x

Зорилгодоо хүрэх зургаан арга

Нэгдүгээр сарыг шинэ оны зорилтуудаа тодорхойлж, төлөвлөхөд маш тохиромжтой хугацаа гэж Forbes сэтгүүл онцолжээ. 

Үүний тулд та өнгөрсөн онд ямар амжилтууд гаргасан, цагаа юунд зарцуулснаа бодож, шинэ ондоо юу хийж бүтээмээр байгаагаа эргэцүүлэн, зорилго, зорилтоо тодорхойлоорой.

1. Үнэхээр амжилтад хүргэхийг хүсэж буй зорилгоо тодорхойл

Ихэнх хүмүүс аав, ээж, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаж, гадны нөлөөтэй зорилгоо тодорхойлох нь бий. Зарим хүн зорилгоо тодорхойлж чаддаггүй. 

Өөрийн амьдралд үнэхээр хүсэж буй зүйлээ олж мэдэх шилдэг арга бол урт жагсаалт бичих юм. Толгойд орж ирсэн, хийхийг хүсдэг санаа болгоноо бичих хэрэгтэй. Дараа нь тэдгээрээс чамд хамгийн их урам зориг өгч буй, биелүүлэхийг хүсэж буй зорилтоо дугуйлаарай.

Дараа нь, энэхүү жагсаалтаасаа өөрийн хийх ёстой эсвэл хийхийг хүсэж буй том төслөө олж жагсаа.

2. Зорилгодоо хүрэх алхмуудаа тодорхойл

Энэ нь тавьсан зорилгодоо хүрэх жижиг алхам, зорилтуудыг дэвшүүлнэ гэсэн үг юм. Жишээ нь ирэх онд Англи хэлний түвшингээ ахиулах зорилго тавьсан бол өдөрт доод тал нь хоёр цагийг зарцуулна, жингээ хасах зорилт тавьсан бол зөв хооллож хэвших, тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэх мэтчилэн бодит алхам хийж, түүндээ цаг гаргах хэрэгтэй.

3. Бусдад хуваалцах

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцах нь зорилгодоо хүрэх хамгийн сайн арга замуудын нэг юм.

Мэдээж, дутагдалтай талаа бусдад ярих эвгүй.  Гэхдээ ингэснээр та сайн зөвлөгөөг авч чадна. Магадгүй, таны сонсогч өмнө нь адил зорилготой байсан байж болно. Тэгвэл тэд танд тэрхүү зорилгод хүрсэн туршлагаасаа хуваалцана. 

Хүмүүст зарлах тусам үүнийг хийхгүй бол болохгүй гэсэн бодол төрж, өөрийгөө дайчилдаг сайн талтай.

4. Зорилгодоо хүрэхийн тулд илүү их зорилго тавь

Билл Гейтс нэг удаа "Ихэнх хүмүүс нэг жилийн дотор юу хийж чадахаа мэддэг, харин 10 жилийн дараа юу хийсэн байхаа мэддэггүй" гэж хэлсэн байдаг.

Хэрэв таны зорилго маш том бол, ихэнх хүмүүс зорилгоосоо ухардаг, болихоор шийддэг. 

Гэхдээ үүний оронд магадгүй та төлөвлөгөөгөө өөрчлөөд үзэх хэрэгтэй. Жишээ нь, дарга болох зорилготой гэж бодъё. Энэ бол сайхан зорилго, гэхдээ хэрэв та дөнгөж ажилд орсон нэгэн бол энэ нь маш том юм. Зүгээр сууж байгаад л, нэг л өдөр дарга болчихгүй шүү дээ. Тиймээс та том зорилгодоо хүрэхийн тулд жижиг зорилт, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. 

5. Өөрийгөө зорилгодоо хүрч буйгаа төсөөл

Жишээ нь та энэ жил Лондонгоор аялах зорилго тавьсан бол онгоцны билет авчихсан, явж байна гэж төсөөл. Чи л өөртөө итгэж, эерэг байх нь чухал.

6. Зорилгодоо хүрсэн байх цаг хугацааг тодорхойл

Хугацаагаа мэддэг байх нь амжилтад хүрэх гол түлхүүр. Ингэснээр таны зорилго илүү тодорхой болж, та яаралтай эхлэх хэрэгтэй гэдгээ ухамсарлах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 56 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 16 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 27 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 33 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 14 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 17 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top