x

Говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын нутгаар, 14-нд Дорноговь аймгийн нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 13-ны 20 цагаас 05-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хйүтнээс 4 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 27-32 хэм, Эхийн голын Баян Бүрд орчим, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

2026 оны 05-р сарын 15-наас 2026 оны 05-р сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно. Салхи 15, 18-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, 16-нд говийн бүс нутгаар, 17-нд говь, талын нутгаар борооны өмнө түр зүүр ширүүсэж , шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top