x

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар (2026.05.13) 2026 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг баталлаа.

Тус шийдвэрийг амьтны нөөцийн үнэлгээ, нөхөн өсөлтийн чадамж, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын шаардлагад үндэслэн боловсруулж, аймаг орон нутгаас ирүүлсэн саналыг мэргэжлийн түвшинд нягтлан эцэслэсэн.

Тусгай зориулалтын ан агнуур нь агнуурын амьтны нөөцийг зохистой, тогтвортой ашиглахын зэрэгцээ байгаль хамгааллын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, байгальд суурилсан өндөр үнэ цэнтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой.

2025 онд тусгай зориулалтын ан агнуурын дуудлага худалдаа болон байгалийн нөөц ашигласны төлбөрөөс нийт 15.4 тэрбум төгрөг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрсөн байна.

Мөн спорт агнуурын чиглэлээр бариад буцаан тавих зарчимд суурилсан загас агнуурын зохицуулалтыг үргэлжлүүлснээр биологийн нөөцийг хамгаалахын зэрэгцээ танин мэдэхүйн болон байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү шийдвэр нь амьтны нөөцийн хамгаалалт, тогтвортой ашиглалтын тэнцвэрийг хангах, орон нутгийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын менежментийг бэхжүүлэх, байгалийн нөөцийн эдийн засгийн өгөөжийг хамгаалалттай уялдуулах чухал ач холбогдолтой юм. гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 10 цаг 27 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 10 цаг 48 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 10 цаг 56 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 15 цаг 14 мин Бид бол монголоид хүмүүс 15 цаг 27 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 15 цаг 46 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 16 цаг 7 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 16 цаг 25 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 38 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 16 цаг 55 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 16 цаг 55 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 17 цаг 49 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 19 цаг 17 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 20 цаг 13 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top