x

Цаг агаарын урьдчилсан төлөв: Алтайн уулархаг нутгаар нойтон цас орж, нийслэлд дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно.

2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс 7 хэмээр дулаарч 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс 8 хэмээр дулаарч 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс 8 хэмээр дулаарч 14-16 хэм дулаан байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс

2026 оны тавдугаар сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын баруун өмнөд хэсгээр, 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна. 1, 2-нд ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд галын гидрантуудын бэлэн байдлыг шалгаж эхэллээ 22 мин Туарег омгийн босогчид Мали улсын Кидаль хотыг эзлэн авлаа 23 мин Сургуульгүй болон ачаалал өндөртэй бүсүүдэд чингэлгэн сургууль байгуулна 23 мин Болгар улс Европын Холбооны санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргав 24 мин Нийслэлд стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 24 мин Завхан аймагт ой, хээрийн түймрийн аюул нэн өндөр түвшинд хүрчээ 25 мин Тайсон Фьюри, Энтони Жошуа нар 11 дүгээр сард тулалдана 26 мин Баруун бүсийн хурдан морины уралдаан долоодугаар сарын 24-26-нд Завхан аймагт болно 26 мин Монгол Улсад Генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой тохиож байна 27 мин Ихэмсэг түшээдийн хэмжээ 1 цаг 16 мин Ш.Амангүл: Казахстантай тээврийн коридор хөгжүүлэх нь эдийн засагт том боломж төдийгүй геополитикийн хувьд аюул багатай 1 цаг 26 мин В.Путин Ираны Гадаад хэргийн сайдтай уулзлаа 1 цаг 37 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Алтайн уулархаг нутгаар нойтон цас орж, нийслэлд дулаарна 1 цаг 37 мин Д.Трамп: Иран хэлэлцээр хийхийг хүсвэл өөрсдөө холбоо барих ёстой 1 цаг 38 мин Монголын генералуудын өдөр тохиож байна 1 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт болсон "Сэргээгдэх эрчим хүч" хэлэлцүүлэгт оролцлоо 1 цаг 39 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан К.Алленыг шүүх хурал эхэллээ 1 цаг 40 мин Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг онцоллоо 14 цаг 52 мин COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ 14 цаг 53 мин Гаалийн байцаагчийг 50 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ 14 цаг 54 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав... Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 2...
Top