x

1000 гаруй хүний амийг аварсан ачтан Х.Цогбадрах

Тусламж хэрэгтэй үедээ л тэднийг санаж, бусад үед нь мартдаг ч ажлаа хойш тавьж, шантардаггүй, нэг ч хором хариуцлага алдах эрхгүйгээр онцгой нөхцөлд ажилладаг хүмүүс бол Онгой байдлын аврах ангийнхан.  

Бид энэ удаад 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь насыг аварч, мөн тооны гэр бүлийг элэг бүтэн амьдралтай нь үлдээж чадсан энэ цагийн эгэл нэгэн баатрыг танилцуулъя. Түүнийг Х.Цогбадрах гэдэг. Тэрээр Нийслэлийн аврах анги 105-д ажилладаг олон аврагчийн нэг. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.  

-Өнөөдрийг хүртэл ажиллахдаа 1000 орчим хүний амийг гал, уснаас авран хамгаалсан байна. Дуудлагаар ажиллаж байсан томоохон осол, гамшгуудаас дурдахгүй юу? 

-Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь насыг аварч, 275 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 119 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэж 1800 орчим га талбайн гал түймрийг унтраасан бол нийслэлийн хэмжээнд гарсан томоохон түймэр болох ХУД-ийн “Анун” төв, БЗД-ийн “Нарантуул худалдааны төв”, “Говь” ХХК-д гарсан түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн. Мөн СХД-ийн 16,17,20,21, БЗД-ийн 20, ХУД-ийн 13 дугаар хороонд болсон үерийн дуудлагаар тус тус ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан.  Хөвсгөл далайд 30 хүртэлх метрт шумбаж ажиллаж байсан.

Олон хүний амийг аварсан. Тэр дундаас өнөөдрийг хүртэл таны сэтгэлд тод үлдсэн дурсамж байдаг байх. Тэр тухайгаа хуваалцахгүй юу?

-Олон жилийн өмнө өглөөний 6.00 цагийн орчимд Туул голд хүн живлээ гэх дуудлагыг хүлээж аваад очлоо. Дөрвөн найз төрсөн өдөр тэмдэглэж яваад нэг нь усанд ороод гарч ирээгүй хэмээн тэвдсэн байдалтай биднийг угтлаа. Хэд хэдэн удаагийн шумбалт хийж эрэл явуулсан ч олдсонгүй. Ингээд багаа хоёр хэсэг болгон хуваагаад эрлийг үргэлжлүүллээ. Би голын урд хэсгээр нэлээд хол 800 орчим метрт явж байтал модны мөчир дээр тохогдсон хүн байгааг олж харлаа. Яаран гүйж очоод мөрөн дээрээ хэвлийгээр нь тохоод голын эрэг дээр гаргалаа. Учир нь хэвлийн хэсгээр мөрлөөд үүрэх юм бол хамар амаар орсон ус буцаж гардаг юм. Эрлийн багийнхнаас нэлээд зайтай тул үүрч явахаас өөр аргагүй байлаа. Ямартай ч голын эрэг дээр гараад анхны тусламж үзүүллээ. Амьд гарах найдвар тун ховор тул ямартай ч эмнэлгийн тусламжинд аваачих нь зүйтэй гэж бодоод тэвдэж байтал гар нь хөдөлж байна. Бөөн баяр болоод нөгөө охиноо үүрээд л гүйчихсэн. Тэгээд хэсэг явсны дараа бүр ухаан ороод “намайг буулгаач” гээд л нэлээд айсан шинжтэй орилж байна. Аварсан хүн маань айгаад орилж байхад би тэрийг нь сонсохгүй баярлаад гүйж байсан үе одоог хүртэл сэтгэлээс гардаггүй юм. Ер нь тийм хол урсчихсан, усанд удаан байсан хүн амьд гарах магадлал тун ховор л доо. Нэмээд хэдэн секунд алдсан бол тэгээд л амиа алдах байсан. Тэр их азтай охин. Тэгээд хэдэн сарын дараа над руу утсаар яриад баярласнаа хэлж байсан. 

Түүнээс гадна аврах ажиллагааны үеэр хамгийн их зовсон нэг үе санаанаас огт гардаггүй юм. 2009 онд Хар усны тохойд эрэлд гарсан байв. Сонгины амралтын тэнд очсон байсан чинь үер буугаад, Биокомбинатын далан сэтэрч тэр орчмын бүх айл усанд автаж билээ. Гэрээс байшингаас хөгшин хөвөө гээд бүх хүнийг далан руу завиар зөөж гаргаж байсан. Хүмүүсээ завин дээр суулгачихаад, өөрийнхөө биеэр завийг нь чирээд аварсан. Ийм байдалтай хэд хэдэн удаа үер рүү орж хүмүүсийг гаргасан. Хүний амь насыг авран хамгаалах ажил  минут секундээр хэмжигддэг болохоор тэр хэмжээний мэргэжлийн ур чадвар, хурдтай ажиллагаа чухал байдаг. Мөн үүн дээр нэмээд сэтгэл хэрэгтэй. Би л аврахгүй бол өөр хэн байх вэ гэсэн сэтгэлтэй болчихдог. 

-Өөрийн амь насыг үл хайхраад хүний амийг аврахын төлөө ажиллах үе ч гарна шүү дээ. Аврах ажиллагааны үеэр гэмтэж бэртэж байсан тохиолдол бий юу?

-Гэмтэж, бэртсэн тохиолдол ховор. Аврагч хүн өөрийнхөө аюулгүй ажиллагааг маш сайн хангах ёстой. Гамшиг ослоос иргэд зугтдаг бол, түүнийг сөрж зогсох ёстой хүмүүс бол Онцгой байдлын алба хаагчид юм.  Тиймд тэр хэмжээний ур чадвар болон сэтгэлзүйн бэлтгэлтэй, түүндээ гаршсан, бэлтгэгдсэн байх ёстой.  

-1000 орчим хүний амийг аварахад тэр дундаас талархаж байсан нь хэр олон байдаг вэ?  

-Ер нь баярлалаа гэж хэлэх хүн тун цөөн. Тэглээ гээд бусдаас сэтгэл нэхдэггүй. Бусдынхаа сайн сайханд баярлаж, бусдынхаа инээдээр өөрийгөө хурцалж явах нь амьдралын жинхэнэ утга учир гэж боддог.

-Баяр наадам, шинэ жилээр гэр бүлийнхэнтэйгээ гаргах үе ховор байдаг уу?

-Арван таван жил ажиллахдаа 10 гаруй жилд шинэ жил, Цагаан сар гээд баярын өдрүүдэд гараа таарч, ажиллаж ирсэн. Баярын өдрүүдэд ажиллах нь энгийн өдрүүдээс хэд дахин хариуцлагатай, бэлэн байдалд, сонор сэрэмжтэй ажилладаг. Хэдий шинэ жилийн баярын өдөр эхнэр хүүхэдтэйгээ байж чадахгүй ч гэлээ олон хүний алтан амь насыг хамгаалах хүндтэй үүрэг хүлээсэн онцгой ажилтан гэдгээрээ бахархан ажлаа хийдэг. Баярын өдөр ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах нь бидний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм.  

 Баярын өдрөөр амралттай таарсан ч ажлаа хийгээд хүний амь аврах үе ч бий. 2003 онд юм байна. Баяр наадмаар ээлжгүй болж таараад дээрээс нь эхнэрийн төрсөн өдөр давхцаад хэдэн найзтайгаа гэр бүлээрээ  Загас үржүүлгийн тийшээ агаарт гарлаа. Тэгсэн очоод удаагүй байтал ”амь авраарай” гээд нэг хүн орилж байна, гутлаа тайлчихсан сууж байсан би гол руу үсрээд л орсоноо санадаг юм. Тэгээд хоёр хүүхдийг дөрвөн метр орчмын гүний уснаас гаргаж, амийг нь аварсан.  “Амь авраарай” гэдэг дууг сонсонгуут л би очих ёстой, намайг л дуудаж байна гэж бодогддог. Ер нь тэгээд ард иргэд минь гамшиг, осолгүй мэнд амар  байж, тэнгэр нь цэлмэг, газар нь зөөлөн, урсгал ус нь дөлгөөн байгаасай гэж залбирч явдаг даа. 

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хүмүүс өөрсдийн анхаарал болгоомжгүй, сонор сэрэмжгүй байдлаас болж живэх, осолдох тохиолдол их гардаг. Хар усан тохойд нэг удаа эргүүл хийгээд явж байсан чинь нэг залуу хажуугаар орж ирээд ахаа хоёулаа сэлэх үү гэж байна. Болохгүй шүү, уснаасаа гар гээд л тэгсэн чинь гэнэт живээд амийг нь аварч байсан. Анхаарал болгоомжгүй байдлаас болж өөрийн амийг эрсдэлд оруулах тохиолдол их гардаг.  Үүнээс сэрэмжлээрэй гэж хэлмээр байна.     

Эх сурвалж: itoim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (84.0.107.29)
    Яасан мундаг хүн бэ. Ёстой л өнөө цагийн баатар юмдаа
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 25 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 33 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 43 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 49 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 53 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 57 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 50 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 24 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 53 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 58 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 6 цаг 1 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 6 цаг 5 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 7 цаг 10 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 7 цаг 19 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 41 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 8 цаг 12 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 34 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 40 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 55 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top