x

Хуульч Б.Гүнбилэг: Сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга болох эрх зүйн үндэс байхгүй

Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын даргыг огцруулчихлаа. Олон нийт дараагийн даргаар хэн болох бол гэсэн асуултыг ихэд сонирхож байх шиг байна. Ц.Нямдорж, Н.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ гээд нэрс явж байна. Танд мэдээлэл байна уу?

-Миний мэдэж байгаагаар энэ цаг үед яг хэн гэдгээ тохироогүй байх. Гэхдээ эдгээр нэрс дундаас Ц.Нямдорж сайд бол УИХ-ын дарга болох боломжгүй.

-Яагаад? Харин ч хүчтэй яригдаж байгаа юм биш үү?

-Иргэн Д.Ламжав, Р.Бурмаа зэрэг хүмүүс Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын дарга Ц.Нямдоржийг хууль засаж, Үндсэн хууль зөрчсөн байна гэж хандсаныг 2007 онд Цэц хянан шийдвэрлэсэн байдаг. Цэцээс “Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно” гэж шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол ердийн хууль, УИХ-ын тогтоолоос илүү хүчин чадалтай.

Цэцийн шийдвэр гарснаар энэ хүн Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоож, хуулийг удаа дараа буруу хэрэглэсэн дүгнэлт гаргасан. Эрх зүйт төр гэж байдаг бол юун УИХ-ын дарга, бүр наана нь Хууль зүйн сайд ч хийхэд хүндрэл гарна. 

-Ц.Нямдорж гуай чинь өөрийг нь хэлмэгдүүлсэн, би өөрөө ажлаа өгсөн гэдэг биз дээ.

-Та бид хоёрын ярилцлагыг уншиж байгаа хүмүүс Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 3 сарын 2, мөн оны 5 сарын 23-ны өдрийн шийдвэрүүдийг http://www.legalinfo.mn дээрээс олж, уншиж болно. Үндсэн хууль болон бусад хуульд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэрхүү шийдвэрийг тодорхой хугацаанд хэрэгжүүлээд хүчингүй болно, эсхүл тодорхой хугацаа заагаад тэр нь дууссанаар түүнийг огцруулсан хүн нь эргээд ажилд сонгогдож болно гэсэн салаа утга ерөөсөө байхгүй. Энэ бол эрүүгийн эрх зүй биш, Үндсэн хуулийн эрх зүй. Тиймээс Ц.Нямдорж сайд маань цаашид УИХ-ын даргаар сонгогдох боломж, эрх зүйн үндэс байхгүй гэсэн үг.

-Таны бодлоор хэн нь тэгээд УИХ-ын дарга болоосой гэж бодож байна.

-Одоо энэ хэдэн сайхан буурлаа Монгол төр зөндөөн л ашиглалаа, тэдэнд ч зөндөөн ашиглууллаа. Хөгжил, доройтол л ирлээ. Буурлын намбагүй, зарчимгүй, дарга болохын дон шүглэсэн улсууд биш байлгүй гэж романтикаар бодохоор дон шүглэсэн улс шиг л харагдаад байна. Эдгээр буурлууд маань 20 жилийн өмнө ч дарга нар байсан. Хуулийг тухайн цаг хугацаанд тохируулж байна гэж заваан, зарчимгүй хууль гаргаснаар өнөөгийн нөхцөл байдалд биднийг авчираад байна. Одоо болих хэрэгтэй. Ихэд шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг ч үг бас бий. Тийм л бодолтой байна. Шинэ залуу гишүүд тэр дундаа 40 гарч яваа, элдэв заваан юманд хутгалдаагүй шинэ үеэсээ даргыг сонгох хэрэгтэй.  

sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top