x

Амьдрал өөрчлөх аяллын 7 санаа

Энгийн нэг аялал жуулчлалыг хэрхэн насан туршид дурсагдан үлдэх мэдрэмж болгох вэ?

Өөр улс руу аялах нь зөвхөн дэлхий ертөнцийг төдийгүй өөрийгөө танин мэдэх шилдэг арга юм. Бидний нүдийг "нээж", сэтгэл зүрх ба оюун санааг чөлөөлөх аяллын долоон санааг танилцуулж байна.

Карибын арлууд дээр цаг уур судлах сайн дурын ажил

Амьдрал өөрчлөх аяллын 7 санаа (фото 1)

Нэгдүгээр сард Карибын арлууд дээр цаг агаар халуун, чийглэг байдаг бөгөөд далайн ус маргад эрдэнийн өнгөтэй болж хувирдаг. Энд зах дээр хүний гарын хэмжээтэй амьд хавчыг худалдаалж, далайн эрэг дагуу ягаан өнгөтэй хясаанууд хөглөрч, харин боомтуудад Америкчуудаар дүүрсэн хөлөг онгоцнууд зогсоно. Орой гэхэд жуулчид хөлөг онгоцтойгоо далайд гарснаар жинхэнэ Карибын амьдрал эхэлдэг. Сайн дурын ажилд хамрагдсанаар амьдралынхаа багахан хэсгийг жинхэнэ арлын иргэн шиг өнгөрүүлэх боломжтой юм. Хүсвэл та нэг сар эсвэл бүр хагас жилийн хугацаанд ч амьдарсан болно. Энд та завиар аялж, усан дээр амьдарч, ажиллаж, нутгийн иргэдтэй танилцаж мөн сүрэг хотон шувуунуудаар өөрийгөө хүрээлүүлнэ. Мөн наранд биеэ шарж, жин хасаж, Карибын ч тэр, Монголын ч тэр цаг уурын талаар маш олон зүйлсийг ойлгох болно.

Невада мужид зохиогддог Burning Man наадамд оролцох

Амьдрал өөрчлөх аяллын 7 санаа (фото 2)

Тийм ээ, энэ наадамд оролцоход маш үнэтэй. Гэхдээ та энэ их мөнгийг төлсөндөө огтхон ч харамсахгүй. Гайхалтай мэдээ дуулгахад та өөрийн гэсэн урлагийн бүтээл урлаж, наадамд оролцох тэтгэлэг авах боломжтой. Burning Man наадмын зохион байгуулагчид "Өөрсдийгөө илэрхийлэх радикал нийгэмлэг бүтээх туршилт" хэмээн тус арга хэмжээг тодорхойлсон байдаг. Тиймээс Burning Man наадамд оролцох нь эхийн сүүтэй хамт таны толгойд сууж өгсөн ёс суртахууныг тань ганхуулах болно.

Гэгээн Жеймсийн замаар бадарчлах

Амьдрал өөрчлөх аяллын 7 санаа (фото 3)

Испанийн Сантьяго-да-Компостела хотын сүмд Гэгээн Жеймсийн аугаа хүч чадал хадгалагддаг хэмээн домогт өгүүлдэг. Харин энэхүү бадарчлалын зам нь зөвхөн нэг зам бус харин Франц, Португалиас эхлээд Пиренейн уулсаар дамжин өнгөрөх маш олон жимээс бүрдэж байгаа юм. Үүнээс хамгийн алдартай маршрут нь Сантьяго-да-Компостелагаас 780 км зайд орших Сен-Жан-Пье-де-Пор гэх Францын тосгоноос эхэлдэг. Бадарчлах нь өөрийгөө ганцаардал, биеийн хүчний ажил, интернетгүй орчноор сорихын зэрэгцээ үдэш бүр тантай ижил замаар явж буй хүмүүстэй учирч, тэднээс чин сэтгэлийн дэмжлэг авах боломжийг олгоно.

Кени улсын хүүхдүүдэд туслах сайн дурын ажил

Амьдрал өөрчлөх аяллын 7 санаа (фото 4)

Кени бол Зүүн Африкийн хамгийн сонирхолтой бөгөөд асар хурдацтай хөгжиж буй орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч ихэнх Кеничүүд соёл иргэншлийн давуу талыг хүртэж чадаагүй л байна. Энэхүү сайн дурын ажилд хамрагдсан хүмүүсийг Найроби дүүрэгт байрлах сайн үйлсийн төвүүдэд хүлээж авах болно. Сайн дурын ажилтан болоход ямар нэг тусгай чадвар шаардлагагүй ч халуун цаг агаарт тэсвэртэй байж, хангалттай эрч хүчтэй байх ёстой юм. Мөн мэдээж хэрэг хүүхдүүдэд хайртай байх хэрэгтэй. Сайн дурын ажилтнууд хүүхдүүдэд анхаарал тавихаас гадна, бяцхан Кеничүүдэд дуу хөгжмийн суурийг зааж, охидод боловсрол олгож эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлах үүрэг хүлээнэ.

Атлантын далайн эсвэл "heavy metal" аялал

Амьдрал өөрчлөх аяллын 7 санаа (фото 5)

Хэдийгээр тэтгэврийн насны хүмүүст зориулагдсан мэт санагдаж магадгүй ч далайн аялал нь дэлхийг танин мэдэх сайхан арга юм. Тэр тусмаа хоёр долоо хоног үргэлжлэх Атлантын далайг гатлах аялал нь Газар дундын тэнгисийн долоо хоногийн аяллаас харьцангуй хямд үнэтэй байдаг. Далайн аялал бол дижитал детокс хийж (хөлөг онгоц дээр интернет маш удаан бас үнэтэй байдаг), далайн гахайнуудтай тааралдаж, цонхны цаанаас үзэгдэх хязгааргүй далай ба тэнгэрийг харах гайхалтай боломж юм. Мөн аяллын үеэр Мадейра, Азора ба Канарын арлууд эсвэл Бермудад зогсох болно. Долоо хоногийн дотор бараг дэлхийн талыг туулна гэхээр гайхалтай биш гэж үү? Хэрэв Атлантын далайн аялал танд хэт удаан санагдаж байвал Герман ба Английн хооронд зорчих "heavy metal" хөгжмийн аялалд гарч болох юм. Энэхүү аяллын гол зорчигчид нь биеэрээ дүүрэн шивээстэй, Metallica хамтлагийн аялан тоглолтын футболка өмссөн эрчүүдээс бүрдэнэ. Хэрэв та ч гэсэн металл хөгжмийн шүтэн бишрэгч бол дэлхийн өнцөг бүрээс ирсэн санаа нэгтнүүдтэйгээ нэг дор танилцах боломжтой.

Аризонагийн жимээр морин аялал хийх

Амьдрал өөрчлөх аяллын 7 санаа (фото 6)

Мэдээж хэрэг морьтой аяллыг эх орондоо ч хийж болно. Харин Аризонагийн аялал нь өөрийн гэсэн онцлог байгалийн тогтцоос гадна жилийн дөрвөн улиралд аялагчдыг хүлээж авдаг гэдгээрээ онцлог юм. Уг аялал нь өмнө зүгээс эхлээд хойд зүг хүрэх бөгөөд энэ хооронд АНУ-ын хамгийн алдартай жуулчдын маршрутаар (Гранд Каньон ч багтана) дайрах болно. Энэхүү замыг явган туулахад сар хагасаас хоёр сар хагасын хугацаа шаардагддаг. Аяллын турш өөрийгөө ойлгоод зогсохгүй, ковбойчуудын тухай, Вестерн соёлын талаар маш олон зүйлийг ухаарах болно. Уг аялалд гарахад та өөрөө визээ авах шаардлагатай гэдгийг санаарай. Хэрэв та Аризонагийн аяллын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Netflix-ийн "Unbranded" нэртэй баримтат киног үзэхийг бид зөвлөж байна.

Бясалгалын аргаар харилцааны детокс хийх

Амьдрал өөрчлөх аяллын 7 санаа (фото 7)

Та хамгийн сүүлд хэзээ хаашаа ч яаралгүй шалан дээр эгц сууж ээжийнхээ тухай бодсон бэ? "Бодит үнэнийг" олж харахад тусалдаг Випассана (Випашяна) нь Буддын шашны бясалгалын сонгодог дөрвөн төрлийн нэг юм. Бясалгалын курс эхлэхээс өмнө оролцогчид бүх электрон төхөөрөмжүүдээ хураалгаж, нийт 10 хоногийн турш юм ярихгүй нам гүн байх ёстой. Випашянаг бие болоод сэтгэлийн дасгал гэж ойлгож болно. Энд 10 хоногийн турш бусад хүмүүстэй харьцахгүй байж, тогтмол цагт босож, амарч, мөн хоолны маш чанга дэглэм баримтлах шаардлагатай. Энэхүү бясалгал нь орчин үеийн хүмүүсийг өөрөө өөртэй нь "танилцуулж", сэтгэлийн гүнд орших бүх асуултын хариултыг өгөх юм. Мөн энэхүү бясалгал нь үнэ төлбөргүй явагддаг байгаа.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 57 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 17 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 28 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 34 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 15 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 18 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top