x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

21-нд Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. 

Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 

2026 оны тавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгаар 18-23 хэм, Дорнодын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 12-14 хэм дулаан байна.

2026 оны тавдугаар сарын 22-ноос 2026 оны тавдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 5 хэм дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна. 22-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 23, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарна. 

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална 18 мин Газрын тосны хайгуул, олборлолтын салбарт хөрөнгө оруулагчдыг татах ажлыг бодлогоор дэмжээсэй 21 мин Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо 26 мин Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ? 27 мин Итали, Энэтхэг улсууд харилцаагаа шинэ түвшинд гаргана 37 мин В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай мэдэгдэлд гарын үсэг зурав 42 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 0 мин Европын охидын мэдээлэл зүйн VI олимпиадад Монгол охид амжилттай оролцов 13 цаг 47 мин Өндөр гэгээний сүмийн дээврийг сэргээн засварлаж байна 13 цаг 50 мин Улаанбаатарт болж буй таеквондогийн Азийн аваргаас Монголын баг хүрэл медаль хүртлээ 13 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 4 мин Нийслэлийн ахмадын амралт, сувиллын төв байгуулах тогтоолыг баталлаа 14 цаг 5 мин "Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалттай танилцах автобус явж эхэллээ 14 цаг 6 мин Маргаашнаас ихэнх нутгаар бороо, хойтон цас орно 14 цаг 8 мин Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ 16 цаг 55 мин АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ 16 цаг 55 мин 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна 16 цаг 57 мин Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна 16 цаг 58 мин ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна 16 цаг 59 мин Улаанбаатар болон шинэ нисэх буудлыг холбох төмөр замын төслийн судалгааг хэлэлцлээ 16 цаг 59 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ Монгол хэмээх нэрийн учир М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ
Top