x

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчтэй уулзлаа

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж, “Хүртээмжтэй ногоон хот” төсөл, байгаль орчны салбарт хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Талуудын 17-р бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

БОУАӨЯ-ны мэдээлснээр, Суурин төлөөлөгч Матилда Димовска Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төслийг салбарын яамнаас боловсруулж, УИХ-д өргөн барьсанд талархан, тус хуулийн төслийн боловсруулалт, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн энэ оны зургадугаар сард болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь үйл ажиллагааны 50 жилийн ойд салбарын сайд ач холбогдол өгч оролцохыг урьжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн 30 гаруй хувь нь БОУАӨЯ-нд хамаардаг нь хоёр талын хамтын ажиллагаа стратегийн түвшинд хөгжиж буйн илэрхийлэл болохыг тодотгов. Тэрбээр СОР17 бага хурлын зохион байгуулалтад оролцох сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, оролцуулах, санхүүжилт татан төвлөрүүлэх, Монголд хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөр, одоо хэрэгжиж буй төслийн үр дүнг олон улсад сурталчллах зэргээр дэмждэгээ дурдан, энэ хүрээнд төр-хувийн хэшлийн түншлэлийг бэхжүүлэх, газрын доройтолтой тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлээр хүргүүлсэн санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллахыг хүслээ.

Сайд Ц.Сандаг-Очир СОР17 бага хурлын бэлтгэлийг эхнээс нь тууштай дэмжиж буйд талархаад, цаашид мэргэшсэн хүний нөөц, техникийн дэмжлэгийн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэйгээ онцлов. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтолтой тэмцэх, орон нутгийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр олон жилийн турш найдвартай, стратегийн түнш байсаар ирснийг тэмдэглэж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлжээ.

Тэрбээр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ган, усны хомсдол, хүнсний аюулгүй байдал зэрэг харилцан хамааралтай сорилттой нүүр тулж буй энэ цаг үед Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран бодит, үр дүнтэй, олон улсад түгээн дэлгэрүүлэх боломжтой шийдлийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгааг тодотгов.

Уулзалтын төгсгөлд талууд СОР17 бага хурлын бэлтгэлийг эрчимжүүлэх, “Хүртээмжтэй ногоон хот” төслийг нийслэлийн алслагдсан дүүргүүдэд үе шаттай хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, мөн Даян дэлхийн байгаль орчны сангийн 9 дүгээр санхүүжилтийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санал солилцож, цаашид үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top