэд оруулахын тулд улсад худалдаж авч, иргэдэд шилжүүлэх талаар санал гарч байсан. Энэ арга хэр үр дүнтэй юм бэ?

-Бэлэн байгаа орон сууцуудыг эргэлтэд оруулах талаар тавдугаар сард санал оруулах УИХ-ын тогтоол гарсан. Үүний дагуу манай яам, Сангийн яам, Барилгачдын холбооноос хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Одоо орон сууцны тооллого хийж байгаа. Удахгүй дүн нь гарна. Энэ дүнд үндэслэж, хэдэн орон сууцыг ямар аргаар эргэлтэд оруулах боломжтойг судлан, тодорхой санал тусган Засгийн газрын төвшинд ярина.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 37 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 45 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 55 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 1 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 5 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 9 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 3 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 36 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 5 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 10 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 13 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 17 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 22 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 31 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 53 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 24 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 46 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 7 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top