x

Б.Мэргэн: Салхитын ордод явуулсан тусгай ажиллагаа хууль бус гэдгийг захын хуульч хэлнэ

Өмгөөллийн салбарт сүүлийн үед нэр хүнд нь өсөж байгаа “Веритас” фирмийн захирал, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. 

-Шүүх хурлын танхим гэдэг олон хүний хувьд аль болох очихоос татгалзах таагүй, жихүүдэс төрмөөр газар гэдэг нь ойлгомжтой. Өмгөөлөгч та нарын хувьд тэр танхим ямраар харагддаг бол?

-Ажлын маань хоёр дахь байр шүү дээ. Сандал, ширээ, шүүгч, прокурор гээд ажил хэрэгт шаардлагатай зүйлс бүхий, өдөр тутам орж гарч байдаг энгийн л нэг танхим. Шүүх, прокурор, өмгөөлөгчдийг эс тооцвол ямар нэг гэмт хэрэгт холбогдсон, эсвэл хохирсон хүмүүс асуудлаа шийдүүлэх гэж тэнд очдог. Хүн өмгөөлөгчтэй уулзахдаа асуудлаа маш тодорхой өгүүлж чаддаг хэрнээ шүүх хурлын танхимд орохоороо юу ч хэлж чадахгүй болтлоо сандарч үймрэх нь олонтаа. Ийм үед би үйлчлүүлэгчээ тайвшруулах, сэтгэл зүйн хувьд тогтвортой болгохын тулд завсарлага авч тусгай өрөөнд орж ярилцдаг. Ийм л ажлын байр.

-Хуульч болох мөрөөдөлтэй хүүхэд залуус олон байдаг ч яг өмгөөөлөгчөөр мэргэшье гэх шийдвэрт хүртлээ нэлээд олон давааг давдаг байх?

-Надаас олон хүн яагаад хуульч болсон юм, яаж өмгөөлөгч болов, аав ээж чинь хуульч биз гэж асуудаг. Огт уулзаж үзээгүй холын хамаатан маань өмгөөлөгч гэсэн яриаг сонсож өссөнөөс өөр манайханд хуульч мэргэжилтэй хүн байсангүй. Дунд сургуульд байхдаа би математикаас бусад хичээлд толгой өвддөггүй, нийгмийн ухааны хичээлүүддээ сонирхолтой тийм л хүүхэд байсан. Итгэл үнэмшил багатай ч сэтгүүлч болдог юм билүү гэсэн бодолтой 2004 онд дунд сургуулиа төгсөж байлаа. Тэр жил Монголд анх удаа эрхзүйн улсын олимпиад “Билиг” их сургуулиас улс орон даяар зохион байгуулж, би тэргүүн байранд нь шалгараад, хуулийн ангид дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулчихсан байсан. Ингээд хавар нь МУИС-ийн хууль, олон улсын харилцаа, Хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын харилцаа гэсэн гурван сургуульд элсэлтийн шалгалт өглөө. Гурвууланд нь тэнцээд, алийг нь сонгох вэ гэдэг дээр бодохдоо олон гадаад хэл үзэхээс бэрхшээж, МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурахаар болсон юм. Одоо миний ажиллаж байгаа фирмд манай төгсөлтийн найман хуульч өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Би тэднээсээ арай хожим, хоёр жилийн өмнөөс энд ажиллаж эхэлсэн. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, бүр түргэн хоолны газарт ч ажилласан намтартай.  

-Өмгөөлөгчийн дүрийг ном зохиол, кинонд харуулдгаар бол уралдаан тэмцээнд орж байгаа тамирчин юм шиг, эсвэл хүнийг өмгөөлж хамгаалах сэдлийг нь бодоход буян хийгч санваартан ч юм шиг. Оросын хамгийн алдартай өмгөөлөгч өөрийнхөө ажлыг “Нүүдэл уралдуулж байгаа шатарчин” гээд, шүүх хурлын танхимыг “миний алдрын тайз” гэж тодорхойлсныг уншиж байлаа. Таныхаар бол..?

-Шүүх хуралд ялаад гарч ирэхэд үйлчлүүлэгч өмгөөлөгчдөө баярласнаа хэлдэггүй мөртлөө лам, бөө рүүгээ утасдаад “Ёстой тус боллоо, баярлалаа” гэсэн гэх онигоо шиг яриа өмгөөлөгчдийн дунд байдаг юм. Уран зохиол, кинонд өмгөөлөгчийн дүрийг хүний сэтгэлд хүргэхийн тулд уран сайхны хэтрүүлэгтэйгээр зохиомжлон гаргадаг. Өмгөөлөл бол бодит амьдралд шинжлэх ухаан учраас мэдээж маш прагматик зүйл. 

-Жүжигчид, дуучид тайзан дээр үзэгчдийг байлдан дагуулах гэж, өөрийнхөө ур чадварыг харуулах гэж гардаг. Тэгвэл өмгөөлөгч хүнд шүүх танхимыг байлдан дагуулах хүсэл жаахан ч гэсэн төрдөггүй хэрэг үү?

-Ингэж асуувал өөр хэрэг. Таны асуусан утгаар авч үзвэл, өмгөөлөгч хүн шүүгч, прокурорт итгэл үнэмшил төрүүлэхийн тулд гуйвшгүй логик гаргаж ирж байж хуулийг үнэн зөв тайлбарлаж чадна. Шүүгч бол төмөр биш, бас л хүн гэдгийг мартаж болохгүй. Түүнд сэтгэл хөдлөл гэх мэт хүний хүчин зүйлс байж л таарна. Шүүх танхимыг байлдан дагуулах, шүүгчид итгэл үнэмшил төрүүлэхийн тулд өмгөөлөгч өөрийн зүгээс юу гаргаж чадах вэ гэдэгт тухайн өмгөөлөл хийж байгаа хүний мэдлэг, мэргэшсэн байдал нөлөөлнө. Жишээ нь, хуулийн гаргалгаа, тайлбараа биеийн хэлэмжтэй уялдуулах, дуу хоолойныхоо өнгийг тохируулах гэх мэт мэргэжлийн ур өмгөөлөгчдөд шаардлагатайг үгүйсгэхгүй.  

-Өмгөөлөгч хүн зөвхөн хуульд бичсэн үг үсгийг хамгаалагч мөн үү? Хуулийн логикийг өөрийн талд эргүүлэхийн тулд өмгөөлөгчийн хэрэглэдэг үг үсэг тэрхүү хууль дахь үг үсгээс арай өөрөөр илэрхийлэгдэх тохиолдол олон байдаг уу?

-Хэрвээ хуульд байгаа үг, үсгийг цээжилснээ яриад л асуудлыг шийднэ гэвэл бичиг үсэгт тайлагдсан хэний ч чадах хэрэг. Лүндэндорж багш биднийг нэгдүгээр курст байхаас л хэлдэг байсан. “Та нар хуулийг зүгээр л цээжлэх гэж байгаа бол долоон буудлын Должин гуай хавьгүй дээр чадна аа” гэж. 2000 оны эхээр ихэд алдаршиж байсан “электрон жаал” хуульчдыг хэдхэн хуулиа цээжилчихдэггүй, үргэлж сөхөж харж байдаг тэнэг хүмүүс гэж ярихтай таарч л байлаа. Цээжлэхдээ биш л дээ. Амьдрал дээр урган гарч, бодитоор тохиолдсон өгөгдөл, хуулиудын хоорондын уялдаа холбоог тайлбарлах аргазүй гэдэг чинь л хуульчийн мэргэжил шаарддаг ажил. Хуулийн тайлбар, түүний үндэслэлүүдийг гарцгүй хамгаалах нь өмгөөлөгчийн ажил юм. Харин ямар үед ямар хуулийн эх сурвалж, хууль зүйн үндэслэлүүдийг ашиглаж байгаагаар өмгөөлөгчдийн чадвар өөр өөрөөр илэрдэг. 

-Таны бодлоор өмгөөлөл гэж юу вэ. Бизнес, амьдрах урлаг гэж үзэж болох уу?

-Амьдрах урлаг нь ч юу юм. Бизнес мөн үү гэвэл мөн. Яалт ч үгүй бусдын л адил эзэмшсэн мэргэжлээ, олж авсан мэдлэгээ зарж байгаа хойно. Тэр ч утгаар Хуульчийн эрхзүйн байдлын хуульд хуулийн фирмийг нөхөрлөл гэж заасан. Энгийн үгээр ашгийн төлөө компани гэж тайлбарлаж болно. 

-Ямар ч салбарт өөрийн дотоодын, мэргэжлийн өрсөлдөөн байдаг. Монголын өмгөөлөгчид хэр ширүүн өрсөлдөөн дунд ажилладаг бол? 

-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 5500 орчим хуульч, 2500 өмгөөлөгч байна. Хүн амын тоотой харьцуулахад хуульч, өмгөөлөгч нь олон, зах зээл багатай гэж ойлгож болно. Тэгэхээр өрсөлдөөнт салбар гэдэг нь бодитой. Гэхдээ өмгөөлөгчид харьцангуй шударга, ил цагаан өрсөлддөг. Үйлчлүүлэгч олж авахын тулд өрсөлдөгчөө хов живээр намнах, хэргийг нь булаах гэх мэт бусармаг заваан юм бараг байхгүй.

-Танай “Веритас” олны анхаарлын төвд орсон хэд хэдэн хэрэгт ажилласнаас харахад нэлээд үнэтэй, том фирм гэсэн ойлголт төрдөг. 

-Тийм бол манай хуульчдын ажлын үр дүн сайн байна л гэсэн үг. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд манай фирм олныг шуугиулсан асуудлуудад өмгөөлөл үзүүлсэн байна. Манай үнэ ханш зах зээлийнхээ бодит үнэлгээний дундажтай л дүйдэг. 

-Өмгөөллийн үнэ ханшийг яаж тогтоодог юм?

-Талх тэд, мах төд гэдэг шиг тогтсон ойлголт мэдээж байх боломжгүй. Тухайн маргаан хэр ажиллагаа шаардахаас шууд шалтгаална. Мөн өмгөөлөгч өөрийнхөө ур чадварыг үнэлэх илэрхийлэл шүү дээ. Зах зээл дээр нэг өмгөөлөгч нэг хэргийг нэг саяар өмгөөлье гэхэд нөгөө нь 100 сая гэж дуугарч ч магадгүй. Миний хувьд надаар өмгөөлүүлэхээр ирсэн иргэдэд харьцуулж судалж байж шийдэхийг зөвлөдөг. 

-Та ямар нэг хэрэг дээр ажиллах шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд юуг хөшүүрэг болгодог вэ. Сайн дүнтэй гэрээнээс гадна санаанд оромгүй нөхцөл байдалтай, мэргэжлийн ур шавхсан, эсвэл зүгээр сонирхолтой байхаас нь шалтгаалан санал хүлээн авсан тохиолдлууд бий юү?

-Миний ур чадвар хүрэх хэрэг мөн үү гэдгээ нэгдүгээрт, үнийн дүнг хоёрдугаарт хардаг. Жишээ нь, би захиргааны эрхзүйгээр мэргэшсэн өмгөөлөгч. Тиймээс иргэний эрхзүйн чиглэлийн асуудал орж ирвэл манай фирмийн иргэний эрхзүйгээр мэргэшсэн туршлагатай өмгөөлөгчдийг санал болгоно. Санхүүгийн ямар ч боломжгүй иргэдэд үнэ төлбөргүй өмгөөллийг манай фирм бас хийхийг эрмэлздэг. Жилд хамгийн багадаа таван хэрэг дээр үнэгүй ажиллаж байна. Би л гэхэд өнгөрсөн онд авсан хэргүүдээ нягталж үзтэл бараг тэн хагаст нь хөлсгүй ажилласан байх жишээтэй. 

-Монгол шиг тогтворгүй улс төртэй, УИХ, Засгийн газрын шийдвэрүүд байсхийгээд л томоохон маргаан дагуулдаг улс оронд захиргааны хэргийн өмгөөлөгчийн эрэлт тасардаггүй байх? 

-Захиргааны хэрэг өөрөө улс төрийн нөхцөл байдалтай холбогдоод дуулиан нь өндөр авдаг талтай. Тиймээс энэ төрлийн хэрэг их олон гараад байгаа мэт төсөөллийг бий болгоод байгаа байх. Аль ч үед хамгийн их гардаг маргаан бол хүмүүсийн ахуй амьдралтай холбоотой иргэний болон эрүүгийн хэрэгтэй холбогддог зүй тогтол бий л дээ. Захиргааны эрхзүй гэдэг маань төрийн байгууллагаас гарсан шийдвэртэй холбогдсон маргаан учраас харин ч ховор тохиолддог. Захиргааны хэрэгт ажилладаг өмгөөлөгч улсын хэмжээнд 5-10 хүн байх жишээний. Би гэхэд зөвхөн захиргааны хэрэгт ажиллахаа хүлээвэл амьдрал залгуулах орлого яагаад ч бүрдэхгүй. Тиймээс зах зээлээ дагаад эрүүгийн өмгөөллийг судалж, оролцох болсон. Энэ чиглэлээр “Эрдэнэт” гэх мэт улс төр- бизнесийн шинжтэй, УИХ-ын гишүүн Д.Гантулгын гэх мэт олны анхаарлын төвд орсон хэргүүд дээр ажиллалаа. Д.Гантулга гишүүний хэрэгт түүнд хүчиндүүлсэн гэх эмэгтэйн өмгөөлөгчөөр ажилласан. Үүний өмнө ч УИХ-ын нэг бус гишүүн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан тохиолдол байсан. Жишээ нь, Н.Номтойбаяр гэрийнхээ үйлчлэгчид дарамт учруулсан гэх хэрэг тэгээд л замхарсан. Харин Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ татгалзах алхам хийх хүртэл нийгмийн дэмжлэгийг бид бий болгож чадсан нь амжилт болсон юм. Эрх мэдэлтэй хүмүүс хэргээс мултрах ёсгүй гэсэн дохиог олон нийтэд болон улстөрчдөд тод харуулсан гэж боддог. “Эрдэнэтийн” хэрэгт би яллагдагч талын өмгөөлөгчөөр ажиллаж байгаад гэрээгээ цуцалсан. Энэ хэрэг дуусаагүй үргэлжилж байгаа. 

-Яг одоо Монголын нийгэмд хувьсгал хийх гэж байгаа хэсэг улстөрчид, тэдний эсрэг талд байгаа МАНАН, мөн тэднийг дэмжигч, эс дэмжигч, харзнагч гэсэн ард түмний бүлгүүд байна. Та хувь хүнийхээ хувьд энэ болж байгаа үйл явдал, хэсэг бүлгүүдийн аль талд нь Та байгаа вэ?

-Аль ч талд нь биш, гэхдээ аль ч үед хуулийн талд байна. Би аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй, төрийн албан хаагч байсан, ҮАБЗ-ийн аппаратад мэргэжлээрээ ажиллаж байсны хувьд хуулийн засаглал ноёрхох ёстой гэдэгт бат итгэдэг. Авлигад идэгдсэн, мафийн үйл ажиллагаатай одоогийн систем задрах ёстой юу гэвэл тийм. МАНАН-гийн оройд хэн нь гарах вэ гэдэг тэмцэл л явагдаж байна. Бухимдсан олон түмнийг зэвсэг болгон ашиглаж байна. Түүнээс биш хуулиар засаглах ойлголт байж болохгүй юм. Хуулиар засаглана гэдэг нь хэн нэг албан тушаалтанд зориулж хууль батлах, нийцүүлж тайлбарлах замаар хууль зөрчихийг хэлдэг. Хэнээс үл хамааран бүх үйлдэл, үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байхыг хуулийн засаглал гэдэг. 60 тэрбумаа ч шалгуулах, ЖДҮ-гээ ч шалгуулдаг шударга ёс хаана байна, байхгүй л байгаа биз дээ. Сая тэр мөнгөний ордод явуулсан тусгай ажиллагаа бол хууль бус үйл ажиллагаа гэдэг нь ямар ч хуульчийн нүдэнд ил зүйл шүү дээ. 

-Яагаад. Төр төмөр нүүрээ үзүүллээ, хохь нь гээд олон л хүн их баярласан юмсан?

-Тэнд тусгай ажиллагааг гүйцэтгэсэн Тагнуулын ерөнхий газар бол Эрүүгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан харьяаллын хэргүүдээ шалгана, эсвэл гадаадын тагнуулын эсрэг сөрөх ажиллагаа явуулах чиг үүрэгтэй болохоос Засгийн газрын агентлагийн гаргасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх гэж гүйцэтгэх эрх мэдлийн гар хөл болдог байгууллага биш. Тагнуулын байгууллага хэн нэгний эрхэнд байх, тэр тусмаа дотоодын байгууллага хоорондын харилцааг зохицуулах гээд гүйж очиж болдоггүйгээр хуульчлагдсан байдаг. ЗГХЭГ-ын дарга гэдэг бол Засгийн газрын Ажлын албаны дарга, зохицуулагч болохоос нэг агентлагийн ажлыг хэрэгжүүлэх гээд явж байдаг субьект огт биш. Захиргааны шийдвэр гаргахын өмнө процессын хувьд наана нь хийгдэх ёстой алхмууд гэж заавал бий. Тухайлбал, Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргахын өмнө сонсох ажиллагааг хийсэн байх ёстой. Хууль зөрчсөн учраас лицензийг чинь хураах гэж байна гэдгээ дуулгах ёстой байсан. Хуулиараа тийм юм. Нөгөө тал сонсох ажиллагааны дараа байр сууриа баримтаар мэдүүлэх ёстой. Салхитын лицензийг хураах хуулийн үндэслэл байсан ч гэсэн процессын хувьд алдаа гаргасан бол Засгийн газар шүүх дээр очоод ялагдах нь ойлгомжтой. Энэ мэтчилэн хууль бус үйл ажиллагаа гэдэг нь эхний дүгнэлтээр тодорхой байгаа учраас би шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

Ашигт малтмалын баялагтай улс оронд нэг дарангуйлагч гарч ирээд дураар авирладаг, ард түмний амьдрал нь ёроолдоо очдог нэг тийм дүр зураг дэлхий даяар танил болоод удлаа. Сүүлийн үеийн гол жишээ Венесуэль. Хэн нэг эзний өмчийг хууль бусаар хурааж аваад, ард түмэнд хувааж өгөх замаар эхний алхмаа хийж хүмүүст таалагддаг. Тэгсээр хамгийн энгийн иргэдийнхээ халаасыг хүртэл гөвчихлөө шүү дээ. Улс орон маань яг энэ зарчмаар явсаар байгаад сүйрэхийг зүгээр хараад сууж боломгүй.    

-Салхитын мөнгөний орд ба Засгийн газар хоорондын асуудалд Таныг нэлээд амбийцтай байгаа гэж сонссон. Гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа Хятадын хөрөнгө оруулалттай ордын хувь заяаны тухайд олон нийтийн санаа бодол үзэн ядах, хөөж туухын түүс болсон одоо үед үзэн ядагдаж, хөөгдөж туугдахаас айхгүй байна уу?

-Томоохон ордуудыг ард түмний өмч болгоно гэж байгаа. Ард түмний өмч, нийтийн дундын юм гэж юу байдаг билээ. “Эрдэнэт үйлдвэр” хэдэн улстөрчийн шахааны бизнес байсаар ирсэн. Ямар тохиолдолд ард түмэнд ашигтайгаар хуваарилах вэ гэвэл хэн нэг бизнесмэн, хуулийн этгээд тэдгээр ордыг эргэлтэд оруулж, улсад хуулийн дагуу татвараа төлөх, түүнээс нь улс эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулах замаар л ард түмэнд очих ёстой. Төрийн сайхан нэрээр хурааж аваад ард түмэнд өгнө гэдэг чинь ордыг хяналтдаа авах гэсэн хэдэн улстөрчийн л арга. Энэ талаас нь бодвол Салхитын мөнгөний ордод хөрөнгө оруулагчдыг өмгөөлсөн ч яах вэ.

-Тухайн үеийн сэдэв, хүн, соошл дахь уур амьсгал гэх мэт хуульд нэр заадаггүй зүйлсээс шалтгаалан алив асуудлыг ханарч шийддэг нөхцөл байдал манайд байдаг болчихсон мэт санагддаг?

-Би дахиад л бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой л гэнэ. Ард түмний санаа бодол хэдий чухал боловч түүнд тулгуурлан улс төр, эдийн засгийн асуудлыг шийднэ гэвэл том алдана. Эсвэл эртний Грекийн ардчилал шиг стадиондоо бүгдээрээ цуглаад бөөнөөрөө хашгиралдаж, 3 саяулаа гар өргөж маргаанаа шийддэг болох юм уу? Монгол парламентын засаглалтай улс орон. Тэнд шийдэх хуультай. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах зэрэг тодорхой зарим тохиолдолд нийгмийн сүлжээ, соошл орчинд хөдөлгөөн өрнүүлж болох ч, сэтгэл хөдлөл давамгайлдаг соошлоор бүгдийг шийдэх боломжгүй юм. 

-М.Энхболд УИХ-ын даргаас огцрохгүй гүрийж байгаа нь соошлын инээдэм наргиа болж байна. Та хуульч хүний хувьд түүний огцрохоос татгалзаж байгаа үндэслэлийг хэрхэн үзэж байгаа вэ?

-Хуулиа оруулаад ир, тэр дагуу чинь огцроход бэлэн гэдгээ М.Энхболд хэлсэн шүү дээ. Тэр УИХ-ын даргын хувьд өөрийн хашиж байгаа төрийн өндөр албан тушаалаа зөвхөн хуулийн засаглалд хүлээлгэн өгөхөө илэрхийлж, зөв байр суурьтай “гүрийж” байгааг нь дэмжиж байгаа шүү. 

-Үндсэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай л гэдэг. Ер нь ямар ч сайн хууль байлаа гээд түүнийг биелүүлэх ухамсар, ёс суртахуун улстөрчдөд болон нийгэмд маань нэлэнхүйдээ байна уу?

-Манай Үндсэн хуулийг судлаачид муу гэдэггүй. Харин ч биелүүлэх хүсэл зориг нь байвал маш их нөөцтэй хууль гэж үздэг. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдэг дотор хүртэл дээрдүүлсэн заалт байдаг. Жишээ нь, Ерөнхий сайд, сайд нарыг томилоход Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, үгүй бол томилохгүй гэсэн заалттай байсан. Үүнээс болж төрийн ажил гацаж байсан нь Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед болсон бодит явдал. Одоо тэр асуудал гарцтай болчихоод л явж байгаа.  

-Өмгөөлөгч хүнд Монголын хууль эрх зүйн орчинд зүй зохистой ажиллахад хамгийн бэрхшээлтэй зүйл юу вэ?

-Хамгийн бэрхшээлтэйг нь биш хамгийн энгийн жишээ татъя. Яагаад гэвэл хамгийн бэрхшээлтэй зүйлсийг өмгөөлөгчид хоорондоо ярилцаж, хуульд тусгуулахаар ажиллаж байгаа. Шүүгчид, прокурорууд дүрэмт хувцастай. Шүүх хурал болоход сүрдэм нөмрөгтэй, малгайтай шүүгч, прокурорын өмнө энгийн хувцастай өмгөөлөгч зогсож байдаг. Сэтгэлзүйн хувьд тэд давуу талтай харагддаг. Тиймээс прокурор дүрэмт хувцсаа тайлж шүүх хуралд оролцдог байвал энгийн боловч бас нэг бэрхшээл шийдэгдэх юм гэж санагддаг. Төрийн байгууллагууд өмгөөлөгч талын хүссэн баримтыг иргэдийн эрх ашгийг дээдлэн гаргаж өгдөг болмоор байна. Бид баримт нотолгоотой байж ажлаа хийдэг учраас энэ бол их чухал асуудал болдог. Мөн өмгөөлөгчдийн утсыг чагнадаг асуудлыг бид нотолж чадахгүй боловч илтэд өмгөөллийн тактик, үйл явцад үр дүнгээр мэдэгддэг учраас тагнадаг чагнадаг асуудлыг шийдэх шаардлагатай гэж үздэг. 

-Хуулийн үг үсэг, агуулгаар өмгөөлөх боломжгүй, хүний ёс суртахуун, шударга чанар, итгэл, хайр гэх мэт ариун нандин зүйлсийг өмгөөлөх хэцүү юү?

-Хана мөргөнө. Гэр бүл салах болон найз нөхдийн хооронд үүссэн маргаанд энэ сэдэв нэлээд хөндөгддөг л дөө. Хэдийгээр итгэл, хайр, ухамсар, ёс суртахуун сайхан боловч иргэн заавал хуулийн мэдлэгтэй, эрхзүйн боловсролыг дээдэлдэг байх ёстой. Тэгж байж нийгмийн харилцаанд орохгүй л бол хана мөргөнө. Хууль бол Засгийн газар иргэддээ таниулж, эцэг эх үр хүүхэддээ хууль дээдлэх ёсыг захиж сургаж байх учиртай соёл уламжлал юм.

ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зоч21 (139.5.219.40)
    Санал нийлмээр, аятайхан гарц хэлсэн зүгээр сайхан ярилцлага байна. Монгол төр, хувь хүн хоёр эн чацуу байдаг хууль сахин дагадаг орон байгаасай. Талархая.
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Нусан чурпах Б.Мэргэнд (202.9.43.161)
    Энэ хуульч нэртэй товарищ багаасаа хүний оронцог болж. Одооны засаглал авилгалч нөхрүүд өөрсдийн эрх ашгийг төлөө албан ёсны хууль гаргаад байхад....
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.21.39)
    Миний дүү больчих оо. Нийт ард түмний санаа бодол чиний ярьсны эсрэг байгаа. Хямдхан хргаар нэр алдар горьдох хэрэггүй
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.185.53)
    Муу угаадасны гөлөг амаа татаад зайлаарай.
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • зочин (139.5.218.184)
    Iinerkhuu huuli meddeg geed uuriiguu oilgochihson amniih salia arilaagui nyalh huulch umguulugch nar olon bolj dee
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (91.141.2.248)
    Хуцваа чи ...солиот минь Чи хэний утсан хүүхэлдэй вэ..в
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (112.72.11.120)
    buudchih yumsan hujaa nohoin gulgiig
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (178.115.129.204)
    Энэ мэтийн хужаа нар ..монглын хөгжилд гай болох юмаа Хол явж хуц маанаг минь
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (178.115.129.204)
    Яадаг хуцдаг тэнэг мал вэ чи
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.27.209)
    Byaruu boloogui baij buhiin baasaar baan gej.ene muu chatcaga chatcaga l bolhoor chin munguur chamaig hulsulhuu ai
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Окунэрдэнэ (202.9.43.239)
    бүх юм хуулийн дагуу явах ёстой шүүх дээр засагийн газар ялагдах нь гарцаагүй ядаж энэ засагийн газарт иймхэн юм мэдэх хүн нэг ч байхгүй Хүрэлсүх Сумъяабазар гээд дандаа үл мэдэгч нар
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • MergenBOOV (43.242.242.147)
    Ene Haanah n Nohoi VEE.
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • zochin (182.160.32.9)
    huuli bus baisan ch yadag yum sdaa muu har gulug min. hujaagaas neg ch gesen gazar nutag ordoo salgaj avch baival harin demjih yum bishuu har turaalaa sdaa heleh ch muu ug oldohgui bn
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • mgl (202.126.89.65)
    mungunii horhoi ulsaa zarjheden yum olohod belen hun hog nowsh lalar bn
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • gtfrde (49.0.218.248)
    frotsesiin hyvid aldaa gargaagyi ee durak aa shaardlaga hyrgyyleheer darga nar ni bhgyi,hayag ni todorhoigyi zugtaagaad yavchisan,turiin baitsaagchdiig oruuldgyi tegeed yaahiin hyleegeed l baij bhiimoo,zasag ajillagaa yavuulj taslan zogsoono sh dee..tenegee...chi tednii tald orj heden bor youm husah sanaatai bolohoos ulsaa bodohgyi bna.ulsaa bod,ulsaa bod.....
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • haha (66.181.161.4)
    o ene omgoologchoor omgooluulbel balrah ym bna !! yagad tagnuul ochson be ? gewel negd gadaadiin irged 2t toriin deed alban tushaaltanuud oroltsson uchraas !! TEG ni sorog ba dotooddoo uil ajilgaa yvulah erhtei !!! 2t ordiin medeelele nuusan, uchraas zg huraaj saidaa hyanaltaar yvulsan magadgui agentlag ni ashig sonirholiin zorchiltei bsan bh !!! ene bol guitsetgeh ajilgaa chamd mdhgui ym garch bolno!! nuuts shu de
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Иргэн (66.181.178.66)
    Энэ нэг лалар хууль тайлбарлах нэрээр их мэдэгч царайлж, МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ, БАЯЛАГЫГ ХЭН ДУРТАЙ НЬ "ХУЖААД ХЦУЛЬ ЗӨРЧИЖ ХУДАЛДААД БАЙЖ БОЛОХ ХЭРЭГ ҮҮ" Энэ мэтийн урвагчдыг цаазаар авах хэрэгтэй..
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
    • Энэ тэнэг мал бас хаанаас гараад ирэвээ энэ монгол хүн биш хужаа байна эх орон минь харийн цагаачаар дүүрээд байхад юу гээд хуцдаг хулгайч луйварчин бэ Бузар минь
      2019 оны 01 сарын 22
iШинэ мэдээ
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2 цаг 2 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2 цаг 4 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 6 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 2 цаг 28 мин Ихэнх нутгаар дулаарна 2 цаг 38 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна 3 цаг 44 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? 5 цаг 54 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 6 цаг 12 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 6 цаг 17 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 6 цаг 22 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 7 цаг 19 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 8 цаг 9 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 8 цаг 28 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 48 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон 9 цаг 11 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 9 цаг 29 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ 9 цаг 47 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 22 цаг 17 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо 22 цаг 46 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас...
Top