x

Энэ оны 6-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарлаа

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс энэ оны 6-8 дугаар сарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Дэлхийн Цаг уурын байгууллагын тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дунджийг авч үздэг. Ийнхүү ОЖД-тай харьцуулахад энэ оны зургаадугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, долоо, наймдугаар сард ихэнх нутгаар дулаан байна. Хур тунадас зургаадугаар сард баруун болон говиор, долдугаар сард ихэнх нутгаар, наймдугаар сард баруун, зүүн хэсгээр ОЖД-аас бага байх төлөвтэй байна. Иймд агаар, хөрс хэт халж хуурайших магадлалтай тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Зургаадугаар сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Долоодугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төвийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Завханы ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөв гарчээ.

Наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх юм. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top