x

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны 06 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо, Усны газрын дарга З.Батбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан. Зарлигт Хөвсгөл нуурын цэвэр цэнгэг байдал, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах чиглэлд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тусгасан юм.

Энэ хүрээнд Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх зорилго бүхий нийтийн их цэвэрлэгээний ажлыг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүй, салбар дундын уялдаагаар хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ахлуулан байгуулаад байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Э.Золбоо энэ үеэр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох шийдвэр нь зан үйлээр хязгаарлагдахгүй бөгөөд нуурын экосистемийг цогцоор хамгаалах төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг онцоллоо.

Нийтийн их цэвэрлэгээний аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд зэрэг 1,000 гаруй хүн оролцоно.

Хөвсгөл нуурын хамгаалалтын бүс дагуу 545 км, Эгийн голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн 303 км, нийт 800 гаруй км урттай 5672 га талбайд их цэвэрлээг зохион байгуулна.

Энэ ажилд төр, хувийн хэвшлийн оролцооноос гадна олон нийтийн идэвх, санаачилга чухал гэдгийг тэмдэглэж, хоёр сарын турш үргэлжлэх аянд нэгдэн оролцохыг иргэдэд уриаллаа.

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн энэ үеэр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор Монгол орны гол, нуурыг хамгаалах зорилгоор Хөвсгөл нуур, Ганга нуур, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуурыг цэвэрлэх, сэргээх төслүүд хэрэгжиж байна.

Жишээ нь, Ганга нуурыг сэргээснээр усны түвшин 2004-2005 оны хэмжээнд хүрсэн. Өгий нуурыг хамгаалах чиглэлд судалгаа шинжилгээ хийх, хамгаалалтын хашаа барих зэрэг шат дараатай ажлуудыг хийж байна. Эдгээр төслүүд нь нэг удаагийн аян, хөтөлбөр явуулаад зогсохгүй, урт хугацааны тогтвортой хамгааллын ажил гэдгээрээ онцлогтой" хэмээн тэмдэглэв.

Усны газрын дарга З.Батбаяр энэ үеэр, "Дэлхийд хамгийн цэнгэг устай 17 нуур байдгийн нэг нь Хөвсгөл нуур. Өнгөрсөн хугацаанд нуурын усны чанарыг хамгаалах чиглэлд живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажил амжилттай хэрэгжсэн. Харин одоо Хөвсгөл нуурын эргийн хамгаалалт буюу усны сан бүхий газарт буй хог хаягдлыг цэвэрлэх гэж байна. Энэ бол дэлхийд ховорхон Хөвсгөл нуурын цэнгэг усыг хамгаалах ажлын амин сүнс" хэмээн онцлов.

Мөн монголчууд гол, мөрнөө хамгаалж чадвал бүс нутгийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад оруулж буй чухал хувь нэмэр болно гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах чиглэлд үе шаттай ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-ыг зохион байгуулж, нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.

Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагааг 2021-2024 онд үе шаттайгаар зохион байгуулж, нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргав. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 51 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 2 цаг 33 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 2 цаг 41 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 2 цаг 46 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 2 цаг 51 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 2 цаг 56 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 2 цаг 57 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 33 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 3 цаг 39 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 3 цаг 48 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 3 цаг 52 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 3 цаг 57 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 4 цаг 10 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 8 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты...
Top