Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-д орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нь нэмэх хүрээнд хэлэлцүүлэг, мэдээлэл хийх, сурталчлах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтуудыг энэ сарын 25-наас зохион байгуулна.
Хэлэлцүүлгийг 21 аймгийг зургаан бүсэд хуваан манай улсад ажилладаг олон улсын байгууллагын дэмжлэгээр хийхийг Засгийн газрын ХМОНХХ мэдээллээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир СОР17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийн талаар танилцуулсан юм. Үндэсний хорооноос Дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, 12 дэд хорооны төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүлэхэд анхаарч байна.



