x

ХХААХҮ-ийн сайдыг ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар захиргааны шүүхэд өгчээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулах, зээлийн зарцуулалтыг ил тод нээлттэй болгох асуудлаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн хуульчдын бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 6-нд МУИС-ийн номын санд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хуульчдын дунд хийсэн хэлэлцүүлгээс хойш тэд ЖДҮХС-гийн зээлийн зүй бус зарцуулалтын асуудлаар хоёр шатны шүүх, Үндсэн хулийн Цэцэд хандаад байгаа юм байна.

Тухайлбал, ЖДҮХС-гийн сангаас олгож буй санхүүжилт, хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайдын гаргасан гурван тушаалыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Мөн уг зээлийн зарцуулалттай холбоотой Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн долоон заалтыг зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд хандсан боловч Цэц маргаан үүсгэхээс татгалзжээ. Энэ нь ч бас үндэслэлтэй юм байна. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир зэрэгцээ маргаан үүсгэхгүй гэсэн байна.

Зээл авсан гишүүд дээр үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд Цэцэд маргаан үүсгүүлэхээр дахин хандах боломжтой юм. Харин сайдын гаргасан тушаал Захиргааны ерөнхий хууль зөрчсөн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгээд явж байгаа юм байна. 

Товчоор хэлбэл, ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар Засгийн газар шүүхэд хариуцагчаар татагдчихлаа. Засгийн газрыг төлөөлж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан шүүх хуралдаанд оролцох юм байна.

Хуульч Б.Мэргэн: “Хуульч, судлаачид нэгдэн нийтийн эрх ашгийн төлөө явуулж байгаа үйл ажиллагааны нэг нь ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үүнтэй холбогдуулан “Онч шийдэл” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. “ХХААХҮ”-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалын 1-р хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнуудад “ЖДҮХС-аас зээл авах эрх” үүссэн явдал юм. Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан жижиг дунд эрхлэгчдэд буюу бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм. АТГ-аас авсан мэдээллээр ЖДҮХС-ийн сонгон шалгаруулах хорооноос дэмжигдсэн боловч санхүүжилт хүрэлцээгүйн улмаас санхүүжилтээ авч чадаагүй 300 гаруй төсөл байна. Бүхий л төрийн байгууллагын үйл ажиллагаа үндсэн хуулийн хүрээнд явагддаг. Хэрвээ ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн болон хуулийн, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Гишүүд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн нь нийтэд илэрхий байгаа” гэв.

Хуульч Ж.Эрхэмбаатар: "Олон улсад хуульчдын хөдөлгөөн олон нийтийн эрх ашгийн төлөө явж байдаг. Бид хуульчид гэх тодотголоороо нэгдэн олон нийтийн эрх ашгийн төлөө хэд хэдэн ажлыг хийж, хэрэгжүүлээд байна.

Үүнд Захиргааны хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын үр дагаврыг олон нийтэд таниулах, Үндсэн хуулийн цэцэд томилогдсон гишүүд шаардлага хангахгүй буй талаар мөн олон нийтэд хандаж стратегийн өмгөөллийг гүйцэтгээд байна. Эдгээр ажлын хүрээнд бид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн хүрээнд хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хэрхэн хамгаалах бололцоотой тал дээр төвлөрөн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд бид хэд хэдэн үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны болон Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандаад байна.

Үндэслэлээр Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын гаргасан гурван тушаал байна. Эдгээр тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй ЖДҮ-ийн асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийн хөрөнгө мөнгийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байна.

Дараагийн нэг хэрэг нь ЖДҮХС-аас зээл авахын тулд төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай журам баталсан байдаг. Энэхүү журамд тодорхой хоёр өөрчлөлтийг оруулснаар өмнө зээлийн төсөл нь тэнцсэн байсан иргэдийн тэнцсэн аж ахуйн нэгжийн төслөөс санхүүжилт авах бололцоог нь хааж, одоогийн маргаан дагуулаад буй 134 аж ахуйн нэгжийн шинээр төсөл авах үүд хаалгыг нээсэн тушаал гарсан байна. Энэ актыг бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөөд байна" гэв.

Хуульч Ө.Эрдэнэ-Очир: "Хуульчид нэгдэн нийтийн эрх ашгийн төлөө явуулж буй үйл ажиллагааны нэг ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан явдал юм.

Үүнтэй холбогдуулан "Онч Шийдэл" ТББ-аас нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна.

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 5 сарын 14-ний "Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай" А/88 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнууд "ЖДҮХС-аас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх" үүссэн явдал юм.

Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан ЖДҮ эрхлэгчдэд бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм" гэлээ.

Мөн энэхүү хөдөлгөөнд ард иргэд, ТББ болон хэвлэл мэдээллийн салбарынхныг дуу хоолойгоо нэгтгэж, хамтран тэмцэхийг уриалаад байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нэхэмжлэл:

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.229.123.105)
    Зөв шүү дээ. Энэ бол бүлэг гэмт хэрэг. Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу эрх олгосон, төсвийг зориулалтын бусаар ашигласан, мөнгө угаасан... бүлэг гэмт хэрэг. Яалт ч үгүй бүлэг гэтм хэрэг
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 17 цаг 4 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 17 цаг 18 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ...
Top