x

Сэлэнгэ аймагт голууд үерийн аюултай түвшинд хүрсэн тул сэрэмжлүүллээ

Ойрын өдрүүдэд усархаг бороо их орсны улмаас Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрдөг Ерөө гол үерийн түвшинд, Хүдэр гол үерийн аюултай түвшнийг давж үерлэжээ.

Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрөх судалгаатай голуудын усны түвшний хэмжээ нэмэгдсэн байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Ерөө голын түвшин Ерөө, Дулаанхан, Бугант тосгон, Баянгол сум орчмоор 3-88 см, Орхон гол Сүхбаатар сум орчмоор 50 см, Хүдэр гол Хүдэр сум орчмоор өмнөх өдрөөсөө 99 см-ээр тус тус нэмэгдсэн байна.

Харин Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчмоор 2-5 см, Зэлтэр гол Түшиг сум орчим 3 см-ээр тус тус буурсан байна.

Иймд ард иргэд болон аялагчид аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж малчид та гол, мөрөн, горхины эрэг дагуу отоглох, хоноглох, тээврийн хэрэгслээр гарахгүй байх.

Хүүхдийг гол усны орчимд хараа хяналтгүй орхихгүй байх.

Үерийн аюултай бүс, жалга, сайр болон усанд автаж болзошгүй газраар зорчихгүй байх.

Цаг агаарын мэдээ, онцгой байдлын байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөх. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид зочид, аялагчдын аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.

Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top