x

Баруун болон төвийн аймгуудаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурна

Монгол орны баруун болон төвийн аймгуудын нутгаар өнөөдөр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Ихэнх нутгаар өнөөдөр үүлшиж, баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орно.

Бусад нутгаар бороо орохгүй, салхи нутгийн баруун, хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11, баруун, төвийн аймгуудын нутгаар 15-17 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 12-17, говийн бүс нутгаар халж 33-38, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшиж, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10, зарим үед 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 28-30 градус дулаан байна. Багануур, Тэрэлж орчмоор үүлшиж, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10, зарим үед 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, 26-28 градус дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top