Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Эг, Үүр, Орхон голын сав газар, говийн бүс нутгаар +19+24 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23+28 градус, бусад нутгаар +13+18 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +16+18 градус дулаан байна.



