x

"Уян" олон улсын уран нугаралтын чуулга уулзалт Налайх дүүрэгт боллоо

ССАЖЗЯболон “Монголын уран нугаралтын холбоо” хамтран "Уян-Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026”-ыг Налайх дүүрэгт энэ сарын 20, 21-нд зохион байгууллаа.

Монголын уран нугаралтын өв соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготой тус чуулга уулзалтыг МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очирын санаачилгаар зохион байгуулав.

Энэ удаагийн чуулганд Япон, Франц, Хонконг, Хорват болон Монголын 200 гаруй уран нугараач, багш нар нэгэн тайзнаа чуулж, Монголын уран нугаралтын үнэ цэн, гайхамшгийг дэлхий дахинд таниулсан юм. Мөн дэлхий нийтийн анхаарлыг татсан Netflix-ийн "Physical: Asia" шоуны олон улсын оролцогчид болон тус шоуны финалд шалгарсан Монгол багийн тамирчид хүндэт зочноор уригдан оролцсоноороо онцлогтой.

Чуулганы үеэр Монголын уран нугаралтын урлагийн түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаарх хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний илтгэл, мэргэжлийн уралдаан, тэмцээн болон воркшоп сургалт, Монгол уран нугаралтын түүхийг харуулсан баримтат киноны үзвэр, үндэсний өв соёлыг шингээсэн бэсрэг наадам, "UYAN SHOW: Gravity & Grace" олон улсын гала тоглолт болов.

Өнөөдөр Монголын уран нугаралтын урлаг дэлхийн олон орны тайзнаа үнэлэгдэж, олон улсын циркийн урлагийн хөгжлийн салшгүй хэсэг болсон. Монголын уран нугараачид дэлхийн 50 гаруй оронд тоглолтоо үзүүлж, олон улсын циркийн наадмуудаас 100 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

“Уян” чуулга уулзалтыг анх 2023 онд АНУ-ын Лас Вегас хотноо эхэлж, 2024 онд Улаанбаатарт, 2025 онд АНУ-ын Миннесота мужид тус тус зохион байгуулан, нийт 1000 гаруй уран нугаралтын мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчдыг эгнээндээ нэгтгэсэн юм.
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top