Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хуурайшилт их болон нэн их байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар



