x

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдаж, ирэх өвөл хагас коксон түлш нийлүүлэхээр шийдвэрлэлээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан энэ сарын 25-нд боллоо.

Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны зөвлөмжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн “Нүүрс-химийн үйлдвэр” төсөл, 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир Монгол Улс хатуу түлшний хэрэглээг үе шаттай бууруулж, 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилт тавин ажиллаж байгааг онцлов. Энэхүү зорилт нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалттай уялдаж байгааг тэмдэглэлээ.

Мөн зөвхөн Улаанбаатар хот бус орон нутгийн агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг урт хугацааны бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг дурдаж, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс төлөвлөж, хэрэгжилтийг хангах нь чухлыг тодотгов.

Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х.Энхжаргал мэдээлэл хийж, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр 2026 оны мөн үеийн агаарын бохирдол 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан талаар танилцуулав.

Шахмал түлш, түүний түүхий эдийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг судлах, туршилтын хэрэглээг үнэлэх, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын шийдвэр гаргуулах, Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөмж болголоо.

“Багануурын үйлдвэр технологийн парк” ХК-ийн зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-химийн үйлдвэр” төслийн явц, нөхцөл байдлын талаар танилцуулав. Төслийн хүрээнд Багануурын хүрэн нүүрсийг бага температурын битүү халаалтын технологиор боловсруулж, агаарын бохирдлыг бууруулах боломжтойг танилцууллаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллын зуухнаас ялгарах агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах, импортын сайжруулсан түлшний өртгийг дотоодын үйлдвэрлэлээр бууруулах боломж бүрдэх талаар мэдээлэв.

Хуралдаанаар 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн хагас коксон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top