x

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

25-нд Увсын зүүн, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас, цас орж, даваа гүвээ хаагдаж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны тавдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хагаст хүйтэрч, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаар 23-28 хэм, Хэнтийн уулархаг Хангайн нурууны өвөр бэл, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 8 хэмаар дулаарч 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 5 хэмаар дулаарч 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 7 хэмаар дулаарч 19-21 хэм дулаан байна.

2026 оны тавдугаар сарын 26-наас 2026 оны тавдугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 1 хэм дулаанаас 4 хэм  хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-22 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top